АНУ хамгийн том цэргийн сургуулилалтыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

АНУ хамгийн том цэргийн сургуулилалтыг эхлүүллээ

АНУ хамгийн том цэргийн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад улсын Тайванийг бүсэлсэн гурав хоногийн цэргийн сургуулилалт өчигдөр /2023.04.10/ дууссан. Энэ үйл ажиллагаа дуусмагц АНУ, Филиппий сургуулилалт залгуулав. Гэхдээ АНУ энэ сургуулилалтыг эртнээс төлөвлөсөн байсан.

Энэ сургуулилалт нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой. Жил бүр тогтмол хийдэг Баликатан сургуулилалтад энэ удаад 17 мянга гаруй цэрэг оролцох бөгөөд хоёр улсын түүхэн дэх хамгийн том сургуулилалт болох юм. 17 мянган цэргийн 12 мянга нь америк цэрэг байна.

14 хоног үргэлжлэх цэргийн ажиллагааны үеэр Өмнөд Хятадын тэнгист хуурамч бай дэлбэлэх сургуулилалт хийнэ. Гэхдээ энэ бол Тайванийн ойролцоо хийсэн Хятадын сургуулилалтын хариу арга хэмжээ биш гэдгийг албаныхан мэдэгдлээ.

АНУ, Филиппин улсууд хоёрдугаар сард батлан хамгаалахын шинэ гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Филиппиний арал дээр тэнгисийн цэргийн дөрвөн шинэ бааз байгуулах болжээ. Эдгээр баазын гурав нь Тайваньтай хамгийн ойрхон байрладаг Лузон арлын хойд хэсэгт байх юм. Филиппиний эргэн тойрны усан бүс нь дэлхийн хамгийн чухал худалдааны замд тооцогддог. Тиймээс сүүлийн жилүүдэд газар нутгийн маргаан тасрахгүй байна.

Сургуулилалтад зөвхөн АНУ, Филиппинээр тогтохгүй Австрали ч бас 100 цэргээ илгээх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж