Дайн украинчуудыг нүүрсний хэрэглээнд дахин оруулав

Хуучирсан мэдээ: 2023.04.11-нд нийтлэгдсэн

Дайн украинчуудыг нүүрсний хэрэглээнд дахин оруулав

Дайн украинчуудыг нүүрсний хэрэглээнд дахин оруулав

Оросын арми бүтэн жил үргэлжилсэн дайны үеэр зургаан сарын турш Украины атомын цахилгаан станцууд, дэд бүтцийг сүйтгэснээс олон сая хүн өнгөрөгч өвөл осгох эрсдэлд орсон. Тэгвэл үүний эсрэг украинчууд нүүрсний уурхайнууддаа түшиглэсэн талаар Дэлхийн эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт онцолж байна.


Дайны хүнд цаг үед ард иргэдээ гэрэл цахилгаан, дулаантай байлгахын төлөө Украины зүүн өмнөд хэсэгт уурхайчид газрын гүн рүү нүүрс ухан бүтэн өдөржин ажиллаж байна. Оросын арми зургаан сарын турш Украины цахилгаан станцууд болон бусад дэд бүтцийг сүйтгэснээр нүүрс нь цахилгаан, дулааны гол эх үүсвэр болсныг Днепропетровск муж дахь уул уурхайн компанийн ахлах инженер тайлбарлав. Украины эрчим хүчний хараат бус байдал нь дайны цагт аюулгүй байдлын нэн тэргүүний зорилт болсныг уурхайчид ухамсарлаж байна. Өвлийг зэвсэг болгон ашиглахын тулд оросууд Украины эрчим хүчний үйлчилгээг тасалдуулахын тулд бүтэн зургаан сарын турш ажилласан. Улмаар Украины атомын болон цахилгаан, дулааны станцууд руу олон удаа дайралт хийж байв. 

Улмаар Оросын арми өнгөрсөн жил бүрэн хэмжээний довтолгооны эхэн үед олзолж авсан "Запорожье" атомын цахилгаан станцыг цэрэггүй болгох хэлэлцээ мухардалд ороод байна.

Европ дахь хамгийн том цөмийн эрчим хүчний байгууламжийг Оросын мэдэлд авахыг хуульчилсан ямар ч саналыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский эсэргүүцэж байгаа юм. 

Тус атомын цахилгаан станц нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал 6000 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай. Гэвч атомын цахилгаан станцын ойролцоох хэсгүүдэд ОХУ-ын талаас агаараас бөмбөгдөж эхэлсэн тулд цөмийн дэлбэрэлтийн аюулаас сэргийлэх үүднээс "Запорожье"-гийн сүүлчийн реакторыг өнгөрсөн есдүгээр сард хаасан байна. Их бууны бөмбөгдөлт цөмийн байгууламжийг хэд хэдэн удаа онож, гэмтээсэн учраас цөмийн сүйрэл үүсэх эрсдэл улам нэмэгдэж байв. Мөн Оросын пуужингууд Запорожье болон Украины бусад атомын цахилгаан станцуудад ач холбогдолтой хөргөх төхөөржмийг ажиллуулахад шаардлагатай цахилгааны шугамуудыг онилох болсон аж. 
Дайнаас өмнө Украины засгийн газар дэлхийн жишгийг даган нүүрсний цахилгаан станцуудаас татгалзах бодлого барьж байсан юм. Дэлхийн дулаарлыг бууруулахын тулд олон улс бохир түлш гэгдэж буй түүхий нүүрсний хэрэглээг танахаар зорилт тавин ажиллах болсон билээ. Үүний тулд атомын цахилгаан станцууд болон байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө мөнгө хаях болсон. Гэвч оросуудын дайралт эхэлсэн өвлийн саруудад украинчуудын дулааны гол эх үүсвэр нь нүүрс болсон байв.
Хэдийгээр нүүрсний уурхай нь атомын цахилгаан станцтай дүйх хэмжээний эрчим хүчийг нөхөж чадахгүй ч ялгаруулсан мегаватт бүр нь заагийг арилгахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Гүний уурхайн ажилчин Сергей хэлэхдээ, "Уурхайн гаднах дайны нөхцөл байдлын талаар аль болох бодохгүйг хичээн, өөдрөгөөр ажиллаж байна" гэв. Харамсалтай нь уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүний хүч дутагдалтай байгаа аж. Учир нь Украины зүүн хэсгийн фронтод эх орноо хамгаалан тулалдахаар уурхайчдын олонх нь цэрэгт элссэн байна. Үүний хариуд зүүн нутгийн бусад нүүрс олборлогч хотуудаас 150 орчим ажилчинг нүүлгэн шилжүүлэн Днепропетровст авчирсан аж. Тухайлбал, нүүрсний уурхайд 20 жил ажилласан Юрийг Донецк мужийн Вухледар хотоос энд авчирсан байна.  Тэрбээр дайн амьдралыг нь бүрмөсөн өөрчилсөн гэж халаглан ярих бөгөөд "бүхний тэгээс дахин эхэлж байна" гэв. 

Оросын  пуужин, нисгэгчгүй онгоцнуудын эрчимтэй цохилтоор өвлийн улиралд Украины эрчим хүчний сүлжээг доройтуулах кампанит ажил бүтэлгүйтсэн гэж Их Британийн цэргийн шинжээчид  дүгнэж буйгаа өнгөрсөн Бямба гаригт танилцуулсан. Гэхдээ ОХУ-аас Украинд хийж буй дайн нь дэлхийн эдийн засаг, эрчим хүчний үнэд том цохилт болсон. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сарын 24-нд бүрэн хэмжээний довтолгоо эхэлсэн даруйд эрчим хүчний үнэ дэлхий даяар огцом өсч, таван сар дараалан 20 хувиар өссөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж