Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох хэрэгтэй гэв

Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох хэрэгтэй гэв

Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох хэрэгтэй гэв

Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийн цалингийн зардал, ажлын байрны тоонд хэрхэн өөрчлөлт гарсныг судлахад, нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурч, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувиар, ажлын байрны тоо дунджаар 46 хувиар тус тус өссөн байна.

Хөдөлмөрийн шинэчилсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлын талаар өнгөрсөн Даваа гариг (2023.04.10)-т МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлөөс компаниудын хуулийн зөвлөх, хүний нөөцийн асуудал хариуцсан захирал, менежерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлэгт оролцогчид уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног болсноос шалтгаалж, орон тоогоо нэмсэн ч ажиллах хүчний хомсдолд орох болсон, ажилтны хувьд цалин хөлсний орлого буурсан зэрэг ажилтан, ажил олгогч талуудад хохиролтой үр дагавартай байгааг хэлсэн байна. Иймд уян хатан байдлаар, талууд гэрээгээрээ зохицуулдаг болох, уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ээлжийн амралтыг нарийвчлан зохицуулах, үндсэн цалин бус, дундаж цалин хөлсийг баримтлан нэмэгдэл хөлс, олговрыг тооцон олгож байгааг өөрчлөх зэргээр санал бодлоо илэрхийлжээ.

“Скайтел” компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн ажлын бүтэн бус, цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсч байгааг хэлсэн байна. “Оюутолгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллыг нэг мөр ойлгох талаар саналаа илэрхийлжээ.

“М-Си-Эс проперти" ХХК-ийн хуулийн ахлах зөвлөх Э.Банзрагч “Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахдаа харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг компаниуд сул зогсох үедээ өөр хоорондоо ажиллах хүч нийлүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан, уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан. Энэ нь газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын ажилтнуудын уртын ээлжээр ажиллахыг хязгаарласан зохицуулалт болсон. Уртын ээлжээр ажилладаг ажилтны нөхөн амрах хугацааг тодорхой заагаагүй, уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоног хэмээн хатуу тогтоож өгсөн нь ажиллах, амрах хугацааг талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээгээрээ зохицуулах боломжийг хааж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уурхайчин 2023-04-11 203.98.77.98

Энэ саналынх нь хариу ирсэн юм болов уу? Хэзээ саналын хариуг нь өгөх вэ? Уртын ээлжийг уян хатан болгомоор байна.
Санал бодлоо зүгээр солилцоод өнгөрөлгүй цааш нь дамжуулаад нэг шийдэлд хүрдэг баймаар байна. Хэн ч хаана ч зүгээр саналаа хэлээд явж чадна ш дээ. Удирдлагын түвшины хүмүүс нь арай өөр үзэл бодолтой, асуудал шийдвэрлүүлж чадахуйц баймаар байнаа.

Avatar

Уурхайчин 2023-04-11 203.98.77.98

Энэ саналынх нь хариу ирсэн юм болов уу? Хэзээ саналын хариуг нь өгөх вэ? Уртын ээлжийг уян хатан болгомоор байна.

Avatar

Уурхайчин 2023-04-11 66.181.161.167

ажилтай тохиролцоно гэж юу байхавдээ.
хуулиар хатуу тогтоож байж, гэр бүл салалт, хүүхдийн хүмүүжлийн асуудал багасна.

Avatar

Иргэн 2023-04-11 139.5.219.108

Цалинг нь бууруулахгүй, илүү цагийг нь бүтэн өгдөг болчихооч. 14/14 болсноор хүүхдүүд аав, ээжийнхээ царайг бүтэн харж байгаа шүү!!!
тэнэг хуулиар нь цалин буурч, юмны үнэ нь тэнгэрт хадчихаар ард түмэн чинь юугаа идэж амьдрах вэ???
Олигархуудад нь 14/14 нь таалагдахгүй болсын байхдаа.

Avatar

Санал тавьж байна. 2023-04-11 64.119.29.63

ЭНЭ Ч ЁСТОЙ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН БАЙНА. ГАНЦХАН УУЛ УУРХАЙ УРТ ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАДАГ БУСАД САЛБАРТ УРТ ЭЭЛЖ БАЙХГҮЙ МЭТ ХУУЛЬЧИЛСАН БАЙГАА НЬ Ч БАС БУРУУ. ИЙМД МАНААЧ, ЖИЖҮҮР, АЛСЛАГДСАН БҮСЭД АЖИЛЛАХ АЖИЛЧДЫН УРТ ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ ХААСАН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗОХИЦУУЛЖ ЗАЛРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ.

Avatar

Зочин 2023-04-11 59.153.113.90

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИДТАЙ НИЙГЭМ ДАЯАРАА БУХИМДАН ТЭМЦЭЖ БАЙХАД б**с ӨНДИЙХГҮЙ Л АН-ЫН ШИНЭКОВ ДАРГА НЬ СЭНТИЙД ЗАЛРААД Л НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ХАЙЦААЖ ХАМГААЛЖ, ШҮҮХИЙН НЭРИЙН ӨМНӨӨС МЭДЭГДЭЛ ХИЙЖ ЭХЭЛСНИЙГ НЬ ХАРАХААР ОЙ ГУТАЖ, ЭД НАРААС ө***г ДОЛООХ ОЛИГТОЙХОН ЗҮЙЛ ХҮЛЭЭХИЙН ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ МАШ ТОДОРХОЙ БОЛЛОО ДОО. АН АРГАГҮЙ Л БҮРЭН ИЛЖИРЧИХЖЭЭ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭМЧИЛГЭЭГҮЙ БОЛЧИХОЖ

Avatar

Зочин 2023-04-11 103.212.119.114

нүүрсний хулгайчдаа МАНгар ху жаа нам чин тойлоод бна даа

Avatar

Зочин 2023-04-11 59.153.115.118

14-21 ростер нь дээр байсан юмаа. Одоо ингээд цалин нь буураад ажил хаялт болж байна. ОТ-н үндсэн ажилтнуудын хүсэлтээр ийм өөрчлөлт гарсан. Тэд өндөр цалинтай болохоор цалин буурахыг тоохгүй байх. Гэтэл туслан гүйцэтгэгч нарын цалин арай бага байдаг. Гэрээ хийхдээ л хүсвэл 14-14 эсвэл 14-21 гэж сонголтыг өгч байх хэрэгтэй

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-04-11 202.55.191.130

14 -14 bol zob shuu. hvmvvs ihenhd taarch bgaa. ylangya gvnii dald uurhain odor shununii eeljind ybadga hvmvvsd yg tohirson eelj shuu..

Avatar

Зочин 2023-04-11 202.55.191.130

Цаанаасаа хууль нь тэгж гарсан шүү дээ. 3 ээлж байснаа 4 ээлж болсон. Талд нь ажиллаад талд нь зүгээр суудаг болж цалин буурсан. Хөдөлмөрийн хууль нь ингэж гарсан болохоос хэн нэгний хүслээр болоогүй эд. Уг нь залуу насандаа уртхан ажиллаад олигтойхон цалин авах хэрэгтэй байсан юм.

Avatar

Болд 2023-04-11 202.126.90.50

гэр бүлгүй хүний бодол байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж