Бумбын тахилгад үйлдвэрээ даатгаад ч өөдөлсөнгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Бумбын тахилгад үйлдвэрээ даатгаад ч өөдөлсөнгүй

Бумбын тахилгад үйлдвэрээ даатгаад ч өөдөлсөнгүй

“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Үндэсний аудитын газраас тавьсан зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа өнөөдөр /2023.04.10/ мэдэгдэх үеэрээ дараах тайлбар хийв.

Тэрбээр "Амарбаясгалант хийдэд болсон Бумбын тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан. Манай үйлдвэрийн удирдлагууд 40 жилийн турш энэ ёслолыг үйлдсэн. Гэхдээ би очиж чадаагүй. Манай инженерүүд очиж, үйлдвэрээ даатгаад ирсэн. Энэ ёслолд олон мянган хүн оролцдог юм билээ. Үйлдвэрийн тогтсон уламжлал тул гар татаж чадаагүй.

Ажилчид 60 мянган төгрөгөөр шар айраг уусныг тогтоосон. Нийслэлд манай ажилтнууд бизнес төлөвлөгөө боловсруулах үетэй давхацсан. Гэхдээ хэн шар айраг уусныг тогтоож чадаагүй, энэ төлбөрийг барагдуулуулсан. Хоол идэх үеэрээ шар уураг уусан байсан” гэв.

Төсвийн мөнгө уйлах биш гэсэн шиг төсөв ерөнхийлөн захирагч нар хэрэгцээгүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг цацаж ирсний нэг бодит жишээ Амарбаясгалант хийдэд болсон Бумбын тахилгад өргөсөн хандив харууллаа гэж хэлж болно.

Мөн “Цемент шохой” ТӨХК нь Амарбаясгалант хийдэд олон жилийн турш хандив өргөж иржээ гэдэг нь дээрх ярианаас ойлгогдож буй. Гэвч өөдөлсөнгүй, өрөнд баригдсан, төсөвт дарамт учруулсан үйлдвэр хэвээр байгаа. Энэ нь сүсэг бишрэлээр үйлдвэрийг хөгжүүлдэггүй гэдгийн бас нэг бодит жишээ.

Хэрвээ уг үйлдвэр хувийн өмч байсан бол бумбын тахилгад хандив өргөж, гарын салаагаараа урсгахгүй л байсан болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж