Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургадугаар сарын 18-нд явагдана. Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
- Архангай аймгийн Ихтамир сум
- Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
- Баян-Өлгийн Буянт сум
- Булган аймгийн Хангал сум
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
- Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
- Дорнод аймгийн Чойбалсан сум
- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
- Өмнөговь аймгийн Ноён сум
- Сүхбаатар аймгийн Уулбаян сум
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
- Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
- Увс аймгийн Давст, Түргэн сум
- Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
- Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
- Хэнтий аймгийн Батширээт сум
- Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.
Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургадугаар сарын 19-нөөс сэргээнэ.
Холбоотой мэдээ