Богино банзал өмсч, сахал ургуулчихаад төрийн үйлчилгээ үзүүлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Богино банзал өмсч, сахал ургуулчихаад төрийн үйлчилгээ үзүүлж болохгүй

Богино банзал өмсч, сахал ургуулчихаад төрийн үйлчилгээ үзүүлж болохгүй

Засгийн газар “Шүүр” ажиллагааны хүрээнд 8000 орчим хүнийг төрийн алба болон төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниас халахаа зарласан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж, Засгийн газраас журам гаргаснаар “Богино банзал өмссөн, сахал самбаагаа ургуулсан хүн төрийн үйлчилгээ үзүүлэхгүй болно” гэдэг мэдээллийг хийлээ.

Энэ талаар тэрбээр “Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн захиргааны албан тушаалтнууд өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйгээд байх юм уу,  үс гэзгээ өнгө, өнгөөр будчихаад,  сахал самбаа тавьчихаад , хумсаа ургуулж, будчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү.  Ийм хэм хэмжээг энэ хуулиар зохицуулж өгнө. Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учраас  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой юм” гэв.

Одоогоор УИХ-аар дээрх хуулийн төсөл батлагдаагүй байгаа. Хууль батлагдаж, журам хэрэгжиж эхэлсэн нөхцөлд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтнүүд ургуулсан сахлаа авахгүй бол төрийн албаны хууль зөрчих нь ээ. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд хумсаа ургуулж, будахгүй болох нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж