М.Буянбадрах: АМНАТ-өөс болж олон компани хаалгаа барилаа

М.Буянбадрах: АМНАТ-өөс болж олон компани хаалгаа барилаа

М.Буянбадрах: АМНАТ-өөс болж олон компани хаалгаа барилаа

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа. 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг 2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна. Үүнийг өөрчлөх ямар боломж байна гэж та бодож байна вэ?

-Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийг 2016 оноос Засгийн газрын тогтоолоор батлаад, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс экспортод гаргасан бүтээгдэхүүний тухайн сарын АМНАТ ногдох үнийг тогтоодог. Энэ үнэ манай компаниудын экспортолсон бүтээгдэхүүний гэрээний үнээс 40-100 хувь орчим өндөр байдаг. Харин 2021 оны 174 дүгээр тогтоолоор төмрийн хүдэр, нүүрсэнд гэрээний үнээр АМНАТ ногдуулдаг байсныг болиулж, олон улсын жишиг үнээр тооцдог болсон. Эрчим хүчний нүүрсийг 14 ам.доллар амны үнээр зараад, 15 ам.долларын АМНАТ ногдуулдаг боллоо гээд “ЭТТ” ХК-иас Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд хүртэл өгч байсан. Нэг жилийн дараа нүүрсний стандарт ангиллыг өөрчилж, асуудал намжсан.

-Та АМНАТ-ийг өөрчлөх асуудлаар олон жил тууштай ярьж байна. Таны “тэмцэл” хэр үр дүнтэй байна вэ?

-Үр дүн маш бага. УИХ 2019 оны 3 сард Ашигт малтмалын тухай хуулинд алтны роялтиг нэмэх заалт оруулах гэж байхад Сангийн яамнаас гэнэт баяжуулах үйлдвэрүүдийг АМНАТ төлөгч болгох өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр АМНАТ шингэсэн үнээр, НӨАТ-тай үнээр агуулга багатай хүдэр, нүүрс худалдаж аваад, баяжуулаад, угаагаад, экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болсон. Үр дүнд нь өөрийн ордгүй 20 гаруй баяжуулах үйлдвэр АМНАТ-ийн өрөнд орж, 1500 гаруй хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон. Ийм бодит хүндрэл тулгараад байхад Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үйлдвэрүүдээ дэмжихгүй, бодлогоо өөрчлөхгүй байгаа нь маш харамсалтай. Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт”-ийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох үйлдвэргүй болж эхэллээ. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэнгүй.

-Сангийн яам сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэсэн шүүмжлэл гарсаар ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?

-Нүүрсний жишиг үнэ одоо ч хүндрэлтэй хэвээр байгааг экспортлогчид хэлж байна. АМНАТ-ийн маш их өр үүссэн гэдэг. Харин биржээр арилжаалагдсан нүүрсний үнээр АМНАТ-ийг тооцож авдаг эрх зүйн тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Төмрийн баяжмалыг 80 ам.доллараар экспортлоход олон улсын жишиг үнэ 120 ам.доллараар борлуулсанд тооцож, АМНАТ ногдуулдаг. Жонш, нүүрсэн дээр ялгаагүй ийм жишигтэй. Мөн баяжмалд ногдох өчүүхэн хувийг эзэлдэг дагалдах металлыг /хорт хольц/ мөн олон улсын жишиг үнээр борлуулсан гэж АМНАТ ногдуулдаг.

-Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. АМНАТ-тэй холбоотой ямар зүйл заалт орсон байна вэ?

-Товчхон хэлэхэд, ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлохыг дэмжсэн хуулийн төсөл болсон. АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог, давхардуулж ногдуулдаг, дагалдах металлуудад ногдуулдаг заалтууд хэвээрээ. Баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгож, улсын комисс хүлээж авдаг, санхүүгийн баталгаа гаргадаг, АМНАТ-өө хугацаандаа төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах төслийг боловсруулсан байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татах ямар ч заалт байхгүй, харин эсрэгээрээ “айлгасан” төсөл болсныг салбарын ахмадууд, мэргэжилтнүүд шүүмжилж байна.

-Энэ хуулийн төсөлд АМНАТ-тэй холбоотой ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай вэ?   

-Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулахгүйгээр ногдуулдаг байсан хуучин зарчмаа оруулах хэрэгтэй. Бусад улс оронд байдаг зарчмаас өөр зарчимтай байвал ямар ч хөрөнгө оруулагч энэ салбарт орж ирэхгүй шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд олон хүний амьдралд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийг үүд хаалгаа барихад хүргэсэн АМНАТ-ийн зарчмыг өөрчилж болоогүйн шалтгаан юунд байна вэ?

-Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, дарга нараас асуумаар асуулт байна. Энэ хоёр яамыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаж байгаа гэж шүүмжлэхэд буруудахгүй. Австрали-Монголын хамтарсан AMEP төсөл, Адам Смит олон улсын байгууллагын судалгаагаар АМНАТ-ийг давхардуулж ногдуулдаг улс манай улсаас өөр байхгүй гэсэн судалгаа гаргаж өгсөн. Европын сэргээн босголтын банкнаас АМНАТ ногдох суурь үнэлгээг зөв тооцох, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн гэдэг.

-Олон улсад АМНАТ-ийн зарчмыг халсан гэж ярьдаг. Монгол Улсаас бусад улс оронд өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

-Австралид эдийн засгаа хурдан сэргээх, экспортоо дэмжих зорилгоор зарим бүтээгдэхүүнүүдэд түр хугацаагаар роялти буюу АМНАТ-ийг түр цуцалсан. Чилид АМНАТ байхгүй. Зарим улс орон цэвэр ашгаас нь АМНАТ авдаг, зарим улс орон нэгж бүтээгдэхүүнээс АМНАТ авдаг тогтолцоотой. Манайх шиг борлуулалтын орлогод АМНАТ ногдуулдаг улс орнууд тээврийн зардал, татварын зардал зэргийг хасч АМНАТ ногдуулдаг.

-Салбарын мэргэжилтнүүд АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх нь чухлыг хэлдэг. Яавал дотоодын аж ахуйн нэгжүүдэд өгөөжтэй, хөрөнгө оруулагчдад таатай шийдвэр болох бол?

-Ашигт малтмалын хуульд маш чухал заалтууд анхнаасаа явж ирсэн байдаг. Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулахгүй ногдуулах заалт байсан. 2019 оны 11 сард хүчээр өөрчилсөн. Маш харамсалтай.

-Хоёр жилийн өмнө "Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг болж, Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагуудыг хүлээн авч, нааштай хариу өгсөн үү?

-Сангийн яам шаардлагын болон бичгийн хариу өгдөггүй болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхаа саналыг ч хүлээж авдаггүй. Төсвийн орлогоо яаж хялбар аргаар бүрдүүлэх, хэнээс хялбар аргаар татвараа авах вэ гэдэг ахархан бодлоготой яам болсон. Татварын суурийг өргөжүүлэх, татварын хувь хэмжээг оновчтой болгох талаарх бодлого алдагдсан.

-Сангийн сайд, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны 196/А-226 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсэг бодитой шийдвэр гаргаж чадаж байна уу?

-Чадахгүй байгаагийн нотолгоо нь АМНАТ-ийн нийт өр түүхэнд байгаагүй өндөр буюу 800 орчим тэрбум төгрөгт хүрсэн.

-АМНАТ-ийг өөрчлөхгүй бол Монгол Улсын эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Баяжуулах, боловсруулах үйлдвэргүй болж, нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа түүхийгээр нь экспортолдог улс болно. Маш их ажлын байр бий болгох, асар их валютын орлого олох боломжоо алдана. Үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын компаниуд маш их хохирол хүлээгээд эхэлсэн.

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр байнга өөрчлөгддөг, Татварын болон Ашигт малтмалын тухай хуулиуд тогтворгүй байдаг нь хөрөнгө оруулагчид дайжих гол шалтгаан болж байна. Хөрөнгө оруулалт татахын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Яг тийм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай төрийн гэнэтийн шийдвэрүүдээс айдаг. Эрх зүйн хувьд байнга дордуулж, улам их хүндрэл учруулж, эрсдэл бий болгодог. Ашигт малтмалын хуулийг эрс шинэчилж, хүнд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг нэмэгдүүлэх, улсынхаа эдийн засаг, экспортыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хотын төвлөрлийг бууруулах боломж маш их байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-11 64.119.25.126

Маш зөв зүйтэй санаачилга дэвшүүлсэн байна. АМжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-04-11 216.38.195.77

– ? ?;

Avatar

Onoch 2023-04-11 66.181.161.17

СЯ тэнэг бишээ. хаа нэг газар татвар төлөхгүй нүх сүв гаргаад бна. тиймээс ийм юм хийж бгаа юм. энд зарим хүмүүс учиргүй дислайк дараад бгаа нь зарчим ярьж бгаад татвар төлөхгүй бх хуулийн нүх цоорхой гаргах гээд бгаа юм шүү. хэрэв бүгд газар ухаад амнатаа төлдөг бол давхардуулж болохгүй. гэтэл хаа нэг газар татвар төлөхгүй нүх гаргаад түүгээрээ гоожуулаад хэдэн жил явах л санаа шүү дээ. ххүхдийн санаа. гээд энэ ПР-ын ард энэ хуулийг нь гаргах гээд бэлдсэн байдаг. хэдэн гишүүн дор нь хийнэ.

Avatar

Иргэн 2023-04-11 202.126.90.49

СЯ татвар бүрдүүлэх үүрэгтэй , экспортлогдсон бүтээгдэхүүнийг БНХАУ – ын далайн боомт дээрх үнийг үндэслэн үнэ тогтооно гэдэг асуудал бна

Avatar

Иргэн 2023-04-11 202.131.227.82

Уул уурхайн компаниуд дампуурч л байвал баярлана шүү, уул ус газар шороогоо ухаад бид хол явахгүй ээ

Avatar

Зочин 2023-04-11 192.82.87.195

Баяжуулах үйлдвэрүүдэд лиценз байдаггүй. Тэд газар ухдаггүй. Агуулга багатай хүдрийг АМНАТ төлсөн үнээр хүдрээ худалдан авдаг. Баяжуулахад нь дахин АМНАТ ногдууладаг. Энэ зовлонг компанийн захирал, нягтлан л ойлгоно.

Avatar

Нэргүй 2023-04-11 202.180.218.37

Юу яриад байгаа юм бэ, төр засаг байгалийн баялгаа ашиглуулчаад татвараа төлөлгүй яахавдээ, орд газруудыг хэдэн сая доллараар зарж хувийн кармаанд орж болоод байгаа юм чинь улсад Ашигт малтмал ашигласаны татварыг төлж яагаад болохгүй гэж, хэний гар хөл болж ийм юм яриад байгаа юм

Avatar

Зочин 2023-04-11 103.57.93.43

Нийтийн баялгийг ашиглаж байгаа бол төрд төлөх ёстой юм аа дуугүй л төл. Дампуурч бгаа бол хохь нь. Төрд хамаагүй. Чи үндсэн хуулиараа нийтэд олгогдсон баялгийг хувьдаа ашиглаж бна гэдгээ л сайн ойлгочихоод хуцаж бай хулгайч минь

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.87.195

АМНАТ бол заавал төлөгдөх ёстой!! Харин АМНАТ төлөгдсөн хүдрээр баяжмал, бүтээгдэхүүн хийхэд дахин АМНАТ ногдуулж болохгүй. Тийм улс орон байхгүй. Нүүрсний хулгайчууд бол АМНАТ төлөхгүй хулгай хийдгээс өөр асуудал шүү

Avatar

Нэргүй 2023-04-11 202.21.124.129

amnat bx yostoi. gazart bgaa bayalagaa uxuulaad gargaad bx ni teneg asuudal shuu

Avatar

Нэргүй 2023-04-11 66.181.188.72

1000 хувь үнэн

Avatar

oyun 2023-04-11 202.126.88.206

Ер нь нэг нь олигтой хууль гаргаж чадахгуй нөгөөх нь татвараа төлөөд улс эх оронд хэрэг болохгуй жирийн ард түмэнд хүртээлгүй энэ завхарсан зарим уул уурхайг хаавал таарна үүгээр улс хөгжихгүй нь харагдлаа одоо үндэсний боловсруулах үйлдвэр барих компаниудад л зөвшөөрөл өг бусад түүий шороо зөөдөгийг хаа хэнд ч хэрэггүй х***а л баяжина

Avatar

Иргэн 2023-04-11 202.131.232.100

1. ТӨР УУЛ УУРХАЙН БИЗНЕСТ ХУВЬ ЭЗЭМШЭЭД ТЭР ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭД БӨӨН ЭРСДЭЛ ҮҮРЧ БАЙХЫН ОРОНД ХАРИН Ч ТАТВАРАА АХИУХАН АВААД ЯВАХ НЬ ЗӨВ ЮМ ШҮҮ!!!
2. ГАГЦХҮҮ АВСАН ТАТВАРЫН ОРЛОГОО УХААЛАГ ХУВААРИЛАХ ТАЛ ДЭЭР ХАРИН ЗӨВ ТОГТОЛЦООГ НЬ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА!!!

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.68.215

Одоо шийдвэр гаргахдаа эрүүлээр улсаа бодсон хуучин үеийнхэн шиг төрийнхэн байхгүй болж зөвхөн яавал амархан аргаар мөнгө олох, надаас хойш галав юүлсэн ч хамаагүй гэж боддог түшмэлүүд мэргэжилгүй гишүүд, сайд нарынхаа буруу санааг засаж зөвлөхгүй түвэгшээх болсон. АМНАТ бол модоор бол гоожин. Ойгоос мод бэлтгэхэд төлсөн гоожинг гуалин худалдаж аван зүсэж банз болгосон этгээд дахин төлдөггүй. Сангийн яамныханыг каминдаа хийх түлээндээ дахин гоожин төл гэвэл х** гээд э/засгийн онол ярих байлгүй.

Avatar

Нэргүй 2023-04-11 43.228.130.57

Монгол улс дэлхийд байгүй өндөр АМНАТ татвар авдаг улс, одоо ч гэсэн аваад л явж байна. Тэгээд ягаад хөгжихгүй байна. Татвар өндөр байх нь ард түмэнд ашигтай юу? Үйлдвэртэй байх нь хэрэгтэй юу?
АМНАТыг давхардуулж авдаггүй нэг удаа авдаг болбол баяжуулах нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарч олонч хүн ажилтай болно.Нүүрсээ худалдаж авахдаа АМНАТ төлнө.Угаагаад гаргахдаа ДАХИАД АМНАТ төлнө.Давхар давхар татдаг энэ хуулийг Бадмаа нямбуугийн Бат эрдэнэ батлуулж ОЛОН ОЛОН монголчуудаа ажил амьдра

Avatar

Мөнх 2023-04-11 202.21.108.28

Монгол улс чинь энэ баялагаа зүгээр ухаад зөөгөөд гаргаад дуусах уу? Хятадууд, шарууд л энийг хүсэж байгаа. Харин Монголын эрх ашиг бол боловсруулах, баяжуулах үйлдвэр барьж, нэмүү өртгөө шингээж, эдийн засгийн бодит суурьтай болох ёстой. Яг ухаж байгаа нь АМНАТ-аа төлөөд,боловсруулж байгаа нь харин ч дэмжлэгтэй баймаар байгаа юм. Алийн болгон х*******н түүхий эдийн хамжлага байх юм..

Avatar

zochin 2023-04-11 202.126.90.117

Монгол улс дэлхийд байгүй өндөр АМНАТ татвар авдаг улс, одоо ч гэсэн аваад л явж байна. Тэгээд ягаад хөгжихгүй байна. Татвар өндөр байх нь ард түмэнд ашигтай юу? Үйлдвэртэй байх нь хэрэгтэй юу?
Энэ бол Эрээний хэдэн үйлдвэрүүдийн захиалга ш дээ. Монголд үйлдвэр байж болохгүй гэсэн хятад бодлого.

Avatar

Зочин 2023-04-11 43.242.243.147

АМНАТыг давхардуулж авдаггүй нэг удаа авдаг болбол баяжуулах нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарч олонч хүн ажилтай болно.Нүүрсээ худалдаж авахдаа АМНАТ төлнө.Угаагаад гаргахдаа ДАХИАД АМНАТ төлнө.Давхар давхар татдаг энэ хуулийг Бадмаа нямбуугийн Бат эрдэнэ батлуулж ОЛОН ОЛОН монголчуудаа ажил амьдралгүй болгож хятадад нүүрс угаах , зэс боловсруулах үйлдвэр олноор баригдсан юм.

Avatar

Onoch 2023-04-11 66.181.161.17

Баяжуулах үйлдвэрээс АМНАТ авахгүй бж болох ч нэг мэдсэн бүгд баяжуулсан юмаа гээл татваргүй гардаг болчихсон бх биз. түүхий гарвал өндөр болвсруулж гарвал арай бага бх татвар ноогдуул. тэртэй тэрэнгүй ард түмний баялгийг лицензи гэдэг гарын үсэгтэй эрээн цаасаар үнэгүй авчаад АМНАТ-аа төлөхгүй гэнэ. гол юм зарсан мөнгөө та нар авч бгаач буцааж монголдоо хөрөнгө оруул.

Avatar

Нэргүй 2023-04-11 192.82.87.195

Тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ-ийг заавал төлөх ёстой. Харин тэдний эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй хүдрийг АМНАТ-тэй үнээр худалдан авдаг үйлдвэрүүд төлдөг жишиг манай улсаас өөр байхгүй. Монголд үйлдвэр хэрэгтэй юу? ажлын байр хэрэгтэй юу ?валютын орлого хэрэгтэй юу сайн тунгаагаарай! Хүдрээ хэд дахин үнэ цэнийг нэмэгдүүлж валют олох боломжийг бид алдсаар байна.

Avatar

Onoch 2023-04-11 66.181.161.17

энэ асуудлыг ул суурьтай судлахгүй бол ийм нөхдүүд эрх ашгийн зөрчилтэй бдаг ихэнхдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж