100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

100 мянган төгрөг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу?

Улсын их хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.11/ хуралдаанаар “Эрдэнэс ТаванТолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Онцгой дэглэм тогтоосон таван сарын хугацаанд борлуулалтыг 4.1 дахин, нүүрс тээврийг 3.9 дахин экспортыг хоёр дахин нэмэгдүүлж нийт 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тн нүүрс борлуулсан байна.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416 мян.тн нүүрсийг $53.9 сая-р борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр худалдсанаар тн тутмыг 178.6-182.1 ам.доллароор борлуулсан байна.

Мөн 2022 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Тус компани 2023 оны төсөвт 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон боловч гуравдугаар байдлаар 7.5 сая тн нүүрс борлуулж оны төгсгөлд 24-30 сая тн нүүрс борлуулах урьдчилсан төлвлөгөө гарсан байна. УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн энэ үеэр ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын томилгоог үргэлжлүүлэн зургаан сараар сунгах хүсэлтээ байгаа гэдгээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгээ Уул уурхайн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны зарим гишүүд Засгийн газрын БЭТ-ийн хугацааг удаа дараа сунгах боломжгүй учраас цаашид ЭТТ ХК-ийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдаад явах хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй гэдгийг ч сануулж байв.

Мөн тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ЭТТ компани ногдол ашгаа хэзээ тараах талаар БЭТ Ж.Ганбатаас тодрууллаа. Тэрээр 1072 хувьцаа  эзэмшиж байаа 1.3 сая иргэнд ногдол ашиг  100 мянган төгрөг  нэг удаадаа тараах уу, эсвэл  нүүрс угаах үйлдвэрээ нэн яаралтай ашиглалтанд оруулж тонн дутамдаа 50-80 долларын ахиу ашиг хүртэх үү гэдэг л хоёр асуудал, сонголтын өмнө ирсэн гэдгээ хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж