Цай Ин Венийг АНУ-д айлчилсны дараа Хятад улс Тайванийн хоолой руу байлдааны хөлөг болон сөнөөгч онгоцуудаа илгээсэн. Тус онгоцууд нь Хятадын эргээс 160 орчим км зайд гурав хоногийн хугацаатай цэргийн сургуулилалт хийжээ.
Гэвч ойр орчмын загасчид улс төрийн нөхцөл байдал гэхээсээ илүү амьжиргааныхаа төлөө санаа зовж байна.
Хятадын зүүн өмнөд Фүжянь мужийн Пинтан арлын оршин суугчдын амьжиргааны гол эх үүсвэр нь загасчлал. Тэд олон жилийн турш далайд цэргийнхэнтэй муур, хулгана болж тоглож иржээ. Загасчид өдөрт 200-300 юанийн орлого олдог боловч энэ нь гэр бүлээ тэжээхэд хангалттай хүрэлцдэггүй. Цэргийн сургуулилалтаас гадна дизель түлш улам бүр үнэд орсноор амьжиргааны өртөг мэдэгдэхүйц нэмэгдсэнийг загасчид хэллээ.
Цэргийн сургуулилалтын үеэр загас агнуурыг хориглоогүй ч хурцадмал байдал улам нэмэгдэж буй үед энэ нь эрсдэлтэй үйлдэл болох юм. "Бид өмнө нь задгай усанд аялдаг байсан. Харин одоо улаан шугам давж болохгүй тул эрэг хавиар л загасчилж байна. Их хэмжээний торгууль төлвөл ямар хэрэг байх билээ. Бид хар багаасаа л загасчилсан, үхэн үхтлээ үүнийгээ хийнэ. Бидэнд элдэв асуудал бодох цаг байхгүй" гэж Ван нэртэй загасчин хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ