2024 онд Казань хотод «Ирээдүйн тоглоомууд» олон улсын тэмцээн болно

2024 онд Казань хотод «Ирээдүйн тоглоомууд» олон улсын тэмцээн болно

2024 онд Казань хотод «Ирээдүйн тоглоомууд» олон улсын тэмцээн болно

«Ирээдүйн тоглоомууд» нь сонгодог ба цахим спортыг хослуулж, дэлхийд спортын шинэ хандлагыг харуулсан «Фижитал» концепцийн хүрээнд болох шинэлэг чиглэлийн тэмцээн юм. Жишээлбэл, тоглогчид эхлээд цахим хөлбөмбөг тоглож, дараа нь талбай дээр гарч жинхэнэ хөлбөмбөгийн тэмцээнд өрсөлдөнө.

ОХУ-ын энэхүү санаачилга нь орчин үеийн компьютерын технологи, уламжлалт спортын ур чадварыг хослуулсан өвөрмөц, хосгүй төсөл бөгөөд ийнхүү хандлага нь олон хүн, юуны түрүүн залуучуудыг спортод шинэ хэлбэрээр нь өргөнөөр татан оролцуулах томоохон боломжийг нээж өгч, олон улсын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Анхны «Ирээдүйн тоглоомууд» 2024 оны 2-3 дугаар сард Казань хотод зохион байгуулагдах бөгөөд 9 өдөр үргэлжилнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс фижитал хэлбэрээр өрсөлдөхөөр хүрэлцэн ирэх мэргэжлийн тамирчид, клубүүд өөрсдийн бие бялдрын чийрэгжилтийн түвшинг төдийгүй дижитал ур чадвараа харуулах болно. Тэмцээний хөтөлбөрт технологийн 16 төрөл багтсан бөгөөд спорт, тактик, байлдааны, техникийн болон хурдны тоглоом гэсэн таван төрөлд хуваагдана.

2022 оны 9-12-р сард болон 2023 оны хоёрдугаар сард Казань хотод фижитал хөлбөмбөг, фижитал сагсан бөмбөг, Beat Saber, дроны уралдаан, фижитал тулааны урлаг, хоккей, фижитал автомашины уралдаан, Speedrun, MLBB, Dota 2, Warface, CS:GO зэрэг спортын төрлөөр Фижитал тоглоомууд зохион байгуулагдаж байсан.

«Өдгөө контентын хэрэглээ ч, иргэдийн амьдралын бүхий л салбарт хөгжил дэвшил ч цоо шинэ хэлбэрээр өрнөж байна. Энэ нь үл тоомсорлож болохгүй зарчмын хувьд сэтгэхүйн цоо шинэ хэв маяг юм» гэж ОХУ-ын Шадар сайд Дмитрий Чернышенко хэллээ. «Орос улс үндсэндээ спорт, технологи, боловсролыг нэгтгэх гэсэн нийгэмд байгаа хүсэл шаардлагын хариуг санаачлагч, бүтээгч юм. Орос улс хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийд урд өмнө нь байгаагүй шинэ төрлийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд 29 орон оролцохоо баталгаажуулсан бөгөөд цаашид улам олон улс оролцохоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна» гэжээ.

«Фижитал»-д цахим болон бодит спорт зэрэг багтсан нь залуучуудад сонирхолтой байж, охид болон хөвгүүд цахим ертөнцөд бүрмөсөн бөгөөд эргэлт буцалтгүйгээр орохоос урьдчилан сэргийлнэ гэдэгт ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин итгэлтэй байна.

ОХУ-ын Засгийн газраас 2023-2024 онуудад «Ирээдүйн тоглоомууд»-ыг зохион байгуулахад 5.2 тэрбум рубль төсөвлөсөн ба тэмцээний шагналын сан 25 сая ам.доллар байх юм. Эхний «Ирээдүйн тоглоомууд»-ад дэлхийн орнуудын нийт 2000 хүн бүхий 250 баг оролцох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: ТАСС, Интерфакс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж