Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?

Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?

Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээлэл байна. Гэхдээ Б.Энх-Амгалан гишүүн өөрийн цахим хуудаснаа “Улс төрийн зорилгоор гэмээр энэхүү ташаа мэдээлэл нь хууль хяналтын байгууллагын хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийх, улмаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, УИХ-ын гишүүнийг харлуулах ажиллагаа гэж ойлгож байна. Тиймээс энэхүү ташаа мэдээллээ даруй зогсоохыг шаардаж байна, мөн ташаа мэдээлэл тарааж байгаа этгээдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэж няцаалт хийв.

Түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д албан тушаалын давуу байдлаа ашиглан давуу байдал үүсгэсэн хэргээр буруутган шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдаад удаж буй.

“Страто” ХХК нь УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий компаниар нэрлэгддэг юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан бол 2020 онд тойргоо сольж, Говь-Алтай аймагт өрсөлдөн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж