ДЭМБ: Covid-19-ийн шинэ хувилбарт нүд өвдөх шинж тэмдэг илэрч байна

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Covid-19-ийн шинэ хувилбарт нүд өвдөх шинж тэмдэг илэрч байна

ДЭМБ: Covid-19-ийн шинэ хувилбарт нүд өвдөх шинж тэмдэг илэрч байна

"Covid-19" цар тахлын "Омикрон" хувилбараас хэд дахин өндөр  халдварлах чадвартай "XBB.1.16" буюу "Арктурус" хувилбар хүүхдүүдийн дунд шинэ шинж тэмдгээр илэрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. ДЭМБ-аас өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр  "XBB.1.16" хувилбарын тархалтыг анхааралдаа авснаа зарласан.

Дэлхий даяар цар тахлын халдвар буурч эхлэх үеэр  Энэтхэгт "Арктурус" хувилбар нь олноор бүртгэгдэх болжээ. Улмаар Энэтхэгийн засгийн газраас эмнэлгийн орнуудыг бэлтгэж, зарим мужуудад олон нийтийн газар амны хаалтыг заавал зүүх журмыг гаргасан байна. 

"XBB.1.16" хувилбарын халдварын шинж тэмдэг хүүхдүүдэд өндөр халуурах, ханиах, нүд өвдөх шинж тэмдгээр илэрч байгаа аж. Нүд өвдөх шинж тэмдэг нь нулимс гоожих, нуухтах, улайх, хавдах, загатнах, өвдөх зэргээр илэрч байна.

Энэтхэгт 12 хүртэлх насны хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэж байгааг "The Times of India" өчигдөр мэдээлсэн. Эмч нарын зүгээс жингийн илүүдэл, астма, дархлааны өвчинтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг онцгой анхааралтай байхыг сануулжээ.

Өнөөдрийн байдаар "XBB.1.16" нь цар тахлын хамгийн халдварламтгай хувилбар болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж