Кёкүшюзан Д.Батбаярыг цагаатгасан шүүгчдийг “шүүлгэнэ"

Кёкүшюзан Д.Батбаярыг цагаатгасан шүүгчдийг “шүүлгэнэ"

Кёкүшюзан Д.Батбаярыг цагаатгасан шүүгчдийг “шүүлгэнэ"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг шүүн, цагаатгасан шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороонд хандаж, “шүүлгүүлнэ” гэдгээ мэдэгдээд байна.

Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн өнөөдрийн /2023.04.10/ ярилцлагадаа “Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэртэй холбоотой маш тодорхой хэргүүд байдаг. Эцэст нь шүүх дээр жил гаруй хугацаанд барьж байгаад хэрэгсэхгүй болголоо. Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохьдог, Т.Бадамжунайг ирдэг өдөрт тааруулаад хаачихаж байгаа юм. Шүүх засаглал нь цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй ээ гэж зургаа, долоон жилийн өмнөөс ярьж байна. Цаашдаа ч энэ талаар юм хийхгүй бол эздэдээ үйлчилдэг шүүгчид байсаар байна. Үүний тод жишээ нь Хан-Уулын шүүхийн шүүгчид боллоо.

… Хэргүүдийг "Кёкүшюзан"-ы хэрэг шиг шийдээд байвал бүр хэцүү болно. Шүүхийн сахилгын хороонд хандана гэж бодож байгаа. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуулж, өөрөө хандана” гэжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 2-6-ний хооронд дөрвөн өдөр хуралдаж, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан юм.

Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй, буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн юм. Нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэнэ.

Хуулийн байгууллагаас Д.Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйг тогтоосон байдаг.

Шүүхээс залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-10 43.242.243.218

Авилага авчээ

Avatar

Зочин 2023-04-10 202.126.89.62

НЯМБААТАР САЙД САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2023-04-10 213.34.107.164

nynbaatar gej Nyangar neg ih zanalhiisen l hun baih jm.IIM SAID BAIJ BOLOH UU?NOGOON MALGAIT JM BISHUU

Avatar

Зочин 2023-04-10 59.153.115.62

Shuuh mungutein tald l uichildeg bolson Balai shuugch sahilgii n horoo gj bii

Avatar

Зочин 2023-04-10 103.80.210.232

Энэ улсад зөвхөн мөнгө хөрөНГӨТЭЙ хүн л ард түмний өмч газрыг худалдан авч эзэмшиж дуртай зүйлээ хийж, барьж байгуулж болдог тогтолцоог халуулж чадвал Нямбаатар сайдын мөнхийн дуурсагдах гавъяа мөнөөсөө мөн болно шүү. Монголын нүүр царай болсон улсынхаа ганц циркийг хүртэл улсдаа буцаан авч, зориулалтаар нь ажиллуулаасай гэж найдаж байгаа шүү Сайд аа

Avatar

багш 2023-04-10 203.217.139.240

Нямбаатар сайд арай ингэж ярьж болохгүй байх. Ажлын шугамаар мэдээлэл сайтай байсан ч төрийн сайд хүний зангаргаар, буурь сууриар ингэж зарлахгүй, албаны шугамаар асуудлыг шийдэх эрх нь байгаа. Дүү минь хамаагүй ингэж задгай ярьж болохгүй.

Avatar

Зочин 2023-04-10 66.181.160.33

Ингэж л олон нийтийн анхаарлыг татахгүй бол бас л зүгээр өнгөрнө ш дээ

Avatar

Зочин 2023-04-10 43.242.243.218

Тэнэгт

Avatar

готов 2023-04-10 124.158.67.203

элдэв зангараг зааж ямбиганах огт хэрэггүй буруу л буруу,хэрэгт ял өгөх ёстой,нээх чамирхаад олон худлаа шалтаг хэлдгээ энэ шүүгчид болих хэрэгтэй. Хаа очиж энэ Нямбаатар чинь нэлээд олон литрийн багтаамжтай толгой чирээд гарч ирсэн юм биш үү Бидон Ганбаа 100 грамм багтаамжтай толгойтой гэж АКЮ тогтоодог нөхдүүд дэлхийд баримталдаг аргачлалаар бодоод гаргасан гэсэн

Avatar

Зөв шүү, энэ шүүгчид арай дэндлээ 2023-04-10 192.82.69.120

Монголыг муухай харагдуулах ч яамай, энэ ч бага хэрэг болоод байна. Бүр Монголд шударга иргэд амьдрах аргагүй, Монголын луйварчдыг улам өөгшүүлж байгаа хүмүүс чинь энэ шүүгчид болоод байна. Хамгийн булай хүмүүс чинь Монголын шүүгчид.

Avatar

зочин 2023-04-10 64.119.20.39

зөв шүү.Луйварчдыг цагаатгасан шүүгч нарыг бүгдийг халах хэрэгтэй

Avatar

готов 2023-04-10 124.158.67.203

халах уу а**х уу бараг сүүлчийнх нь зөв байхоодөө

Avatar

иргэн 2023-04-10 66.181.182.132

ХЗС-д Нямбаатарын зөв ,,,,,,,,,,Авилгачи Шүүгч нартай Хатуу тэмцэл явуулах хэрэгтэй_

Avatar

зочин 2023-04-10 66.181.160.50

Энэ шүүгч луйварчдыг цагаатгаж байгын арайчдээ монголын шүүхийн нэрийг гутааж байнадаа. Шалгах хэрэгтэй цаанаа л нэг учиртай. Гадаадын иргэнээс их хэмжээний доллар луйвардсан нь үнэн шүү дээ.

Avatar

Зочин 2023-04-10 103.229.121.179

Зөв сайн нягтлах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-10 103.212.116.243

хөшөөчих юмаа

Avatar

Иргэн 2023-04-10 66.181.161.163

Зөв

Avatar

Zochin 2023-04-10 103.229.120.140

Niambataraa chi sain ajillaj bn.Burhan taniig iveeh

Avatar

ИРГЭН 2023-04-10 202.9.46.178

УБ-н бүх шүүгчдийг сумдын шүүгчдээр солих хэрэгтэй

Avatar

Зочин 2023-04-10 202.126.90.152

худлаа умин хуцсан нохой зайлаач новшоо монгол улс сөнөлөө чамаас болж

Avatar

Уншигч 2023-04-10 122.201.24.72

нянбаадарыг байхгүй хойгуур нь наад шүүгчид чинь амжуулчихлаа

Avatar

Зочин 2023-04-10 202.179.27.93

Улс орон хөгжихөд инженерүүд л хэрэгтэй байна. Тэд нарын бүтээлч ажлыг л дэмжмээр. Даанч хүүхдүүд, математик, физик, хими зэрэг шинжлэх ухааны суурь болсон хичээлүүдэд муухан байна. Тэгээд л нийгмийн хичээлээр шалгалт өгч хуульч, сэтгүүлч, хэлний зэрэг мэргэжлээр суралцдаг юм болов уу

Avatar

Зочин 2023-04-10 202.9.40.105

МАН шударга шүүхийн тогтолцооны төлөө явсаар ирсэн. Гэтэл Элбэгдорж, Баттулгын үед тавигдсан шүүгч нар хэргийг замхруулж байна. Тэгээд сайтаараа дамжуулаад МАН-ыг засгийн газрыг буруутгадаг. Мөнх-Эрдэнэ маш олон удаа Элбэгдорж, Хурц нарыг шүүмжилж булхайтай зүйлийг нь хэлж ярьж ирсэн. Оюун-Эрдэнэ хүртэл шүүхийг шүүмжилж үг хэлсэн байгаа. Гэтэл энэ бүхнийг Оюун-эрдэнэ, Нямбаатар нар хийж байна гээд цуурхал тараагаад тэнэгүүд нь итгээд сонин сонин гажиг юм бичээд байдаг. таарсан шуудай нар

Avatar

Зочин 2023-04-10 103.57.93.43

Зөв. Ингэх л хэрэгтэй ш тээ. Шүүгчдийн нэрсийг ил тод болгооч

Avatar

Зочин 2023-04-10 124.158.69.92

ингээд энэ шүүх шүүгчид АН намын мэдлийх гэдэг нь тогтоогдож байгаа биз? мөнхэрдэнэд ял өгч байгаа нь бас л зохион байгуулалттай. албаар МАН буруутай ял өгсөн мэт харагдуулж АН өөрсдөө шүүгчээрээ шийдвэр гаргуулаад ард нь хумсаа нууж байгаа нь илт болсон.

Avatar

Зочин 2023-04-10 66.181.161.118

Энэ авилгач шүүгчдийн эрхийг хас.

Avatar

Зочин 2023-04-10 60.250.158.238

Монголын шүүх үнэн дампуу, авилгажсан,хогийн газар болсон нь үнэн. Дээд шүүхээс авахуулаад ялангуяа Улаанбаатар хотод байх бүх шүүгчидийг нэгэн зэрэг огцруулж оронд нь Хуулийн сургууль дөнгөж төгссөн залуусыг тавьж бөйж л сая үр дүнд хүрнэ. Бичиг үсэгт тайлагдсан, хуулийн сургууль төгссөн байхад л хангалттай. Цагаан дээр хараар бичсэн хуулийг уншиж чаддаг байхад л болно. Олон жил ажилласан туршлагатай байх энэ тэр ямар ч хэрэггүй. Ёстой бла бла. Бөөн мөнгө албан тушаалын хэнээтэнүүд….

Avatar

Монгол хүн 2023-04-10 202.126.90.111

Мөнх Эрдэнэд 80 сая төгрөгийн хохирлоор 4 н жилийн ялыг 2 хон сарын дотор өгч чадсан Монголын шударгуу бус шүүх 4 н жил хойшлуулж хойшлуулж залилан кёкүшү Батбаярыг хэлмэгдсэн хөөрхий хүн болгосон, Эрдэнэтийг барьцаалаад гаднынхныг залилсан, улсын мөнгө хулгайлсан жастын Батхүүг 10 жил шүүж байж 2 жил өгсөн дөө.

Avatar

Зочин 2023-04-10 213.34.107.164

ENE s****t NYAMBAATARIIG .NYANBAATARIIG OGTSORUULJ OORIIG NI SHOROND HII..GADNIIN DAALGAVAR ZAAVARAAR AJILAAD BAINA .ARD NI MENGET BAINA.MENGET TAGNUULBODOH JM BOL BATBAYAR HIISEN JMTAI GAVIYATAI HUN SHUU.NYANBAATAR JU HIIV .HUN SHOROND L HIISEN.JDU HULGAILSAN.BAS 60 TER BUMIINH.BATBAYAR TSAGTAA MONGOLIIN NERIIG JAPAND TAHLAJ BAISAN JM.TER BAS HORONGO ORUULALT ZONDOONIIG TATSAN

Avatar

Зочин 2023-04-10 124.158.69.92

ямаа гэхээр тэмээ гэдэг энэ ооркыг хар даа

Avatar

Зочин 2023-04-10 213.34.107.164

ENE JASAN ULAIND DURTAI HAR HEREE VE.ENE NOHRIIG TOROOS HURDAN ZAILUULAH HEREGTEI.IIM HUMUUS MASH AJULTAI.IIM L HUMUUS HELMEGDUULELT DARANGUILALIIG BII BOLGODOG.SUIREL.

Avatar

зочин 2023-04-10 192.82.77.224

коммунистууд Шүүхийн хараад байдлыг устгаж намын үзэмж, даалгавраар бүхнийг шийдэж АН-ын гишүүдийг шийтгэдэгээ болих хэрэгтэй. хар нямдорж Зоригийг алж шүүхээр ял авсан хүмүүсийг сулласан. Манд таалагдаагүй хүн бүрийг хэрэгт унагаж яллах дарангуйлагч бодлого байж болохгүй. шударга төрийг хүсэгч хүн бүр энэ байдлыг ажиглхж байгаа. өнгөрсөн зуунаас улс орнуудын төрд гарч дулхийг цустай хутгасан коммунистууд уг үндсээрээ дэлхийн түүхээс нэгмөсөн арчигдан устах цаг үе ирж байгаа шүү

Avatar

Зочин 2023-04-10 103.26.193.53

М.А.Н намын ДАРАНГУЙЛАЛ .САНАЛ НЭГбайнаа.

Avatar

Болор 2023-04-10 124.158.67.203

тэнэг гэхэд тэнэгүүд АН-д бөөгнөрдөг ямар зүй тогтолой хэрэг вэ бас алуурчид очоод нийлчихдэг хамгийн гол хүнээ элбэгдорж тэргүүтэй АН-нхан хамжиж байгаад 18 удаа хутгалаад, сүхдээд амийг нь хөнөөчихөөд элдэв тэнэг юм донгосхоо боль. Прокурор шүүх Зоригийн аллагын асуудалд яллагдсан хүмүүсийг холбогдолгүй гээд тогтоочихлоо Одоо Элбэгдорж Хурц М.Энхамгалан нар шээс нь хаагдаж байгаадаа

Avatar

Зочин 2023-04-10 202.72.245.121

Хэдий нянбактери ч гэсэн үнэнийг өгүүлсэн л бна.

Avatar

Зочин 2023-04-10 64.119.21.12

Батбаяр Баясгалан нар гэмт хэрэгтнүүд тул цагаадахгүй!

Avatar

ЗОЧИН 2023-04-10 202.9.46.230

ШҮҮГЧДИЙГ ШҮҮДЭГ ШҮҮХ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2023-04-10 202.179.25.86

Яллахаар шударга , цагаатгахаар шударга бус шүүх гэж үзэх үү? Нямбаатар сайд сайнаар ч муугаар ч шүүхэд яагаад нөлөөлөх гээд байна. Прокурор, хохирогч талын өмгөөлөгч гээд хүмүүсийн өмнүүр орж хууль зөрчих шаардлагагүй.

Avatar

Ра 2023-04-10 202.126.88.155

Хан уулд Доржсүрэн гэж хогийн шүүгч байдаг тэр л цагаатгасан биз хогын залуу

Avatar

зочин 2023-04-10 43.228.128.90

ёстой зөв батбаяр баясгалан өч төчнөөн хууль бус хэрэгтэй холбоотой гэдэг байж яахаараа бүх хэрэг нь цагаадддаг юм бэ маш их ноотой харагдаж байгаа ард түмэнд

Avatar

Зочин 2023-04-10 59.153.115.62

Ulaan tsaim hulgaich nart yal ugduggui Shuuh yalzarsan Gevch hen ch tseverlej doihgui ni

Avatar

Зочин 2023-04-10 202.126.89.106

Авилга өгсөн авсан хоёуланг ялладаг улс.Ямар ч нотолгоо олдохгүй бүх хэрэг нь жонхуу болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж