Улаанбаатарт 29-31 градус дулаан

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 29-31 градус дулаан

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газар болон говийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 29-31 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж