Тэнцүүхэн өрсөлдөөний эцэст Өлгийн хүчтэнүүд яллаа

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Тэнцүүхэн өрсөлдөөний эцэст Өлгийн хүчтэнүүд яллаа

Тэнцүүхэн өрсөлдөөний эцэст Өлгийн хүчтэнүүд яллаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны хоёр дахь өдөр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн багууд эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг  13:12-оор ялалт авлаа.

Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /3/, улсын начин Б.Баатарцол /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /1/ аймгийн хурц арслан У. Береке /4/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/, аймгийн заан Е. Көптилек /2/ нийт  13 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /3/ улсын начин Д.Цэрэнтогтох /1/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, аймгийн заан Ч.Даш /0/ нийт 12 даваа авсан юм.

Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол, аймгийн арслан Б.Төмөрбаатар, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Батгэрэл нар ажиллав.

Өчигдрийн/2023.04.10/ барилдааныг ОХУ-ын Тувагийн бөхийн холбооны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Монгуш Аяс Олегович, холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хүрэлцэн ирж үзэж сонирхон шагнал гардуулалцсан юм.

Өнөөдөр 20:00 цагаас Завхан, Булган аймгийн багууд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж