Бэртсэн, гэмтсэн амьтны дуудлага 330 бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Бэртсэн, гэмтсэн амьтны дуудлага 330 бүртгэгджээ

Бэртсэн, гэмтсэн амьтны дуудлага 330 бүртгэгджээ

"Хүн бүр байгаль хамгаалагч" зөвлөгөөн өнөөдөр/2023.04.11/ Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байрны иргэний танхимд боллоо. Тус зөвлөгөөнд салбар салбарын төлөөллүүд оролцож байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.

Байгаль орчныг хамгаалаахад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагын уялдааг сайжруулах, дэвшилтэт технологи инноваци, төсөв хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоо чухал байгааг онцоллоо.

Мөн Монголд 227 зүйл шувуу, байгалийн ургамал 583 зүйл, хөхтөн амьтан 58 зүйл, хөрс 33 хэв шинж 150 төрөл, загас 15 зүйл, хрёр нутагтан хоёр зүйл, тусгай хамгаалттай газар нутаг /ТХГН/ 137,5 мян.га байдаг ажээ. Харин гол горхи 90, булаг 227, нуур цөөрөм 38 бүртгэгдсэн байна. Мөн гэр хороололд 207,347 айл өрх, орон сууцанд 204,073 айл өрх амьдардаг аж.

2023 оны байдлаар амьтан ургамлын зөрчил 103, бэртсэн гэмтсэн амьтны дуудлага 330, ойн зөрчил 10, усны зөрчил 21, хөрсний зөрчил тус бүр 12 илэрчээ.

Зөвөлгөөний үеэр НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Байгаль орчны хүний нөөцийн асуудал дутмаг байна. Шинээр ажилд орсон хүмүүс тогтвортой ажиллахгүй байгаа нь удирдлагын тогтолцоо муу байгааг харуулж байна. Бид экологийн цагдаагийн албатай нягт хамтран ажиллаж байгаа. Эрх мэдэлтэнгүүд уулын аманд газар авч ан гөрөө хийдэг.

Төрийн бус байгууллагын иргэдийн төлөөллийг байгаль орчноо хамгаалах талаар хамтарч ажиллах, иргэний оролцоог нэмэгдүүлж, Улаанбаатар хотын удирдлагууд энэ асуудал дээр хамтарч ажиллах болно” гэлээ.                                                                                                                   

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж