Хүн аалзын видео тоглоом гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Хүн аалзын видео тоглоом гарлаа

Видео тоглоом үйлдвэрлэгч томоохон мангасуудын нэг болох Activision Marvel-ийн комикийн супер баатар олноо хүн аалзын хэмээн алдаршсан адал явдлаар дахин нэг тоглоом гаргаж байна. Нээлтээ тун удахгүй буюу ирэх есдүгээр сарын 7-нд хийнэ. Nintendo DS, Microsoft Windows, PlayStation 3, Wii, Xbox 360 платформууд дээр худалдаанд гарах тус тоглоомыг манай тоглоом сонирхогч хүүхэд залуус андахгүй. Киног нь ч үзээгүй хүн ховор бизээ. Spiderman: Shattered dimensions тоглоом Action-adventure, төрөлд хамаарагдана. Тоглоосын дүрүүд өмнөхөөсөө илүү олон болж тоглох горимууд болон хөдөлгөөний хурд уян налархай байдал нь ямар ч тоглоомыг дагуулахгүй гайхалтай болсон гэнэ. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж