Мишээл ситид бүтээж буй Монгол дахь Венец буюу Little Venice их дэлгүүрт хэрхэн өөрийн бяцхан дэлгүүрийг барих вэ?
1. Түрээсийн үнэ 1мкв-55’000 төгрөг бөгөөд та 2 дахь давхарыг дээш нь өөрийн зардлаар барьснаар дээд давхар үнэ төлбөргүй. Харин түрээсэлсэн талбайгаа Little Венец их дэлгүүрийн аль бүлэгт хамаарахаа сонгоорой.
2. Дараа нь өөрийн оруулж буй брэндэд тохирох загвараа сайтар харж сонгосноор таны 2 давхар бяцхан ордон хаант улс мэт харагдах болно. Дэлгүүр доторх дэлгүүр эндээс бий боллоо.
3. Та загвараа сонгож гадна фасадны өнгөө тодорхойлоход нарийн мэдрэмж хэрэгтэй болох нь ээ. Учир нь энд Италийн Венец хотын эртний орд харш, сүм хийдийн нарийн хийцлэл, ур ухаан шингэсэн уран баримлын элементүүд тод шингээн хуулбарласан байна.
4. Одоо хамтдаа өнгөний хослол, бусад чимэглэлийг оруулан загвараа бататгах хэрэгтэй. Чимэглэлд багана, цонх, хаалганы өнцөг, булангийн хээ, хийцлэл багтаж байна.
5. Ингээд сонгосон бүхнээ Little Venice их дэлгүүрийн төслийн багтай тохиролцон дэлгүүрийн бүтээн байгуулалтаа батлаарай.
6. Ингээд та өөрийн бяцхан дэлгүүртэй боллоо. Баяр хүргэе.
Монголд анх удаа Италийн Венец хотыг тэр чигт нь 6 дахин багасгасан хувилбараар Little Venice их дэлгүүрийн төслийг хэрэгжүүлж байна. Та тусдаа вант улс мэт бяцхан дэлгүүрээ барьж өөрийн брэндээр 1 сая жуулчинд 100 сая долларын борлуулалтыг хамтдаа хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.