News.mn сайт өнөөдөр /2023.04.11/ болох онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09.00-14.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаан болно.
08.30 цагт: Төрийн ордонд: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт олон улсын форум болно.
09:00 цагт: "Хүн бүр байгаль хамгаалагч" зөвлөгөөн Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд болно. Утас: 99187526
10.00 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана. Утас: 8805-7167.
12:00 цагт: Улаанбаатар хотод байгаа 1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, иргэн, СӨХ-ны хооронд үүсдэг үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан тухай болон худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон тухай мэдээллийг Хангарди ордны 14 давхарт өгнө. Утас: 99037310
14.00 цагт: Удирдлагын академид: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно. Утас: 9191-2940.
Холбоотой мэдээ