"Starbucks"-ийн оливын тостой кофе гомдол дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

"Starbucks"-ийн оливын тостой кофе гомдол дагуулав

"Starbucks"-ийн оливын тостой кофе гомдол дагуулав

"Starbucks" хэдэн сарын өмнө оливын тостой кофег зах зээлд гаргасан. Ингэхдээ оливын тосны эрүүл мэндэд тустай чанар нь хэрэглэгчдийг татна гэж найдсан боловч эсрэгээрээ гэдэс нь хямарч, гүйлгэсэн үйлчлүүлэгчид гомдол мэдүүлж эхэлжээ. "Оливын тостой кофе бол бидний сүүлийн 10 жилд хийсэн хамгийн том ажил. Энэ нь кофе үйлдвэрлэлийн салбарыг өөрчлөнө. Компанийн хувьд ч маш ашигтай" гэж компанийн маркетинг хариуцсан ахлах ажилтан хэлж байв.

Олеато нэртэй шинэ кофе хоёрдугаар сараас эхлэн Италид худалдаанд гарсан. Аяга тутамд халбага оливын тос нэмснээр, тухайн кофены илчлэг 120 калориор нэмэгдэх юм. Үүнээс хойш Сиэттл, Лос Анжелес, Чикаго, Нью-Йорк хотуудад оливтой кофе худалдаанд гараад байна.

Олив буюу чидун жимсний тос нь Газар дундын тэнгисийн соёлын гол бүтээгдэхүүн бөгөөд тус бүс нутагт олон хүн өдөр тутамдаа оливын тосыг хүнсэндээ хэрэглэж байна. Гэвч кофены хувьд энэ нь учир дутагдалтай найрлага аж. Яагаад гэвэл сэргээх үйлчилгээтэй кафейн, тайвшруулах үйлчилгээтэй оливын тос хоёр нэг дор орсноор хүний бие хямрах эрсдэлтэй. Оливын тос нэмснээр 450 мл орчим кофенд 34 грамм өөх тос агуулагддаг болно. Энэ нь ихэнх хоолонд агуулагддаг өөх тосноос хавь илүү хэмжээ гэдгийг хоол тэжээлийн мэргэжилтэн Эрин Палински Вэйд хэллээ.

Чидун жимсний тосыг өтгөн хаталтын эсрэг эмчилгээнд ашигладаг. Үүнийг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг кофетой хослуулбал ариун цэврийн өрөө рүү гүйхээс өөр аргагүй болно гэж мэргэжлийн хүн хэлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж