Дорнод аймагт гарсан зам тээврийн ноцтой ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт гарсан зам тээврийн ноцтой ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна

Дорнод аймагт гарсан зам тээврийн ноцтой ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна

Утаа, шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж зам тээврийн ноцтой осол Дорнод аймагт гарсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.04.10/ 13:50 цагт "Дорнод аймгийн Халх гол сум, хоёрдугаар баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн таван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн.

Ослын улмаас 50 настай, эрэгтэй Б гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна. Зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогоор гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна гэлээ. Иймд орон нутгийн замд зорчих, хөдөлгөөнд оролцох иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж