Авиа компаниуд татварын хөнгөлөлт эдлэхээр лоббидсон уу?

VS

Авиа компаниуд татварын хөнгөлөлт эдлэхээр лоббидсон уу?

УИХ-аар Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийг  хэлэлцэж буй бөгөөд дотоодод агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг авиа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай горимын санал гаргасан нь маргаан дэгдээгээд байна.

Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Засгийн газраас орон нутгийн агаарын нислэгийн авиа компаниудын НӨАТ-ыг тэглэх асуудал орж ирсэн” гэж мэдэгдсэн бол Сангийн сайд Б.Жавхлан “Татвартай холбоотой асуудал хөндөгдсөн тохиолдолд Засгийн газраас санал авах ёстой” гэсэн тайлбар хийсэн юм.

Иймээс “News” агетлаг энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурийг онцоллоо.

Х.Ганхуяг:
УИХ-ын гишүүн

Нэгдүгээрт, энэ хуулиар гадаадын жуулчид манайхаас худалдан авалт хийвэл НӨАТ-ын буцаан олголт хийх асуудал хөндөгдсөн.

Хоёрдугаарт, Засгийн газраас орон нутгийн агаарын нислэгийн авиа компаниудын НӨАТ-ыг тэглэх асуудал орж ирсэн. Аялал жуулчлалын хуулиар хэлэлцүүлэг хийх шатанд ажлын дэд хэсгээс энэ саналыг оруулж ирсэн. Энэ асуудлаар Засгийн газраас санал авахаар өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт бичиг явуулсан. Баасан гаригт багтаан хариу ирүүлээч гэсэн. Хоёрхон яам санал өгсөн. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас санал ирсэн, өчигдөр /уржигдар/  таниас санал ирсэн. Энэ дээр зарчмын зөрүүтэй нэг асуудал байгаа юм.

Хуульд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан гэдэг нэр томъёо орж ирсэн. Хөгжүүлнэ гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр тийшээ зарцуулалт хийнэ гэсэн үг. Бид татвар төлөгчдөөс мөнгө аваад түүн рүү хийнэ гэхээсээ илүү татварын бодлогоороо аль нэг салбараа дэмжээд явдаг болмоор байна. Аялал жуулчлалын салбараар бид бүс нутагтаа өрсөлдөх гээд байгаа шүү дээ. Манжуур, Харбинтай өрсөлдөнө.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу нисэхэд тийзний үнэ нь 1.8 сая төгрөг байна. Ядаж 10 хувийг нь хөнгөлөөд өгчихмөөр байна шүү дээ. Жилийн дөрвөн тэрбумын л асуудал юм.

Дэг зөрчсөн асуудал байхгүй. Цаашдаа бид аль нэг салбарыг дэмжихдээ татварын бодлогоор дэмжих үү, эсвэл нэг сан байгуулаад явах уу, хэн нэгэнд давуу байдал үүсгээд явах уу.  Яагаад татварын бодлогоор дэмжиж болохгүй байгаа юм бэ.

Б.Жавхлан:
Сангийн сайд

Нэгдүгээрт, Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Реформ шинэчлэлийг чадлаараа хийсэн. Татвартай холбоотой асуудал бий, түүнийг Татварын суурь хуулиуддаа нийцүүлээд, дэмжиж болох зүйлүүдээ оруулаад явуулсан.

Хуульд зааснаар татварт орох өөрчлөлтийг зөвхөн Засгийн газраас санал авч хэлэлцдэг дэгтэй. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуульд НӨАТ-тай холбоотой нэг ч заалт байхгүй. Гадаадын жуулчдад буцаан олголт өгөх л зохицуулалт хийсэн.

Б.Ганхуяг гишүүн ээ, та жуулчдад олгох буцаан олголтыг НӨАТ-ын буцаан олголт гээд андуураад байна. Жуулчдад олгодог татварын буцаан олголт чинь олон улсын ойлголт.

Хэрэглэгч  бараагаа худалдан аваад, 30 хоногийн дотор тэрийгээ бариад хилээр аваад гарахад буцаан олголт өгдөг нь олон улсад аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн бодлогоор явдаг. Дотоодын НӨАТ буцаан олголт гэдэг чинь шал өөр ойлголт. НӨАТ гэдэг чинь хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шиг нэг удаагийн татвар биш. Дамжуулан суутгадаг гинжин татвар. Эцсийн хэрэглэгч өөрөө төлдөг татвар.

Тэгээд ч та нар хуулийн төслийг явуулаад санал авъя гээгүй, тоон мэдээлэл хүссэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэж асуудлыг шийднэ.

Дотоодод нислэг үйлддэг авиа компаниуд лоббид орж болохгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-12 66.181.182.44

Авилгачид дүүрэн ЗГ

Avatar

Нэргүй 2023-04-12 103.212.117.181

хувийн компаниуд өндөр үнэтэй шатахуун нийлүүлээд байна гээд улсад авсан тэр нь үр дүнгүй болжээ дээ

Avatar

Zochin 2023-04-12 192.82.82.84

Terbumtan sayatan boloyo gevel agaariin teeveriin bizness erhel gedeg,hezuu bizness shu dee,demjihgui bol yavahgui…

Avatar

Zochin 2023-04-12 202.126.90.130

Dotoodiin nislegee nemmeer baival Nuat iig teglej ugsun deer shde. Nuat etssin hereglegch tuldug l tatvar um bol tiiznii une buuraad ar irgeded ashigtain bishu. Avia companianuudiin lobby gej yu yariad bgan be. Heden company chine udahgui tertei tergui dampuurlaa.

Avatar

zochin 2023-04-12 192.82.65.111

Javkhlan chinii sangiin said gej yu baihav dee bodit baidliig oilgoh chadvargyi, avia company-uudaa boomilson teneg s** ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж