NHL 2K11 тоглоом зарагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

NHL 2K11 тоглоом зарагдаж эхэллээ

Спортын хорхойтнууд болон спорт видео тоглоом сонирхогчдын хүсэн хүлээж байсан нэгэн тоглоом нээлтээ хийн худалдаалагдаж эхэллээ. Видео тоглоомын салбарт хүч түрэн орж ирсэн 2K sports корпорацийн хоккейн хоббитнуудад зориулсан бүтээл болох NHL 2K11 хэмээх тус тоглоом нь 1-10 тоглогч зэрэг тоглож болох олон тоглогч ба ганц тоглогчийн горимтой ба өмнөх хоккейн тоглоомуудыг бодвол илүү бодит мэт уян хөдөлгөөнтэй болжээ хэмээн тоглоомын томоохон сайтуудын мэргэжилтнүүд анализ хийсэн байна. Зөвхөн Wii, iPhone платформ дээр тоглож болох бөгөөд NHL цуврал видео тоглоомын 11 дэх нь юм байна. Мөн залгуулаад NHL 2K12 хийгдээд эхэлсэн тухай мэдээллийг ч цацжээ.Дашрамд дурдахад тус тоглоомны хайрцагны коверт NHL-ийн од Vancouver Canucks багийн тоглогч  Ryan Kesler-ийн зураг тавигдсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж