“Цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн ундны эх үүсвэр байдаг учир ААН-ийн харьяалалд очихгүй"

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

“Цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн ундны эх үүсвэр байдаг учир ААН-ийн харьяалалд очихгүй"

“Цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн ундны эх үүсвэр байдаг учир ААН-ийн харьяалалд очихгүй"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу улсын тусгай хамгаалалттай, онцгой объектод тохижилтын бүтээн байгуулалт хийх талаар өчигдрөөс яригдсан. Үүнд иргэд эерэг, сөрөг олон сэтгэгдлүүдийг хэлж байгаа. Харин Үндэсний цэцэрлэг хүрээлэн болон бүтээн байгуулалт хийх “KFC” энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул өчигдөр (2023.04.10) Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр KFC компанитай холбоотой олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн асуудалд тайлбар өгч, хотын дарга түүнд "Хууль, дүрмээ баримталж ажиллаарай" гэсэн анхааруулга өгсөн. Энэ үеэр “Цэцэрлэгт хүрээлэн бол нийслэлийн ундны эх үүсвэр байдаг. Тиймээс хэзээ ч эндхийн газар хэн нэг иргэний, эсвэл аж ахуй нэгжийн эзэмшилд очихгүй.

Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон.

Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм.

Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ.

Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэсэн тайлбар хийсэн юм.

“KFCLAND – АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН" ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Аз жаргалын амтыг түгээгч KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтсан дүүргэ кампанит ажлынхаа хүрээнд хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон “KFC-Аз жаргалын хотхон”-ыг бий болгох төслийг эхлүүлсэн гэсэн юм. Тодруулбал, ашгийн бус, хэн бүхэнд нээлттэй, бүгдэд ээлтэй хүрээлэн болох KFCLand – Аз жаргалын хотхон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд байгуулагдах юм.

KFC брэндээрээ нэрлэгдсэн энэ хотхон дэлхийд анхных бөгөөд гэр бүлийн гишүүн бүрд, тэр дундаа ээжүүдэд бяцхан үрээ салхилуулах аюулгүй, эрүүл талбай, бүх насны хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх ээлтэй орчинг бий болгоход чиглэгдсэн.

KFC амтат шарсан тахианд дуртай хэрэглэгч, харилцагчдын хамтын сэтгэлээр босох 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий, жилийн дөрвөн улирал бүрэн ашиглах боломжтой “KFCLand- Аз жаргалын хотхон” ногоон бүсэд дараах хэсгүүд багтана. Үүнд:

  • Бүрэн усалгааны системтэй ногоон зүлгэн талбай
  • Гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ салхилах сүүдрэвч, зугаалах явган хүний зам
  • Тав тухтай мах шарах грилл, амралтын хэсэг
  • Уран бүтээлчдийг дэмжих тоглолтын мини тайз (amphitheater)
  • Эко орчин бүрдүүлсэн дахин боловсруулагдсан, эрүүл аюулгүй тоглоомын талбайнууд
  • Нар, салхинаас сэргийлэх зорилгоор бүтээгдсэн ногоон далан
  • Залууст зориулсан skateboard болон roller skate гулгах хэсгүүд багтсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж