"Америкийн аймшгийн түүхүүд"-ийн шинэ ангид Ким Кардашиан тоглоно

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

"Америкийн аймшгийн түүхүүд"-ийн шинэ ангид Ким Кардашиан тоглоно

"Америкийн аймшгийн түүхүүд"-ийн шинэ ангид Ким Кардашиан тоглоно

"Америкийн аймшгийн түүхүүд" кино нийт 11 бүлэг гарчээ. Тус киноны 12 дугаар бүлэгт Ким Кардашиан болон жүжигчин Эмма Робертс нар тоглохоор болсныг өчигдөр /2023.04.10/ мэдэгдлээ.

Кардашиан цахим хуудсандаа киноны богино трэйлерийг нийтэлсэн. Трэйлер дээр Ким Кардашиан, Эмма Робертс нарын нэр харагдсан бөгөөд "Эмма, Ким" гэж шивнэх хоолой ч сонсогджээ. Кино энэ зун олны хүртээл болох төлөвтэй байна.

Тус трэйлерийг киноны хамтран бүтээгч Райн Мерфи мөн инстаграмдаа нийтэлжээ. "Ким бол дэлхийн хамгийн амжилттай, томоохон дэлгэцийн оддын нэг. Бид түүнийг Америкийн аймшгийн түүхүүд гэр бүлдээ угтан авч байгаадаа баяртай байна. Эмма бид хоёр түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хөгжилтэй, загварлаг атлаа аймшигтай дүрийг Кимд зориулж бичсэн. Энэ бүлэг нь бидний урьд өмнө хийж байсан ангиудаас тэс өөр байх болно" гэж Райн Мерфи хэлэв. Дашрамд дурдахад, Мерфи, Ким Кардашиан нар бол найзууд.

Ким Кардашиан өнгөрсөн жил "Saturday Night Live" шоуг хөтөлж, "Paw Patrol" анимэйшнд дуу оруулсныхаа дараа жүжиглэх тухай ярилцлага өгч байв. "Жүжиглэх үү гэж үү? Марвел ч юм уу ямар нэг сонирхолтой санал ирвэл би жүжиглэнэ. Идэвхтэй эрж хайсан зүйл бол алга. Гэхдээ цаг нь ирэхээр болох ёстой юм болдгоороо болно" гэж тэр хэлж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж