100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

Улсын их хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.11/ хуралдаанаар “Эрдэнэс ТаванТолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Онцгой дэглэм тогтоосон таван сарын хугацаанд борлуулалтыг 4.1 дахин, нүүрс тээврийг 3.9 дахин экспортыг хоёр дахин нэмэгдүүлж нийт 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тн нүүрс борлуулсан байна.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416 мян.тн нүүрсийг $53.9 сая-р борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр худалдсанаар тн тутмыг 178.6-182.1 ам.доллароор борлуулсан байна.

Мөн 2022 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Тус компани 2023 оны төсөвт 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон боловч гуравдугаар байдлаар 7.5 сая тн нүүрс борлуулж оны төгсгөлд 24-30 сая тн нүүрс борлуулах урьдчилсан төлвлөгөө гарсан байна. УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн энэ үеэр ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын томилгоог үргэлжлүүлэн зургаан сараар сунгах хүсэлтээ байгаа гэдгээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгээ Уул уурхайн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны зарим гишүүд Засгийн газрын БЭТ-ийн хугацааг удаа дараа сунгах боломжгүй учраас цаашид ЭТТ ХК-ийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаад явах хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй гэдгийг ч сануулж байв.

Мөн тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ЭТТ компани ногдол ашгаа хэзээ тараах талаар БЭТ Ж.Ганбатаас тодрууллаа. Тэрээр 1072 хувьцаа  эзэмшиж байаа 1.3 сая иргэнд ногдол ашиг  100 мянган төгрөг  нэг удаадаа тараах уу, эсвэл  нүүрс угаах үйлдвэрээ нэн яаралтай ашиглалтанд оруулж тонн дутамдаа 50-80 долларын ахиу ашиг хүртэх үү гэдэг л хоёр асуудал, сонголтын өмнө ирсэн гэдгээ хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач Лондон 2023-04-11 90.208.245.113

Үйлдвэр!

Avatar

Чук 2023-04-11 202.55.188.38

Ард түмний хувьцаа 10 хан хувь шүү дэ. Нөгөө 90 хувийнх нь ашигаар тэр х/оруулалт бүтээн байгуулалтаа хий л дэ. Тэгээд ч яахаараа 100хан мянга бдг юм бэ худлаа дасгаж бгд ноогдол ашиг бол өчүүхэн бага мөнгө гсн ойлголт суулгах гэж бн шүү аудит оруулж шалгуулъя. Урьдах төмөр замын ажилд оруулсан ард түмний ноогдол ашиг нь ямарч зарцуулсан тайлан бхгүй зүгээр л гүйцэтгэгч Боди компанид шилжүүлээд өгцөн луйвар болсон. Одоо төрийн мэдлийн хувьцааныхаа ашигаар тэр ажлуудаа хий .

Avatar

Зочин 2023-04-11 66.181.178.126

Үйлдвэрээ бариад ашиглалтанд оруулаад одоогийн 100000 төг биш 1000000 төг авцгаая.

Avatar

dash 2023-04-11 192.82.77.72

үйлдвэрээ бариад ашиглалтанд оруулсан нь дээр шүү

Avatar

ЗОЧИН 2023-04-11 103.14.39.2

Нүүрс угаах үйлдвэрээ барь өлсөөд үхчихгүй

Avatar

oogii 2023-04-11 202.9.46.152

100000 avna ogvol

Avatar

иргэн 2023-04-11 103.212.118.241

1072 хувьцаа эзэмшсэн нэртэй иргэд төрийг л харж сууна. Хэрэв энэ хувьцаа үнэн бол хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулсан бүтээн байгуулалтандаа өөрийн хуьцааны ноогдол ашгийг авах л ёстой. Ингэж үзвэл иргэд хувьцаагаа нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд оруулсан гэж итгэлтэй хэлэх болмжыг нээлттэй болгооч.

Avatar

Нэргүй 2023-04-11 64.119.24.120

kkk. hunii mungiig uuriihuu yum shig l yarij baih shiv

Avatar

зочин 2023-04-11 64.119.30.210

Урьд нь бас ноогдол ашиг өгөхгүй төмөр зам бариад өгөх ноогдол ашгаа хэд нугалж өгнө гээд хуцаад байсан худлаа өөрсдөө хэдэн их наядаар идээд юу ч үгүй болгосон одоо бас худлаа хошгоруулж байгаад дараагийн ээлж хоолондоо орох гэж байгаа даа ойлгомжтой

Avatar

Нэргүй 2023-04-11 64.119.27.233

100000 .г та нар идчихгүй бол ч яахав дээ кккк

Avatar

Нэргүй 2023-04-11 202.131.225.242

БЭТ Ганбат их зүйл хийж байна шүү. Ганхуягийн аваад цусалсан ЭТТ бондын өрийг ч тарж байна. Нүүрсний олборлолт борлуулалтыг ч нэмэгдүүлж байна. Ганхуяг Аюурсайханы гэмт бүлэглээс ЭТТ г эртхэн салгах байсан юм. Оройтсон ч гэсэн хийж эхэлсэн нь Оюун-Эрдэнэ юм даа.

Avatar

200 гаруй тэрбум идэх нь дээ 2023-04-11 203.169.48.150

100 хан мянга гэж худлаа ярьж байгаад өгөхөө болих гэж байгаа юм. Тэр үйлдвэрээ барих мөнгөөрөө л барил даа, өөр зөндөө боломж, хөрөнгө оруулалт байгаа даа. Заавал ноогдол ашгийг нь хоёрын хооронд харагдуулж байгаад үйлдвэр барих нэрийдлээр замхаруулах ямар хэрэг байна аа. Ковидын үед ноогдол ашиг битгий хэл Хятадаас мөнгө зээлээд, 300К -гаар нь тарааж, үрж, дээр нь дээдсүүд өчнөөн тэрбумаар нь хулгайлж байхад таг чимээгүй байцгаасан байж. Энэ үйлдвэрээ барь гээд байгаа нөхдүүд худлаа шүү..

Avatar

Зочин 2023-04-11 75.46.144.254

Нүүрс угаах үйлдвэрээ барьсан нь дээр ард түмэнд хүртээлтэй Монголыг хорлогчид л 100.000 тараа гэж хашгирч байгаа. 100.000 тараавал бааранд нэг удаа суугаад дуусах жишээтэй. Үйлдвэрээ барьсан нь дээр 👍👍👍 Үйдвэр барьж ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая монголчуудаа

Avatar

100 2023-04-11 202.126.89.98

Өгье гэсэн дээр нь 100 гаа авья. Архи ууя. Ер нь ард түмний мөнгө гэх ойлголт байхгүй.

Avatar

Одоо л ухаарч гэнэ 2023-04-11 203.169.48.150

үйлдвэр барих мөнгө энэ ноогдол ашгаас гадна өчнөөн байгаа, байсаар ч ирсэн. Өмнө нь угаах үйлдвэрээ барихгүй юу хийж байсын, тийм хэтийн төлөвлөгөө, зорилгогүй юм гэж юу байдгийн

Avatar

Хузуугуй нохор амьд л байна 2023-04-11 188.162.254.43

Хулгайч хэзээ ч цадахгуй

Avatar

Mongol 2023-04-11 149.22.251.120

Ta nar uildver barina gej bodoj bnuu ha ha yostoi shaaj bgaan nogdol ashig uguhgui sanaa ni ter zui ni bid jil bur noogdoloo avch baih yostoi shuu

Avatar

Нэргүй 2023-04-11 209.160.193.91

Uildveree bariach. Naad mungu chini arhi, chiher bolood l duusna.

Avatar

Нэргүй 2023-04-11 66.181.185.36

Танил санагдаж байх чинь вэ, өмнө нь ноогдол ашиг тараах уу, эсвэл бас юу барих уу ч билээ дээ, нэг иймэрхүү юм явж байсан чинь 44 байтугай их наядаар нь хулгайлчихсан байсан .

Avatar

зочин 2023-04-11 139.5.216.23

Ардчилагч гэх хулгайчууд монголын жаахан баялагийг луйвардан идэх зорилготой гадны хөрөнгөтнүүдийн төлөөлөгчид, Монголын одоогийн байдлыг аль болохоор харлуулж, нийгмийн байдлыг муутгах,иргэдийн дургүйцэл өдөөж, үймээн самуун дэгдээх,төрд өөрийн төлөөлөлөө гарган, улс орныг бусдын дуулгавартай зарц болсох, тэдэнтэй хамт нийгмийн өмчийг чөлөөтэй идэж уух, гэдсээ цүдийлгэх зорилготой этгээдүүд, Ард иргэдийн төлөө мэт, эх оронч хүмүүс болж сайхан жүжиглэнэ,

Avatar

Нэргүй 2023-04-11 90.193.251.156

одоо ийм юм ярихаа боль оо ! Ардчилсан үзэлтэй хүн хулгай хийж тийм юм ярьж явахгүй. Хулгай хийж нийгэмд хор хүргэж байгаа бол тэр хүн ардчилагч биш нь ойлгомжтой. ардчилсан үзэл бодолтой хүн бусдын эрх чөлөөг хүндэтгэж, хуулийн хүрээнд амьдардаг

Avatar

Нэргүй 2023-04-11 103.212.119.114

100 чин бөгсний алчуурас асуух юм биш шүү

Avatar

Зочин 2023-04-11 139.5.216.23

Нүүрс экспортын гол бүтээгдэхүүн, Болдомжтой байгаа дээр нь үнэ хүргэж зарах хэрэгтэй Энэ удаа тэвчээд үйлдвэрээ барь , Харин дараа жил ногдол ашигаа ахиухан тараах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-04-11 59.153.112.36

Угаах үйддвэрээ барих нь зөв шүү, Одооны ганц зуун мянган төгрөг юу юм бэ? Бүгдийг нь нийлүүлээд үйлдвэрээ барихаа бөд,

Avatar

Нэргүй 2023-04-11 188.162.254.41

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая! Хувьцаагаар биш хулгайлдаг монгоороо тэр уйлдвэрээ бариач!

Avatar

100 мянга өгсөн дээо 2023-04-11 192.82.80.226

Итгэл алга та нар өөрсдөө хулгайлж тансагладаг.Ард түмэнд эх оронч дүр эсгэдэг

Avatar

Нэргүй 2023-04-11 64.119.20.80

шал худлаа үйлдвэр барих бол өөр мөнгөөр барь ноогдол ашигаа л өг

Avatar

судлаач иргэн 2023-04-11 202.9.46.89

одоо болтол нүүрс угаах үйлдвэрээ барихгЙ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙНААМ БЭ дүүрцэн дуоакууд юмаа
дараа жил 200 мяанган хувьцаанд өгнө гэж тохироод одоо шууд үйлдвэрээ бариад эхэл хятадуудаар бариулчих манахйан барина гэвэл худлаа зодолдож зодолдож сүүлдээ тал нь хулйгайлагдаад тал нь сонгуульд яваад дуусна 24 онд үйлдвэр ашиглалтад оруулахгүй бол №саяулаа дайрч очоод үлйдвэрээ мэдэлдээ авцгааядаа хувьцаа эзэмшигчид минь одоо эд нарт даалгавар өгөөд орхиёо

Avatar

Нэргүй 2023-04-11 202.9.40.148

Иргэддээ өгөхийг нь өгч бай, Өгөх болохоор ингэх үү тэгэх үү болчих юм. Наяд наядаар нь хулгайлдаг ашгийг өгөх ёстойд нь өгч бай

Avatar

Dondog 2023-04-11 59.153.113.24

Mungu taraaval une usnu bur dorddog.

Avatar

Өгөхөө л өг 2023-04-11 203.169.48.150

тэгвэл хувьцааны тоог нь нэмчихэж болно ш дээ, тэгээд өөр мөнгөөр угаах үйлдвэрээ бариад, тоо нь өссөн хувьцаандаа ирэх жилээс бүүр их ашиг тараагдана кк

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.83.106

Ali deer ued l ugaah uildver barij bn geed l shoudaad baisan odoo hurtel bariagui bn,herev noogdol ashgaaraa barina gevel bas l heseg hugatsaanii daraa uildverch ugui mungu ch ugui uldene ter tusmaa songuuli oirtoj baihad shineer garch irsen erhiten darahtanguud bid medehgui geed suuj bh biz tiim bolohoor zugeer l taraa

Avatar

Ба 2023-04-11 66.181.180.54

Тэнэг юм ярьж бүү толгой угаа үйлдвэрээ төсвийн мөнгөөрөө барь чиний карманаас гарсан мөнгөөр барь одоо бол 100000ч байсан авьяа та нар дараа сонгуульд гарахгүй чи бүүр дахин дарга болохгүй гүзээгээ багасга завааг

Avatar

Нэргүй 2023-04-11 64.119.22.32

za munguu avchaya daa, umnuh idsen munguuruu barichih

Avatar

Зочин 2023-04-11 202.9.47.47

Нүүрс угаах үйлдвэр барина гэдэг бол зүгээр л үлгэр. Хувьцаа эзэмшигч гэчихээд ногдол ашиг өгөхгүй дээр хэдэн хүний дураар зарцуулах юм бол улны бид нарын хувьцаа эзэмшигч гэдэг худлаа л юм байна дөө.

Avatar

Нэргүй 2023-04-11 202.9.40.148

ХУЛГАЙН МӨНГӨӨ ОЛЖ АВААД ҮЙЛДВЭРЭЭ БАРЬ, ӨГӨХ БОЛОХООР СҮРХИЙ ИРГЭНЛЭГ БОЛЧИХ ЮМ……МӨНГӨӨ АВНА………ДАХИН ДАХИН ХУУРАГДАХГҮЙ….ЖИЛ БҮР ӨГЧ БАЙ,…………….ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ АРВИЖУУЛЖ ӨГ

Avatar

Irgen 2023-04-11 139.5.219.87

нүүрс угаах үйлдвэрээ төсвийнхөө мөнгөөр барь.хувьцаа эзэмшигчид ноогдол ашгаа авах ёстой.яагаад иргэдийн ноогдол ашгийн мөнгөөр улс үйлдвэр барина гэж.

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.81.9

Нүүрсний экспорт өнгөрсөн амралтын өдрүүд дамжаад өнөөдөр зогсож эхэлж байна. Яагаад хаав хэзээ сэргэх вэ

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.89.50

тараа тэгэхгү бол авилгачид аваад идчихдэг бз дэ

Avatar

Нэргүй 2023-04-11 202.9.46.86

Хувьцааны ашгаа эзэд нь өөрсдөө мэдэх ёстой. Наадхаа төрийн эзэмшлийн ашгаараа хий. Нүүрс угаах үйлдвэр баримаар байгаа бол тусад нь хувьцаа гарга. Ноогдол ашгаа тийш нь оруулах нь оруулна биз

Avatar

Зочин 2023-04-11 122.201.24.79

ашигаа тараа үйлдвэрээ нөгөөдүүлээсээ (нүүрсний хулгайч нараас)гаргуулж барьсан нь шударга

Avatar

Нэргүй 2023-04-11 66.181.180.184

Энэ ч танил жүжиглэлт үү.

Avatar

Нэргүй 2023-04-11 203.169.50.233

Chi meddeg bolson uu

Avatar

Нэргүй 2023-04-11 66.181.160.9

Хуцнаа …100 мянга бол яг надад ирнэ ..Харин тэр угаах үйлдвэр бол дарга нар завшна

Avatar

Нэргүй 2023-04-11 64.119.27.23

Энэ одоо юу яриад байгаа юм вэ? Чамд бол 100 мянган төгрөг юу ч би цаас байх, жирийн иргэнд бол их мөнгө тэгээд ч чиний мэддэг мөнгө биш хуулиараа хувьцааныхаа мөнгийг л авах ёстой. Иргэдийнхээ хувьцааны мөнгийг хүчээр дээрэмддэг Засгийн газар огцрох хэрэгтэй шүү. Энэ мэт төлөөний хүмүүс улаан цайм дээрэм хийж байна.

Avatar

Нэргүй 2023-04-11 202.126.89.214

Hyamdhan bodoltoi boginohon haraatai yumda chavss

Avatar

иргэн 2023-04-11 192.82.83.251

Өмнө нь үйлдвэр баръя ногдол ашгаа хойшлуулъя гэхэд нь дэмжиж тэр зүйтэй гэж хүлээцтэй хандсан. Гэтэл нүүрсний хулгай бидний боломж орлогыг хулгайлж үйлдвэр ч үгүй ногдол ашиг ч үгүй болгосон байхад бид одоо энэ үгэнд итгэнэ гэхэд хүнд л байна үнэндээ. Ногдол ашгаа авбал үр хүүхдийнхээ боловсролд зарцуулмаар байдаг. Гэтэл дахиад л худал явдал болоодохвал яах вэ? ядаж байхад нүүрсний хулгайн хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч байгаа нь бүр ч итгэл төрүүлэхгүй байна л даа.

Avatar

Данко 2023-04-11 96.248.41.119

Авилгачид бол халамжаа тараахыг л илүүд үзнэ. Үе үеийн авилгачид ийм байсан. Хүүхдийн мөнгийг хаслаа гэж гонгиносон адгууснууд Монголоор дүүрэн байна. Яг үнэндээ хасаагүй, чинээлэг 9 хувийнхийг нь хассан. Монголчууд 100 хувь гуйлгачин сэтгэлгээтэй болсон.

Avatar

Нэргүй 2023-04-11 103.212.119.114

хэд сувайрав чи

Avatar

zochin 2023-04-11 64.119.26.209

Тэгээд маш үнэтэй дэлхийд байхгүй үнэтэй нүүрс угаах үйлдвэр барих уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж