Хөршийнхөө 1100 орчим тахиаг хорогдуулсан хятад эр ял сонсов

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Хөршийнхөө 1100 орчим тахиаг хорогдуулсан хятад эр ял сонсов

Хөршийнхөө 1100 орчим тахиаг хорогдуулсан хятад эр ял сонсов

Хөрштэйгөө маргалдсаны улмаас 1100 орчим тахиаг нь айлгаж, хорогдуулсан эрэгтэйд Хятадын шүүхээс ял оноожээ. Гу овогт эрэгтэй нь хөршийнхөө тахиан ферм рүү удаа дараа нэвтэрч, гар чийдэнгийн гэрлээр тахиануудыг нь айлган, буланд шахаж овооролдуулснаас ийм хохирол учруулсан гэнэ.

Энэ хэрэгт орон нутгийн хууль хяналтынхан Гуд хөршийнхөө хохирлыг барагдуулахад 3000 мянган юань төлөхийг тушаасан аж. Гэтэл тэрбээр хохирлыг барагдуулаагүйгээр барахгүй дахин фермд нь нэвтэрч ижил аргаар 640 гаруй тахиаг хорогдуулсан аж. Ийнхүү тэрбээр нийтдээ 13840 юанийн үнэ хүрэх 1100 орчим тахиаг хорогдуулсан хэрэгт Гу овогт буруутгагдсан байна. Улмаар Хятадын төв хэсэгт орших Хунань хотын шүүхээс түүнд зургаан сар шоронд хорих, нэг жилийн тэнсэн харгалзах ялыг тус тус оноожээ. 

Гу овогт нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойш хөрш Жунтай маргаантай байсан аж.  Тэдний хооронд маргаан Гу овогт нь Жунгийн зөвшөөрөлгүй модыг нь огтолсноос эхэлжээ. Хариуд нь Жунгийн эхнэр Гугийн хашааны модыг тайрсан аж.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж