"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр /2023.04.11/ энэ оны нэгдүгээр сард нийслэлд хүлээлгэн өгсөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 28 машин нийлүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсон талаар мэдээллээ. Өнгөрсөн онд хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд нийт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Улмаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар тендер шалгаруулалтыг 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Уг тендерт “Батсээр” ХХК шалгарч, нийлүүлэлт хийхээр болсон юм. Тус компани энэ оны нэгдүгээр сард 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг зам талбай цэвэрлэх машин оруулж ирснээ нийслэлд хүлээлгэн өгсөн. Анх оруулж ирсэн 20 машин нэг бүрийн үнэ 147.5 сая төгрөг байсан бол үлдсэн машинуудыг тус бүр 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан талаар тухайн үед мэдээлж байв. Гэтэл тэдгээр цэвэрлэгээний машинууд гадны цахим худалдааны сайтууд дээр нэг тус бүрийн үнэ 46-56600 юань буюу монгол мөнгөөр 20-29 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм. Тусгай зориулалттай машины үнийн зөрүүтэй байдлыг шинжээч томилж шалгуулна гэсэн ч өнөөг хэр нь шийдэгдээгүй хэвээр байгаа. Энэ асуудалтай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нийслэлээс аливаа тендерийн гүйцэтгэлийг хүлээж авахдаа ажлын хэсэг байгуулдаг. Тус ажлын хэсэг тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад “Батсээр” ХХК-ийн нийлүүлсэн 28 цэвэрлэгээний машин нийт техникийн тодорхойлолтын таван зүйл заалтуудыг огт хангаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компанид хугацаат үүрэг өгч тоноглол нэмж хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

Мөн нийслэлээс “Батсээр” ХХК-ийг АТГ шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Тухайн компанийн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан эсэх, гадны хамаарал нөлөөлөл байсан эсэхийг тодруулахаар АТГ-т “Батсээр” ХХК-ийг шалгуулахаар өгсөн. Одоогоор цэвэрлэгээний машинуудыг ашиглалтад гаргаагүй байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-11 64.119.27.233

ОНӨААТҮГ .аа шалга !!!!!!

Avatar

Зочин 2023-04-11 202.9.46.209

гятадаас өндөр үнээр дандаа хямд хог авна. тэр улаан автобусыг хар. ямарч дизайн бхгүй. дотроо зай муутай. 2 хүнч зөрөх аргагүй.суудал цөөн…урд суудал нь буруу харчихсан. мөн хажуу тииш харж суудаг суудал нь ямарч зохимжгүй..Донсолгоонд сууж бгаа зорчигчдын хөл др гишгээд явах жишээтэй. үнэн л***р автобус юма хотын усан тэнэг дарганцаруудаа..Толгойгоо ажиллуул..эх орондоо сэтгэлтэй хандаачээ..

Avatar

Зочин 2023-04-11 202.126.90.152

ээлжит жүжиг тавигдлаа лараа нь нэг худлаа ярьчина

Avatar

Зочин 2023-04-11 66.181.160.67

Төрийн мөнгөөр худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай тендерийг ямагт будлиантай буруу явуулаад байгаагийн гол шалтгаан нь тендер зарлан зохион байгуулж шалгаруулж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнууд нь өөрсдөө бузартай (сэтгэл цэвэр биш, хувийн сонирхолтой) байдагт л оршино!!! Тэд үнэхээр зөв шударга байвал цаад компаниуд яаж ч зальдаж чадахгүй шүү дээ!!!

Avatar

Зочин 2023-04-11 202.131.245.243

Машин биш мопед шүү дээ.

Avatar

Уншигч 2023-04-11 122.201.24.72

дандаа өнгөрсөн борооны хойноос цав нөмрөх гээч нь болох юмаа

Avatar

иргэг 2023-04-11 192.82.69.113

болж байна Даанч хуулийнхан гэж хамгийн хогийн этгээдүүдээр дүүрсэн дамжлага юу ч биш болгох байх даа

Avatar

Зочин 2023-04-11 149.34.245.85

Бишээ. Энэ компанийг шалгуулах биш энэ компанийг сонгосон танай албан тушаалтнуудыг шалгуулах ёстой юм шд уул нь.

Avatar

dd 2023-04-11 202.21.124.133

110saya -1mashin arai l unetei bna shuu

Avatar

Зочин 2023-04-11 103.57.94.139

237 саяын үнэтэй дандаа угсарсан автобуснууд шахсан. 2 жилийн л настай. МОННИСын шахсан Амарсайханы хуваалцсан атуснууд бас их мөнгө шаасан даа

Avatar

Зочин 2023-04-11 202.179.27.77

Хэзээ ч битгий хятад автобус техник авч байгаачээ. Япон Герман гээд өнгө үзэмж чанар сайн машин автобус бна шүү дээ. Харамч хүн 2 төлдөг….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж