Google шинэ үйлчилгээгээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Google шинэ үйлчилгээгээ танилцууллаа


Бид бүхэн Gmail-ын хэрэглэгчийн нэрээрээ холбогдож, мөн gmail-ын хэрэглэгчтэй видео call хийх үйлчилгээг аль хэдийнэ ашиглаад сурчихсан. 

Харин Google компани өөрийн Gmail-ын хэрэглэгчиддээ цоо шинэ үйлчилгээгээ танилцууллаа.  Энэ удаагийн шинэ үйлчилгээ нь та gmail-дээ холбогдож, хэн нэгний гар утас руу call хийх боломжийг нээж өгчээ. Холбогдох хүн чинь заавал gmail-ын хэрэглэгч байх албагүй, та утасны дугаарыг нь хийгээд л шууд залгах боломжтой. Танд чихэвч, микрофон хоёр байхад л та компьютерийнхээ ард суугаад гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө гар утас руу залгаж, ярих боломжтой боллоо.

Энэ үйлчилгээг одоохондоо Америк болон Канадад үнэгүй ашиглаж боломжтой байгаа ба бусад Англи, Франц, Хятад, Герман, Япон зэрэг орнуудад минутанд 0,02 ам.долларын үнэтэйгээр ашиглах аж.

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж