Далай лам хүүхдийг үнссэндээ уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Далай лам хүүхдийг үнссэндээ уучлалт гуйв

Далай лам хүүхдийг үнссэндээ уучлалт гуйв

Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгт нэгэн арга хэмжээний үеэр хүүхдийн уруул дээр үнссэн бичлэг цахим орчинд таржээ. Бичлэгээс харахад Далай лам хүүгийн уруул дээр үнссэнээс гадна эрүүг нь барьж, духаа нийлүүлж байсан. Уг бичлэг хэзээнийх гэдэг нь тодорхойгүй ч дор хаяж долоо хоног цахим сүлжээгээр тарсан байна.

Тэгвэл Далай ламын албан ёсны твиттер хуудсаар хүүгээс уучлал гуйжээ. "Саяхны арга хэмжээн дээр нэгэн жаал хүү Далай ламыг тэврэхийг хүссэн. Энэ үед Далай ламын хэлсэн үг хүүг эмзэглүүлсэн байж магадгүй тул хүүгээс, түүний ар гэрийнхнээс, дэлхий даяарх олон найз нөхдөөсөө уучлалт гуйж байна. Далай лам олны дунд, тэр байтугай камерын өмнө хүртэл заримдаа хүмүүсээр гэмгүй тоглож, хошигнох нь байдаг. Тэр энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байна" гэжээ.

Далай лам хэлээ гаргах үед хүү ойртож, танхимд байгаа хүмүүс инээлдэж байгааг бичлэгээс харж болно. Энэ хүрээд бичлэгийг тасалсан байсан. Өөр нэг бичлэг дээр мөнөөх хүүд Далай лам аз жаргалыг эрэлхийлэх арга замын талаар тайлбарлаж байсан.

87 настай XIV Далай лам 60 жилийг Төвөдөд өнгөрүүлсэн. Тэрбээр өдгөө Энэтхэгийн хойд хэсэгт байрлах хийддээ номлолоо үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж