“Эрдмийн өргөө”, Сэтгэмж”, 28, 40-р сургуулийнхан сурагчдын автобусаар үйлчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

“Эрдмийн өргөө”, Сэтгэмж”, 28, 40-р сургуулийнхан сурагчдын автобусаар үйлчлүүлж байна

“Эрдмийн өргөө”, Сэтгэмж”, 28, 40-р сургуулийнхан сурагчдын автобусаар үйлчлүүлж байна
“Сургуулийн автобус” төслийн хүрээнд Баянгол дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7 автобус хүлээлгэн өгснөөр 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчлэхээр болсон.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн “Хархорин-Эрин хороолол-10-р хороолол-Эрдмийн өргөө цогцолбор сургууль” чиглэлд Сургуулийн автобус үйлчилж эхэллээ. Дээрх чиглэлийн автобус өдрийн 5 рейсээр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 290 гаруй сурагчид үйлчилж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн “Баянхошуу-Хөтөл-зурагтын шинэ эцэс-Сэтгэмж цогцолбор сургууль, 28-р сургууль, 40-р сургууль” гэсэн маршрутаар  сургуулийн автобус үйлчилж эхэллээ.
Ташрамд мэдээлэхэд, “Сургуулийн автобус” төслийн хүрээнд:
  • ТЭЦ-3-Алтай хотхон-Вокзал-73-р сургууль
  • ТЭЦ-3-Алтай хотхон-Дунд шолын 1-р буударл-141-р сургууль,
  • 21-р хороолол-Хархорин-Эрдмийн ундраа цогцолбор сургууль(93-р сургууль)
  • Эмээлт (Хурган)-Мал бордох-19-р сургууль
  • Баянгол дүүрэг 22-р хороо-энхболдын зам-113- сургууль чиглэлд үйлчлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж