ОХУ-ын Шивелуч галт уул дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Шивелуч галт уул дэлбэрчээ

ОХУ-ын Шивелуч галт уул дэлбэрчээ

ОХУ-ын хамгийн идэвхтэй галт уулуудын нэг Шивелуч өнгөрсөн шөнө /2023.04.11/ дэлбэрчээ. Тус галт уул нь Москвагаас зүүн зүгт 6800 км зайд Камчаткын хойгт оршдог. Галт уулын үнс 19 км хүртэл цацарсан тул агаарын тээврийн сэрэмжлүүлэг гаргажээ. Яагаад гэвэл галт уулын үнс олон улсын нислэгүүд болон нам доогуур нисдэг бусад тээврийн хэрэгсэлд нөлөөлж болзошгүй аж.

Үнс цацарсан нийт талбайн хэмжээ 108 мянган км2 байсан. Ойр орчмын тосгон 8.5 см зузаантай гүн саарал үнсээр хучигдсан нь сүүлийн 60 жилд тохиогоогүй үзэгдэл юм. Тиймээс хойгийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, сургуулиудыг хаагаад байна.

Галт уулын дэлбэрэлт нэг жилийн өмнөөс эхэлжээ. Одоо идэвхтэй дэлбэрэлт байхгүй, харьцангуй тайвширсан ч үйл явц үргэлжилсээр байгааг Геофизикийн судалгааны хүрээлэнгийн Камчатка дахь салбарын захирал Данила Чебров хэллээ. Шивелуч галт уул сүүлийн 10 мянган жилийн хугацаанд 60 удаа хүчтэй дэлбэрсэн. Хамгийн сүүлчийн хүчтэй дэлбэрэлт 2007 онд болсон байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж