ХХБ гадаад худалдааны санхүүжилтийг цогцоор нь шийддэг боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

ХХБ гадаад худалдааны санхүүжилтийг цогцоор нь шийддэг боллоо

 

О.Орхон /Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал/

Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлт болох гадаад худалдааны эргэлт дэлхийн эдийн засгийн өсөлттэй хөл нийлүүлэн хурдацтай өссөөр байна. Үүнд арилжааны банкнуудын зүгээс гол дэмжих хөшүүрэг нь Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн юм.

Худалдаа, хөгжлийн банк нь 1991 онд Монгол улсдаа анхлан банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулж экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээг харилцагч нартаа үзүүлж эхэлснээр олон улсын тавцанд хэрхэн эрсдэлгүй, найдвартай бизнесээ өргөжүүлэх, тэлэх боломжтойг үлгэрлэн харуулсан.

Энэ цагаас хойш нэгэнтээ 32 жил өнгөрсөн бөгөөд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 11 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг 300 гаруй корреспондент харилцаатай гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.

Худалдаа, хөгжлийн банк нь түүхэн замналынхаа он жилүүдэд Монгол улсын Худалдааны санхүүжилтийн 60-65%-ийг дангаар гүйцэтгэж, улс эх орныхоо хөгжил дэвшилд томоохон хувь нэмрийг оруулан, энэхүү салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

Худалдаа, хөгжлийн банк Монголын банк, санхүүгийн секторын дэвшил бүрийн анхдагч байр сууриа дахин бататгаж, Монгол Улсад анх удаа “Худалдааны Санхүүжилтийн Форум”-ыг амжилттай зохион байгууллаа.

Худалдаа, үйлчилгээний бизнесийн орчныг шинээр харах, сорилт бэрхшээл, амжилт ололт, шинэ боломжийг тунгаан ярилцахаар 300 гаруй харилцагч, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү форумд оролцсон.

“Trade Finance Forum 2023” форумын зорилго нь гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Бид худалдааны санхүүжилтийн форумаар үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд төрийн институтийн болон бизнесийн салбарын манлайлагч эрхмүүдтэй хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг1:“МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ”-ийн талаар:

Уригдан ирсэн дараах панелист нартай хэлэлцэж онцлон дурдсан тодотголыг хүргэж байна.

  1. Г.Өлзийсайхан /ГХЯ, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал/
  • Экспортын бараа бүтээгдэхүүн чанар, стандартыг хангасан байх хэрэгтэй. Мөн геополитикийн зөрчлийн гол шууд бус нөлөө төлбөр тооцооны асуудал байсан. Тиймээс арилжааны банкнууд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаа.
  1. С.Мөнгөнчимэг /Сангийн дэд сайд/
  • Экспортыг өсгөхөөр боомтын хүчин чадлыг нэмэх чиглэлд анхаарч байна.Мөн орон нутгийн дулаан, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг дэмжинэ.
  1. Г.Түвдэндорж /Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд/
  • Нүүрс, зэсийн экспортод тээвэр логистикийн асуудал гол сорилт болж байна.
  1. Д.Ган-Очир /Монгол Банкны Ерөнхий эдийн засагч/
  • Монгол банкнаас уул уурхайн бүс экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа ба эдийн засагт инфляц, долларжилт гол сорилт болж байна.
  1. Б.Дөлгөөн /Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Гүйцэтгэх захирал, форумын модератор/
  • Ерөнхийд нь экспортыг дотор нь уул уурхай болон уул уурхай бус гэж авч үзэж болно. Уул уурхайн бус экспортод төвлөрөн цаашдаа анхааран ажиллах хэрэгтэй байгаа.
  1. О.Орхон /Худалдаа, Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал/
  • ХХБ гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд анхаарч байна.

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Хэлэлцүүлэг2: “ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ БА БОЛОМЖ” –ийн талаар :

ХХБ-ны ОУБГ-ын Санхүүгийн байгууллагын хэлтсийн захирал О.Баярсайхан /модератор/

  1. Эдвард Фабер /Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч/
  • АХБ Монголд худалдааг дэмжихэд чиглэлд $20 саяын дэмжлэг үзүүлсэн. Мөн АХБ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсох хамгийн том банк болох зорилттой.
  1. О.Банзрагч /ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч/
  • ХХБ цаашид ложистикийн асуудалд анхаарлаа ихээхэн хандуулахаар төлөвлөж байгаа бөгөөд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэн ажиллахад ая холбогдол өндрөөр хандуулна.
  1. Л.Жавзмаа /Алтай холдинг ХХК-ны Гүйцэтгэх захирал/
  • Дайн, цар тахлын сөрөг нөлөө одоо ч үргэлжилсээр байгаа ба тээврийн өртөг өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн ба худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйл ажиллагаагаа эрсдэлгүй хэвийн явуулахад тусалсан.
  1. Г.Хишигбат /Монложистикс холдинг ХХБ-ны Гүйцэтгэх захирал/
  • Төр импорт руу чиглэсэн дэд бүтцийн өргөжилт рүү орж амжаагүй байна.Цар тахлын нөлөөгөөр тээврийн салбарт анхаарал хандуулж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилд нийт төмөр замын дэд бүтцийг 70% өсгөж чадсан.
  1. С.Болор /Тэсо группийн Гүйцэтгэх захирал/
  • Экспортын бүтээгдэхүүн бага өртгөөр бүтэх тусам өрсөлдөх чадвар сайжирна.

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг : https://bit.ly/3GwA0au Энд дарж үзнэ үү.

Түүнчлэн форумд :

1. А.Энхжин /Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал/

–  МУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал.

2. Г.Түвдэндорж /Эдийн засаг, хөгжлийн дэд сайд/

  • МУ-ын эдийн засаг дахь худалдааны үйлчилгээний салбарын нөлөөлөл.

3. Б.Баянмөнх /ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал/

  • ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, давуу тал, боломжууд зэрэг судалгаа, илтгэлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан билээ.

“Trade Finance Forum 2023” арга хэмжээнд 300 гаруй гадаад худалдаа, үйлчилгээ эрхлэгч харилцагчид болон хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй төрийн болон олон улсын байгууллага оролцож 5 сэдвийн хүрээнд 3 илтгэгч, 10 панелистууд гадаад худалдаа, үйлчилгээний салбаруудад тулгамдаж буй асуудал, боломж, шийдлүүдийг хэлэлцсэн нь худалдаа, үйлчилгээний бизнесийн орчныг шинээр харах эхлэл байлаа.

Энэ үеэр ХХБ Худалдааны санхүүжилтийн

  1. Forfaiting,
  2. Factoring,
  3. Freight forwarding зэрэг гурван шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд

нэвтрүүлж танилцуулсан нь форумын онцлох үйл явдлын нэг хэсэг нь болсон билээ. Тус нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь  худалдааны санхүүжилтийн гадаад худалдааны өглөг болон, авлагыг урьдчилж санхүүжүүлэх, бараа бүтээгдэхүүний тээврийг санхүүжүүлэх зэрэг гадаад худалдааны санхүүжилтийг цогцоор нь хийх боломжийг бүрдүүлсэн нь ХХБ худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээрээ МУ-ын банкны секторын хэмжээнд тэргүүлэгч байр сууриа ахин бататгасан юм.

Бид цаашид ч худалдааны санхүүжилтийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж Монгол улсынхаа эдийн засаг, хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулсаар байх болно.

Таны бизнесийг дэлхийтэй холбох гүүр

Худалдаа хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж