Египет улс Орост зэвсэг нийлүүлэх гэж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Египет улс Орост зэвсэг нийлүүлэх гэж байсныг илрүүлжээ

Египет улс Орост зэвсэг нийлүүлэх гэж байсныг илрүүлжээ

АНУ-ын тагнуулын нууц материалууд цахим сүлжээнд задарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Исламын улс бүлэглэлийг ялах кампанит ажил, Оростой холбоотой байр суурь, Номхон далай дахь Хятадтай тэмцэх Их Британийн цэргийн төлөвлөгөө зэрэг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хамаарах олон чухал асуудлыг илэрхийлсэн баримт бичиг, гэрэл зургууд энд байжээ.

Египет, ОХУ хоёрын хоорондын нууц хэлэлцээр ч мөн тус материалууд дунд байсан. Тодруулбал, Египетийн ерөнхийлөгч Абел Фатта аль-Сиси Кремльд 40 мянган ширхэг пуужин нийлүүлэхээр төлөвлөсөн нь ил болов. Египетийн өндөр түвшний албан тушаалтнуудын энэ талаар ярьсан дэлгэрэнгүй яриа нууц материалууд дунд байжээ. Ерөнхийлөгч Абел Фатта аль-Сиси барууныхантай хурцадмал байдал үүсгэхгүйн тулд зэвсгийн тээвэрлэлт, үйлдвэрлэлийг нууцлахыг үүрэгдсэн байв. Дээрх мэдээллүүд хоёрдугаар сарын 17 гэсэн огноотой маш нууц материал дунд байжээ.

Египет нь эртнээс нааш АНУ-ын холбоотон байсан орон юм. Тэд Москватай харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ АНУ-аас жил бүр нэг тэрбум ам.долларын зэвсгийн тусламж авч байжээ. Тиймээс Египет үнэхээр ОХУ-д зэвсэг нийлүүлбэл АНУ-тай харилцаа муудах эрсдэлтэй юм. Цаашилбал, АНУ-ын зүгээс Египетэд хориг арга хэмжээ ч авч магадгүй аж.

Энэ асуудалтай холбоотойгоор АНУ дахь Египетийн Элчин сайд Ахмед Абу Зейд үг хэлсэн. "Египет анхнаасаа хямралд оролцохгүй, хоёр талтай ижил зай баримтлана гэсэн байр суурьтай байсан. Мөн НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжийг дэмжиж буйгаа Ерөнхий ассамблей дээр бид нотолсон. Талуудыг галаа зогсоож, хэлэлцээрээр дамжуулан шийдэлд хүрээсэй гэж бид уриалж байна" гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж