Оросыг Азербайжанаар сольсон нь

Оросыг Азербайжанаар сольсон нь

Оросыг Азербайжанаар сольсон нь

Европын холбооноос Азербайжан, Арменийн хооронд хурцадмал байдал үүссэн уулархаг хилийн бүсэд хууль сахиулагчдад туслахаар багаа өнгөрсөн онд илгээсэн. Энэ байдлыг Азербайжаны талаас дотоод хэрэгт гадаадаас хөдлөнгөөс оролцсон гэж үзэн хүчтэй эсэргүүцсэн юм. Үүний зэрэгцээ Европын парламентад Азербайжаны хүний эрхийн зөрчлийн төлөв байдлыг хурцаар шүүмжилсэн. Мөн Азербайжаны есдүгээр сард хийсэн томоохон цэргийн түрэмгийллийг буруушаасан тайланг өнгөрсөн сард Европын парламент дэмжсэн нь Бакуг бухимдуулсан. 

Энэ бүхэн Европын холбооны Азерайжантай байгуулсан өндөр түвшний яриа хэлэлцээнд заналхийлэл болж байна. Тус гэрээний дагуу Азербайжан 2027 он гэхэд Европын холбоонд жилд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум куб/метрт хүргэх зорилттой байна.

Гэрээний дагуу нийлүүлэлтийн хэмжээ 2021 онд 8.1 тэрбум куб/метр байсан бол энэ онд хүлээгдэж буй хэмжээ 12 тэрбум куб/метр болж нэмэгдэх юм. Европын холбоо-Азербайжаны стратегийн түншлэл Каспийн тэнгисийн байгалийн хийг Европын холбоо цаашлаад Баруун Балканы орнууд руу тээвэрлэх тухай хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

Азербайжанаас байгалийн хий, газрын тос авах нь Оросын түлшийг орлох Европын холбооны хүчин чармайлтад маш чухал ач холбогдолтой. Европын холбоо Украинд болж байгаа дайны улмаас ОХУ-ын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах бодлого баримталж буй. Тиймээс Азербайжантай харилцаагаа муутгасандаа Европын холбооны өндөр албан тушаалтнууд харамсаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж "POLITICO" сайтад мэдээлжээ.

Украинд явуулж буй дайнд ОХУ-ын анхаарал сарнисан энэ үед Брюсселийн албаныхан Азербайжантай эдийн засгийн харилцаа тогтоохын зэрэгцээ хөрш Арменид улс төрийн дэмжлэг үзүүлэх байдлаар хоёр талд тэнцвэрийг хадгалах замаар Өмнөд Кавказ дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Гэвч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев уулын Карабахын маргаантай бүс нутгийн асуудлаар Арменитай хийсэн сөргөлдөөнд гаднын хөндлөнгийн оролцоог шүүмжилсэн. Тэрбээр "Карабахын мөргөлдөөнд оролцсон зуучлагчид асуудлыг шийдэх биш, харин царцаах гэж оролддог" гээд, "Биднийг утгагүй хэлэлцээгээр залхаах" оролдлогоос татгалзаж байна" гэж мэдэгджээ.

2020 онд Алиев олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Азербайжаны хилийн доторх салан тусгаарласан бүс нутаг боловч ЗХУ задран унаснаас хойш армян үндэстнүүдийн хяналтад байсан уулын Карабахыг эргүүлэн авах цэргийн довтолгоогоо эхлүүлсэн. Энэ мөргөлдөөн Оросын зуучлалаар гал зогсоосноор дууссан боловч хурцадмал байдал улам бүр нэмэгдэж, бүрэн хэмжээний тулалдаанд эргэн орох вий гэсэн болгоомжлол бий. Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Риттер хэлэхдээ, "Азербайжаныг энэ хавар довтолгоогоо эхлүүлнэ гэж армянчууд хардаж байна" гэж мэдэгдсэн. Гэхдээ "Хэрэв ийм зүйл болохгүй бол бидний зорилго аль хэдийнэ биелэх байлаа" гэсэн нь тэрбээр байгалийн хийн гэрээг хэлэлцэх цонх гарна гэж итгэснийх юм. 

 Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель өнгөрсөн сард Армен, Азербайжаны удирдагчидтай утсаар ярьж, нөхцөл байдлын талаар ярилцаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад Европын холбоо туслахад бэлэн байгааг онцолжээ.

Харамсалтай нь, хэдхэн цагийн дараа Азербайжаны цэргүүд уулын Карабах дахь гал зогсоох бүсэд дахин нэвтэрсэн болохыг Кабу баталж, армянчууд зэвсэг авчрахын тулд ашиглаж байгаа замыг үр дүнтэй хянахаа мэдэгдсэн. Дэлхийн хамгийн сунжирсан зөрчил, мөргөлдөөний нэг болох Азербайжан, Арменийн хоорондох мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Европын холбоо зуучилна гэж найдаж байгаа хэвээр байна гэж Карнеги Европын судалгааны төвийн ахлах ажилтан Том де Ваал  онцолсон. Хэрэв энэ оролдлого бүтэлгүйтвэл барууны орнуудаас Азербайжанд хориг арга хэмжээ авах хүсэлт нэмэгдэж магадгүй. Улмаар Азербайжаныг Оросын байгалийн хийний оронд түлшний сав болгон ашиглах Европын холбооны хүчин чармайлтад хүндрэл учруулж болзошгүйг тэрбээр анхааруулжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхтүвшин 2023-04-12 91.141.52.121

Хүн шүүмжлэж суухаар гадаа гар ядарсан хүнд тусла.Түүний нүд рүү сайн хар .!!

Avatar

Заагч 2023-04-12 202.9.46.28

Харин тийм Кабу гэж юу вэ? Энэ тэнэг авгайн найруулга мэдлэг 0 болжээ.Бодвол Азербайджаны нийслэлийг бичих гээд хэл нь хальтарсан бололтой.

Avatar

Нэргүй 2023-04-12 188.162.254.43

Галзуу хуний одрийн тэмдэглэл!

Avatar

Нэргүй 2023-04-12 202.131.245.243

Кабу гэж хэн юм бэ?

Avatar

Нэргүй 2023-04-12 202.126.90.104

Анхтуяа мэдэж байгаа бараг нуудгай нь байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж