Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн 100-гийн ойролцоо өчигдөр /2023.04.10/ хүчтэй шуурганы улмаас барилга нурж дор нь зогсч байсан машиныг эвдэлсэн асуудал үүссэн байна. Нурангид дарагдсан машины жолооч гомдолтой байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан болохоо цахим хуудастаа мэдэгдсэн. Барилга нурснаас болж машины их бие, урд хэсэг эвдэрсэн байна.
Иргэний хэлж байгаагаар "Өчигдөр 11:00 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд машин дээр барилга нурсан байсан. Зогсоолгүй учир машины явган хүний зам дээр тавьсан. Гэхдээ хариуцагч байгууллага анхаарлын тэмдэглэгээ хийгээгүйд гомдолтой байна. Тус барилгыг барьж байсан барилгын компаниас хүн огт холбогдоогүй.
Миний хувьд зөвхөн жолоочийн даатгалтай, машин маань даатгалгүй байсан. Гэнэтийн осол гарах эрсдэлийг тооцоолж машинаа даатгах шаардлагатай юм байна гэдгийг ойлгож байна.
Одоогоор миний зүгээс хохирлоо барагдуулах л хүсэлтэй байна. Тус барилгын эзэн холбогдогч нь хохирлыг минь барагдуулбал гомдолгүй" гэсэн юм.