"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

"Зам цэвэрлэгээний 3,1 тэрбумын машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг АТГ-т шалгуулна"

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр /2023.04.11/ энэ оны нэгдүгээр сард нийслэлд хүлээлгэн өгсөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 28 машин нийлүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсон талаар мэдээллээ. Өнгөрсөн онд хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд нийт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Улмаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар тендер шалгаруулалтыг 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Уг тендерт “Батсээр” ХХК шалгарч, нийлүүлэлт хийхээр болсон юм. Тус компани энэ оны нэгдүгээр сард 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг зам талбай цэвэрлэх машин оруулж ирснээ нийслэлд хүлээлгэн өгсөн. Анх оруулж ирсэн 20 машин нэг бүрийн үнэ 147.5 сая төгрөг байсан бол үлдсэн машинуудыг тус бүр 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан талаар тухайн үед мэдээлж байв. Гэтэл тэдгээр цэвэрлэгээний машинууд гадны цахим худалдааны сайтууд дээр нэг тус бүрийн үнэ 46-56600 юань буюу монгол мөнгөөр 20-29 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм. Тусгай зориулалттай машины үнийн зөрүүтэй байдлыг шинжээч томилж шалгуулна гэсэн ч өнөөг хэр нь шийдэгдээгүй хэвээр байгаа. Энэ асуудалтай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нийслэлээс аливаа тендерийн гүйцэтгэлийг хүлээж авахдаа ажлын хэсэг байгуулдаг. Тус ажлын хэсэг тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад “Батсээр” ХХК-ийн нийлүүлсэн 28 цэвэрлэгээний машин нийт техникийн тодорхойлолтын таван зүйл заалтуудыг огт хангаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компанид хугацаат үүрэг өгч тоноглол нэмж хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

Мөн нийслэлээс “Батсээр” ХХК-ийг АТГ шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Тухайн компанийн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан эсэх, гадны хамаарал нөлөөлөл байсан эсэхийг тодруулахаар АТГ-т “Батсээр” ХХК-ийг шалгуулахаар өгсөн. Одоогоор цэвэрлэгээний машинуудыг ашиглалтад гаргаагүй байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж