Харвардаас Засгийн газрын тэргүүн

76:1

Харвардаас Засгийн газрын тэргүүн

Харвардаас Засгийн газрын тэргүүн

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшиж, сонгогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг танилцуулж байна.


Бэрх тосгоны галчаас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж, богино хугацаанд тодорсон улстөрч бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Ардын намд түүнээс илүү их ачаа үүрч, төрийн ажлаас нугалалцсан залуус бий ч улс удирдах хүртэл өндөрт гарсан нь ховор. Харин тэрбээр 2015 онд АНУ-д Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд  магистр хамгаалж ирээд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон түүхтэй.

Эдүгээ нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Хөгжлийн банкны хэргээр шалгуулж буй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Бельги улсад суух Элчин сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хамтаар 2018 оны сүүл үеэс М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаа эхлүүлж, Сүхбаатарын талбайд гэр барин тэмцэл өрнүүлж байв.

Тэмцэл ч амжилт олж, М.Энхболдыг албан тушаалаас нь буулгасны зэрэгцээ  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон юм.

“Албан тушаал горилж, тэмцсэнгүй. МАНАН бүлэглэлтэй тэмцэх шаардлага үүссэн юм” гэх тайлбар хийж зогссон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тогоог барингуутаа “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоож, удирдлагуудыг нь халж, хувийн мэдэлд шилжсэн байсан 49 хувийг төрд шилжүүлэн авч буйгаа зарласан.  Одоо Засгийн газрын тэргүүн болсон ч зэс бүлэглэлийнхэнтэй хийж буй тэмцэл нь дуусаагүй, “Шувуу” ажиллагаагаар дамжуулан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авч ирсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шоронд суулгах баримтыг хэлүүлэх зорилготой. Харин Т.Бадамжунай зорилгыг нь биелүүлэх эсэхээс хамаарч Засгийн газрын зэс бүлэглэлийнхэнтэй хийж буй тэмцэл амжилт олох уу, утаа май тавиад унтрах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг.

Засгийн газрын тэргүүний хийж байгаа хоёр дахь том тэмцэл бол нүүрсний хулгай юм. Нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмцэж явсан журмын нөхөр нь нүүрсний хэргээр туслах, зөвлөх нарынхаа хамтаар шалгуулж байгааг өдгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй яваа. Буруу харж уйлж, зөв харж шүд зуусаар Т.Аюурсайханыг сайдын албанаас, цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Хохирол нь 40 их наядаар яригдаж буй нүүрсний хулгайг илрүүлэх ажиллагааг нэгэнт эхлүүлсэн тул эцсийг нь үзэх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бас нэг том амлалт.

Түүний хувьд нүүрсний хулгайгаар Ардчилсан намаас овоо олон акулууд баригдана гэж тооцоолсон ч үнэндээ Ардын намын гишүүд илүү олноор нэр холбогдон шалгуулах болсон нь нам харгалзахгүй тэмцэхээс аргагүй сонголттой тулгаад буй. Нэг ёсны буцах аргагүй тэмцэл эхлүүлсэн гэсэн үг. Гол нь энэхүү тэмцэл байгаа зөв онилж, хамгийн том хулгайчаас жижгүүдэд ч хариуцлага хүлээлгэх нь Засгийн газрын авлигатай тэмцэх хүрээнд эхлүүлсэн “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн” ажиллагааны нэг зорилго биелэнэ.

Хөгжлийн банк, нүүрсний хулгай, зэсийн хулгай зэрэг олон хулгайтай тэмцэж байгаагаас Засгийн газрын танхимыг унагаах оролдлого гарч ирж болзошгүйг тооцож тэрбээр давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлсэн нь нэг талдаа шүүмжлэлийн бай болгож буй.

Үнэндээ ч өнгөрсөн хугацаанд байгуулагдсан Засгийн газраас хамгийн нүсэр бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа Ерөнхий сайд гэж тодотгож болно. Учир нь Л.Оюун-Эрдэнэийн танхим 16 яам, 19  сайдтайгаар /Ерөнхий сайдаас гадна/ ажиллаж байна.

Нүсэр бүтцээр ажиллаж байгаа ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зурсан Оюутолгой төслийн далд уурхайн олборлолтоос өөр шинэ төсөл эхлээгүй нь зөвхөн хулгайтай тэмцсээр бүрэн эрх нь дуусах вий гэдэг болгоомжлол төрүүлэх болсон. Гэхдээ нүүрсний олборлолтоос борлуулалт хүртэлх үе шатыг нээлттэй болгож, арилжааг биржээр явуулдаг болсноор Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум, 438 тэрбум ам.доллар болж өсөөд буй. Зургаан сарын өмнө 2.5 тэрбум ам.доллар болтлоо буурч байсан валютын нөөц 1 тэрбум ам.доллараар өссөн нь нүүрсний хулгайгаар ямар их хөрөнгө хил даван гадаад руу урсдаг байсныг илэрхийлж буй.

Гол нь жин банг нь тааруулахгүй бол онц байдал тогтоох нэрээр хувийн хэвшлийнхээ хөрөнгийг ч битүүмжлэн, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилоод байвал Монголыг зүглэх хөрөнгө оруулагчид хэр олон байх бол гэдгийг бодолцох шаардлага үүсч буй.

Мөн төгрөгийн ханш унаж, долларын ханш өсч буйгаас иргэдийн амьжиргаа доройтож, улны айлууд олширч байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс дотор Хэнтий гэдэг вант улс бий болсныг сануулах учиртай. Улсын төсөв хэлэлцэх бүрийд тус аймагт хуваарилагддаг мөнгө бусдаасаа илүү, албан тушаалын суудал онгойх бүрийд мөн л Хэнтийн угшилтай сайд, хууль хүчний салбарт мөн л тус аймгийн гаралтай албан тушаалтнууд томилогддог жишиг тогтсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхаас эхэлсэн энэ жим эдүгээ зам болж, хэдэн тийшээ салбарлан, төрийн том бүтцийг хэрээд байгаа гэж хэлж болно.

Ер нь бол Филиппинээс саатуулагдаж ирсэн Т.Бадамжунайгаас дутахгүй төрийн томилгоонд нутгийнхнаа шургуулдаг эрх мэдэлтэн болов уу гэх хардлага оргүй биш юм.

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр гишүүд нь Монголдоо амьдрах сонирхолгүй болж, гадаадыг зорьцгооход Л.Оюун-Эрдэнэ ч мөн сурахаар АНУ-руу явсан. Энэ үед нь М.Энхболд түүнийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөс буулгаж, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарын “хунтайж” нарт тал зассан нь хожмоо УИХ-ын даргаас нь буулгах өс зангидаж, тэмцэлд хөтөлсөн гэх нь бий. Гэхдээ энэ өс нь М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаснаар тайлагдсан уу, Т.Бадамжунайгаар дамжуулж хуулийн шийтгэл хүлээлгэх давхар мэх бодсон байгаа юу гэдэг нь 2024 онд зарлагдах УИХ-ын сонгуулийн сунгаа дээрээс л харагдана.

Хэнд  сонгуульд нэр дэвших квот өгөх вэ гэдэг эрх МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бий.

Хэнтий аймгийн Бэрх тосгоны галч хийж байсан залууг Монгол Улсын Ерөнхий сайд болно чинээ хэний ч санаанд буугаагүй ч тэрбээр хамгийн их хулгайтай тэмцсэн, гүйцэтгэх засаглалын тэргүүн болж үлдэх нь тодорхой болоод буй. Хамгийн гол нь төрд бугшсан авлига хээл хахууль, шударга бус бүхэн түүний үед амь тавьж чадах уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Хууль эрх зүйн хүрээнд авлигачдад оноох ялыг хүндрүүлж өгсөн ч байгаа онохгүй бол хоосон сум тавьсантай л адил зүйл болж хувирна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн энэ том албан тушаалд хүрэх нөмөр нөөлөг болсон хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Нөгөө нь эцэг нэгт "Херо"-гийн найруулагч Б.Баатар юм. Ахынхаа тухай тэрбээр "Хамгийн хүнд үед ах маань л байдаг. Учир битүүлэг өвдөж, хөл нь гэнэт гишгэж болохоо байчихаад хүмүүст шоолуулан шоглуулан явж байхад ах маань л намайг үүрээд эмнэлэг рүү явж байлаа. Намайг чинь Баатар ахаас өөр хүн өргөж дийлэх ч үгүй шүү дээ. Ахынхаа нуруун дээр нь үүрүүлчихээд, аахилж уухилаад явж байгааг нь харах тэр мэдрэмж бол зүгээр юугаар ч илэрхийлж болохгүй тийм дотоод ертөнцөд болдог зүйл юм билээ. Ахдаа би хайртай. Авьяасаа уртын юманд л зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч явдаг даа" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Гэвч найруулагч Б.Баатар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамгийн ойр ажиллаж ирсэн хүмүүсийн нэг юм.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

ШАГНАЛ

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.Гансүх 2023-04-11 202.126.90.41

хүнд байдалд байгаа хүмүүс шүү дээ. Өдөртөө сэтгэлээ юугаар тэжээж байна гэхээр сошиалаар зохион байгуулалттай хар пиар, гүтгэлэг тавьж, тавиулж түр боловч бие сэтгэлээ тайвшруулж байгаа хүмүүс шүү дээ. Одоо Элбэгдорж, Баттулга, Сайханбилэг баригдаад ирэхээр хачин юм болно доо, харж байгаарай.

Avatar

Д.гансүх 2023-04-11 202.126.90.41

Оюунэрдэнэ гэдэг хүнийг муутгах үйл ажиллагаа улам бүр эрчимжих нь зөв. Яагаад гэвэл авилга, албан тушаалын хэрэгт холбогдож байгаа бүх хүмүүсийн 90 гаруй хувь нь төр, засгийн өндөрлөгт ажиллаж байсан, тэдний хамсаатан, тойрон хүрээлэгчид байгаа учраас тэд өдөр бүр, цаг тутам дуу дуугаа авалцаад сошиалаар өнгөтэй, өөдтэй болгоныг харлуулах ажил хийхээс өөр хийх ажил олдохгүй, гадагш гарахаар танидаг нүүр хэцүү, унтах гэхээр бодолд орно, өөрсдийгөө зөтгөх гэхээр олон нийт хүлээж авахгүй болсон

Avatar

Зочин 2023-04-11 43.228.129.134

Ер нь Монгол төрийн босго ямар сул болсны жишээ нь энэ Оюун-Эрдэнэ.

Avatar

Зочин 2023-04-11 103.57.94.139

Англи байхгүй ээ…Орос бол бүүр таг шүү. Ерөнхий сайд яг ямар үүрэг хариуцлагатай юм бэ гэдгийг ойлгоогүй качкар. Монгол орны 3сая 419 мянган иргэний амьдралын баталгааг хангах ёстой. Иргэд нь улам бүр амьдралын баталгаа байхгүй болж хэрэглээний индекс дийлдэхээ болилоо. Ажлын байр бий болго. Эрчим хүчний хараат байдлаас гарга. Чадахгүй байна. түргэн зайлуулж, эдийн засгийн боловсролтой ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД тавь

Avatar

zochin.. 2023-04-11 202.72.245.198

ylgavarlan gaduurchalgui ijilchen chandaachee , ene olon jil dandaa chulgai chiij bie bienee oogschuulj chamgaalj irsen . Odoo bugdiin yllaachee uundaa gachaad baigaa um !!!! Zarimdaa ESaid chudlaa ch um schig sanagddag !!!. Bas l chagguraa il dald evgui um oortn ich baidag baindaa

Avatar

Зочин 2023-04-11 103.229.120.35

Харвард гээд томороод байдаг, ОТ-н нээлтэн дээр хэлж байгааг нь сонсоход Англи хэл нь У.Хүрэлсүхээсээ дээр юм байхгүй юм байна л ээ. Харвард асар олон төрлийн байнгын болон нэг удаагийн сургалт, сургалтын хөтөлбөрийг зохион байгуулдаг. Ном, сонин уншиж чадахгүй Ц.Элбэгдорж, энэ хоёрын төгсөөд байгаа Харвардын энэ хөтөлбөр ч хэцүү л юм байж таараа. Ичээч бас Англи, Орос хэлтэй гэнэ ээ….

Avatar

Зочин 2023-04-11 66.181.184.55

Шударга зөв нийгэм байгуулахаар зоригтой хүчтэй ажиллаж байгаа сайн залуу. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2023-04-11 202.9.46.153

Г. Хорол гэж эмэгтэй юм болов уу? Нөхөртэй байхдаа эсвэл нэг явалддаг хүн байдаг л байлгүй. Яаж үнсэлцэнээ. Нуль баас. заваарчихсан юмаа. сэжигийн.

Avatar

Зочин 2023-04-11 202.126.88.136

Мэдрэлээ үзүүлнэ үү! Өөрөө тэгэж амьдардаг уу??

Avatar

Зочин 2023-04-11 202.131.236.253

Зүрх дараад байгаа нөхөд яг нэг б**с долоогч нь мэдэгдээд байгаа маа хаха Үнэн бялдага

Avatar

Мөөгий 2023-04-11 202.180.218.214

Бэрх амгын газарт галч гээд л туух юм даа. ЗДТГ дарга гээд байж л байх юм.

Avatar

БЗД-ийн иргэн ... ...... 2023-04-11 202.21.107.6

4 сая төгрөгийн цалинтай ажилд .. Томилон ажилуулж байсан …санхүүгийн баримт нь СОШАЛЬ аар оригоор гарч ирлээ ш дээ… Одоо тэр С.Энхболд …нэг даргын ЗӨВЛӨХ гээд л ичих ч үгүй байна гэнэ…Энэ мэт нөхөдтэй тэмцэх хэрэгтэй…. Цаашид ажиллуулбал МАН нас богиносох тавилан нь Хурдасна шүү….Ард түмэний итгэл… ДАОАЙ ламынх шиг алга болно.. ШҮҮ…..Төрийн шашин гэдгийг байхгүй болгооч ээ….Ард түмнийг хуурдаг ТВ 9 телвизыг булаацалддаг Шуналт Чойжамцыг зайлуулаач …Хулан хэлээд

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... .өндөр настан.... 2023-04-11 202.21.107.6

Л.Оюун-Эрдэнэ Монголын хөгжилд хэрэгтэй залуу….Харин МАН даа байгаа шударга бус долигнуур ..албан тушаал горилдог…Тийм хүмүүсээс түргэн ..ШИЙДЭМГИЙ …САЛАХ хэрэгтэй…Тэд л өөрийг чинь баллана шүү…Гунгаадорж..Содном..Бямбасүрэн нарын ..ЭДИЙН ЗАСАГЧ ахмадуудаасаа сайн асууж лавлах ..сурах юм их бий шүү…..Нэрлхэх хэрэггүй асуух л хэрэгтэй шүү… Бульхай ..луйвар ..ДОЛИГНУУРУУДААСАА хурдан салах хэрэгтэй….. С.Энхболд гэж нэг нөхөр өөрийн авгай Цолмон гээчийг сард 4 сая төгрөги

Avatar

Иргэн 2023-04-11 51.158.170.105

Гарч ирч ярихаараа хэрүүлч авгай гэдэг шиг дандаа хов жив ярьж, хэрүүл хутгана өөр чаддаг юм юу хийсийн. Би албан тушаалд очихгүй гээд хуцаад байсан бичлэг нь одоо ч гэсэн явж л байна. М.Энхболдыгоо үнсэх шахаа л пялдага царайлж байгаа зургууд нь хайвал дороо гараад ирнэ. Энэ мэт өөрсдийгөө өндөрлөг энэ тэр гээд нэр өгцөн популистууд гурван уулыг даваад далд ороод үз. Популистуудаас болж улс маань сүйрч байна.

Avatar

ZOCHIN 2023-04-11 92.88.170.17

Xaa xoliin Xovd aimgaas Xarvardiin ix surguuliig tugssun Batnairamdal MAN iin dargiin ajil xiij baina dag
Galchiin ajil baisan xun Xarvardiin ix surguuli tugsuud Oyun Erden saidiin ajil xiij baina

Avatar

Зочин 2023-04-11 66.181.187.210

5 ш ажиллагаа ч гэх шиг худлаа даа АВИЛГА ,НҮҮРСНЭЭС ял аваад явчихсан нь хэн байгаа юм. Эхнээсээ буруугүй нь тогтоогдлоо гээд явж байна.Одоо шалгагдаж байгаанууд нь эцэсдээ гэмгүй болоол дуусна биз. Иргэд Оюун эрдэнийг сайн байна гээд магтах юм.Магтаад байгаа хүмүүсийн амьдрал Оюун эрдэнийг үед их л сайхан байгаа юмдагуудаа .

Avatar

Зочин 2023-04-11 103.229.122.124

amidral bargar bainashuu ajilaa oligtoihon hiicheech

Avatar

uргэн 2023-04-11 66.181.177.100

ерөнхий сайдаа дэмжинээ.авидгатай(30 жиийн) бугширсан идээтэй зоригтой тэицэж байгаа ухарч л бдохгүй

Avatar

Зочин 2023-04-11 66.181.160.67

Дор коммент бичсэн хүмүүсийн 90% нь дандаа сөрөг энергитэй, тэрэндээ хордож шатаж явдаг, үйл нь уруудсан бүтэлгүй хүмүүс бололтой?! Ямар ч мэдээ байсан заавал муулж тургиж харааж зүхэж байдаг?! Энэ чинь сэтгэцийн нэг төрлийн эмгэг өвчин юм шүү дээ!!? Яана даа, яана, монголчууд минь!)

Avatar

Зочин 2023-04-11 192.82.82.84

Harward togschihoor lag bdag gedeg hudlaa l uym bna …

Avatar

Зочин 2023-04-11 202.179.21.213

"Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлна" гэгчээр өсөхийн өлөн нь өнөө ч дарагдаагүй банди. Хулгай ярин попдорч байх хооронд ард түмэн чинь турж үхлээ шүү

Avatar

Зочин 2023-04-11 59.153.113.90

Дээрх нийтлэлээс харахад тойруу замаар Л.Оюун-Эрдэнийн луйварчин, хулгайчидтай тэмцэж байгааг нь маш их зэвүүцэж байгаа бололтой. Түүнийг яаж огцруулах боломжтой бол гэсэн хүсэл ч асар их байна даа. АН-ын гишүүд нүүрсний хулгайд холбогдоогүй гэж цэргээсээ дарга нь хүртэл шүүхийн өмнөхөөс мэдэгдэл хийх боллоо. Ганц үнэн бол АН нүүрсний хулгайчидтай тэмцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Өмнө нь Л.Оуюн-Эрдэнээс дээр ажиллаж байсан ерөнхий сайд байгаагүй гэдэг нь л үнэн юм даа

Avatar

зочин 2023-04-11 202.126.88.106

новшийн тролл

Avatar

зочин 2023-04-11 202.126.88.106

Ардчилалын елгий нутагт сурчихаад коммунизм руу монголоо чирээд аргагуй мунхаг галч юм даа

Avatar

Зочин 2023-04-11 202.21.118.6

хуцна биз нүүрсний хулгайч минь

Avatar

Зочин 2023-04-11 66.181.183.48

Мэдэхгүй юм даа. Аль аль нь буруутай аль аль зөвтэй гэхдээ Оюун-Эрдэнэ юу, хэн байх нь хамаагүй хамгийн гол нь МОНГОЛЫНХОО ирээдүйн төлөө жаахан ч гэсэн бодитой зүйл хийж байгааг нь дэмжиж байна. Муу сэтгэгдэл үлдээдэг нөхөд бол дандаа хар Пи Ар чид тэмээс тоохгүй байсан нь дээр болов уу! Монгол Улс мандан бадраг Бүгд эх оронч байхыг хүсье хулгай хийхдээ хүртэл эх орончоор хийгээсээ

Avatar

Зочин 2023-04-11 43.242.242.59

Оюун-Эрдэний авилгал хээл хахууль, хулгайтай хийж буй тэмцэлд хамгийн их саад болж байгаа улсууд бол Элбэгдорж, Х.Баттулга нарын хүмүүс юм. Ямар ч үнээр болов түүний засгийн газрыг огцруулах гэж хичээж зүтгэж байна. Монголын идээ бээрийг бид л шахахгүй бол өөр хүмүүс шахахгүй. Шударга иргэд түүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, хамтдаа л тэмцэж байж амжилтанд хүрнэ.

Avatar

Zochin 2023-04-11 64.119.16.189

Монгол улсыг Авилгаоаас салгаж чадвал Оюунэрдэнэ мөнхөд сайнаар дуурсагдах болно

Avatar

ss 2023-04-11 43.228.130.138

ene CV bvgd hud bnoo

Avatar

зочин 2023-04-11 66.181.183.50

сэтгүүлч хүн ОУын төсвийн менежментээр мэргэжил дээшлүүлсэн гэж ямар юм байдгийн сурсан ажилласан гээд худ2 тэгээд ч өөрөө анх 2010 онд хотод орж ирсэн гээд үнэн сэтгэлээсээ яриад сууж байсан биздээ?

Avatar

Зочин 2023-04-11 43.242.242.59

Оюун-Эрдэнэ хулгайтай сайн тэмцэж байна Гэтэл шүүх хулгайч нарыг гэм буруутайд тооцох уу, бас эрүүгийн хариуцлага оногдуулах уу гэдэг нь сонин байна. Ерөнхий сайд ял өгч чадахгүй. Элбэгдорж, Баттулга нарын томилсон шүүгч нар Мөнх-Эрдэнэд ял өгөөд харин Кёкушюзан Батбаярыг болохоор гэм буруугүй гээд цагаатгасан шиг нүүрсний хулгай, хөгжлийн банкын хэргийг шүүх шийдэх вий. гэтэл иргэд Ерөнхий сайд ингэж шийдлээ гээд тэнэгтээд бичээд байдаг. зарим нь ч мэдэж байгаа ч албаар гүтгэдэг

Avatar

Төрөлхийн луйварчин 2023-04-11 202.70.41.114

Хамгийн захын жишээ гэхэд л Дэлхийн зөн ОУБ-аас мөнгө идсэн хэргээр хөөгдөж ОУБ-д насаараа ажиллах эрхгүй болсон хүн шүү дээ.

Avatar

зочин 2023-04-11 139.5.217.32

хүн худлаа гүтгэж болохгүй

Avatar

Зочин 2023-04-11 103.229.120.35

Дэлхийн зөнгөөс тэр Батбаатар, Бадамлянхуа хоёртойгоо хамт хөөгдснийг олон хүн мэднэ шүү дээ. Дэлхийн зөнгийн мөнгийг энэ 3 багагүй тогшсон доо…

Avatar

Зочин 2023-04-11 202.21.107.21

Ene zolbin g*** 10 han jilin umnu hotod orj irsn gej baigaa avilga mongooor ih saihan bayajisan golgodoo ichihgui harward gej chaaana obuunga gej neg gechiii baahan oob hohuulsn um shig baigaa uma terigee suuld heden terbumaar demjisndee gechiii ene bandi orond osorjamaa aimaar chaaana tehuu

Avatar

зочинд 2023-04-11 66.181.183.48

Хүнд сурахад 10 жил 1 нэг яалгаа байхгүй хамгийн гол чи өөрөө сэхээрэх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-11 103.212.119.114

гачигаар б**с үнсэж л өдий хүрэвшүүдээ

Avatar

ИШШШШШШШШШ МАН 2023-04-11 203.98.76.4

ИШШШШШ АРДЫН НАМ ,,,,,,,,,,,,,,,НЭРЭЭР ТҮҮҮХЭНД ҮЛДЭХНЭДЭЭ

Avatar

Зочин 2023-04-11 43.228.130.57

Луйварчин галч

Avatar

Зочин 2023-04-11 202.21.111.10

zgr zailaad uguu

Avatar

Зочин 2023-04-11 202.21.111.10

Surguuliin galch uhsen atsnii harvard ghahahaha

Avatar

Долоогч 2023-04-11 202.21.108.42

Ингэж магтан дууллаа гээд сайн нэрийг олохгүй. Лоозогнохоос өөр юу хийсэн бэ? Дандаа ард түмэнд таалагдах нэр олж авах л уриа лоозон!!! Хоосон толгой

Avatar

Зочин 2023-04-11 103.10.23.189

Энэ хүний сайн үйл нь муугаасаа хэдэн дахин илүү гэхэд би огт эргэлзэхгүй бна. Энэ хүн цаг нь ирэхээр ажлаа өгөөд явж л таарна, хийсэн бүтээсэн нь Монголын ард түмэнд үлдэж, хойч үе маань энэ хүнийг сайн сайхнаар дуурсаж явах болов уу. 30 жилийн хулгайтай 3-4-хөн жилийн дотор тэмцэнэ гэдэг амаргүй. Өмнө бсан Элбэгдорж, Баттулга, Багабанди гээд зэс нь цухуйсан, захын хүн одоо нулимж бна-эдгээр хүмүүс Монголд юу хийсэн бэ??? Олигтой юм бна уу? Хийж бүтээгээд үлдээсэн юм???.

Avatar

Зочин 2023-04-11 192.82.70.241

Ийм ерөнхий сайдтай болох хэмжээнд монголын ард түмэн доройтсон. Тэнэгрэл цус ойртолт дагалдан баясалт б**с долоолт хэр газар авсны жишээ

Avatar

Зочин 2023-04-11 66.181.160.67

Оюун-Эрдэнийг шүүмжилье гэвэл шалтаг зөндөө л байна. Гэхдээ Ерөнхий сайд нараас анх удаа авлига гээч хорт хавдартай өргөн хүрээний тэмцэл өрнүүлж байгааг нь үнэлэн эдүгээ цагт энэ хүүг дэмжихээс өөр сонголт монголчуудад алга!!!

Avatar

УНШИГЧ 2023-04-11 43.242.242.140

ЭНЭ ЗАЛУУ Л ОДОО ЭНЭ АЙМААР МАФИТАЙ ТЭЦЭЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛ ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯА ХЭЦҮҮДНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2023-04-11 202.21.108.61

орос, англи хэлтэй гэнээээ. ёстой ягшдэээ

Avatar

Зочин 2023-04-11 51.158.117.189

Оросын Женкогийн буриадууд тэргүүлсэн МАНАН-н өвөөнүүд Оюун Эрдэнийг Бэрхийн гачегар( Монголоор бол галч гэдэг юм) гэж доромжилдог.Азийг доорд үздэг Оросууд нь л ажлыг хар бор доод, уран бүтээлч дээд гэж ялгадаг.Өрнөд ч дорнод ч тэжээж байгаа ажлаа адгийн хар тамхичин ч тэгдэггүй. Тэр тусмаа улс төрчид бол ард түмнийхээ ажлыг хийж байсан бол бахархдаг.Хятадын Ши хөдөө хоньчин,тариачин,хотод муу усны нүх цэвэрлэдэг байсан гэж ард түмэн нь хүндэлдэг.

Avatar

Зочин 2023-04-11 103.229.120.94

түүхэнд байгаагүй муу ерөнхий сайд ь

Avatar

Зочин 2023-04-11 202.126.89.51

Нянгарынхаа ажлыг булааж хийгээд байхын. Өөрөө том төслүүдийг хөдөлгөх талаар ажил хийж чадахгүй бол зайлаачээ. цахилгаан станц, говийг усжуулах, үйлдвэр цаашлаад гол нь ажлын байр бий болгож капитал үйлдвэрлэл хөгжүүлээч. Оногдсон ажлаа хий…..ПОП-рол яах вэ.

Avatar

Зочин 2023-04-11 124.158.68.97

Шударга ЕС Оюун-Эрдэнийг Тэнгэр ивээг. Тэр монголын улс төрд ёс суртахууны том эргэлтын суурийг тавьлаа. Улс төрчид луйвар хийчихээд түүгээрээ бахархдаг байсан юм шүү. Үүнийг Оюунэрдэнэ зогсоолоо.

Avatar

Л.Лхагва. 2023-04-11 192.82.91.131

ХӨДӨЛМӨХ ХҮНИЙГ БИЙ БОЛГОСОН ГЭДЭГ ҮГ БИЙ БАЙХАА. ГАЛЧ НЬ ИЛҮҮ БОДИТОЙ БОЛОВСРОЛ ШҮҮ.

Avatar

Зочин 2023-04-11 192.82.92.42

МУИС, МУБИС-ийн дипломыг шалгах хэрэгтэйдээ!
Монгол явах зам, хурэх цэг тодорхойгуй, Тер данхайж, яамд мэргэжлийн бус болж хариуцлага бух шатанд алга байна!!!

Avatar

Zochin 2023-04-11 68.148.28.104

Mongol diplomuud n lav damiin naimaa avilgaar hudaldaj avsan huuramch diplom baigaa. Arav garan diplom damaar hudaldaj avsan mongol zaluuchuud zunduu olon baina.

Avatar

Зочин 2023-04-11 59.153.114.116

ДАНХЫН БӨГСИЙГ САЙН ДОЛООЖЭЭ

Avatar

Зочин 2023-04-11 103.57.94.139

үхсэн ацны чинь бүхэл бүтэн ХАРВАРД вэ. 1 жилийн тэтгэлгийн дамжаа төгссөн гэдгээ хэлж залруулаач. ичихэд яана

Avatar

Зочин 2023-04-11 192.82.76.104

хср.ардын КУТВ төгссөн юм 1921-1940 онд монголын төрийг барьж байсан толгойлогч нар бүгд шахуу КУТВ төгссөн байдаг бол одоо Харвардын улстөрийн түргэвчилсөн курс төгсөөд толгойлогч болж байна

Avatar

Зочин 2023-04-11 202.21.111.10

Surguuliin galch hiij bhda onliner shaasan ym blguyide gs hahah

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж