МАН: 2023 онд Монголын эдийн засаг 6 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

МАН: 2023 онд Монголын эдийн засаг 6 хувиар өснө

МАН: 2023 онд Монголын эдийн засаг 6 хувиар өснө

Улсын Их Хурал дахь Монгол ардын нам /МАН/-ын бүлгээс өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дэд дарга М.ОЮУНЧИМЭГ:

-Эдийн засгийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих, тариаланчдад олгох зээл тусламжийг нэмэх талаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг ч эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр ирэхэд өндөр үнэтэй байдаг. Эдгээр асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байгаа.

Гишүүдийн зүгээс цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа учир иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт байр сууриа илэрхийлсэн.

ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ НӨХЦӨЛД ОЧООГҮЙ ГУРВАН САЛБАР БАЙНА 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-2022 онд Монгол Улсын эдийн засаг 4,8 хувиар өслөө. Цар тахлын хугацаанд өсөлт бага буюу хасах байсан. Энэ бүгдээс авч үзвэл цар тахлаас өмнөх буюу 2019 оноос өмнөх үетэй харьцуулахад 1,7 хувь өссөн байна. Цаашид улсын эдийн засгийг өсгөх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Саяхан Олон улсын валютын сангаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулан гаргасан. 2023-2024 онд дэлхий эдийн засгийн өсөлт бага байх хэдий ч Хятадын хувьд эдийн засгаа таван хувиар өсгөх зорилт тавьсан. Он гарснаас хойш эхний гурван сарын хугацаанд урд хөршийн эдийн засгийн өсөлт сайн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын эдийн засаг 2023 онд дор хаяж зургаан хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна.

Тиймээс хөрөнгө оруулалт хийх орчныг сайжруулах, бодлогоор дэмжих нь чухал. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ойрын хугацаанд батлах шаардлагатай талаар олон гишүүд санал хэллээ.

Тус хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой иргэдийн саналыг энэ долоо хоногт авч эхэлнэ. Дэлхий даяар бодлогын хүүг нэмэгдүүлсэн учир энэ цаг үед бид хөрөнгө оруулалтыг татах нь маш чухал.

Мөн төсвийн үндсэн тэнцэл гэж бий. Энэ тэнцлээс зээлийн үндсэн хүү төлөгддөг бөгөөд үлдэж байгаа нь эерэг байх үзүүлэлт макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр цаашид бодлогын хүүг бууруулах хүрээнд шат дараатай үйл ажиллагаануудыг хийгээд явна. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах ажлыг нэмэгдүүлнэ. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр зэргийг биржээр зарна. Ингэж чадвал Монголд орж ирэх орлого нэмэгдэж, ил тод байх боломж бүрдэх юм. Гуравдугаарт, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг олон гишүүн хэлж байна. Өнөөгийн хууль, эрхзүйн орчинд төсвийн орлого нэмэгдэхэд өснө гэсэн зүйл байхгүй. Зөвхөн орлого буурах үед зарлагыг танах зорилгоор төсвийн тодотгол хийх зохицуулалт үйчлээд явж байгаа. Ерөнхийдөө эдийн засгийг тогтворжуулах суурь эхний хагас жилийн үзүүлэлтүүд харуулна. Тэр хүртэл бид эдийн засгийн тооцоо судалгааг маш сайн хийж, төлөв байдлыг сайн ажиглах нь зүйтэй.

Өнгөрсөн онд өрхийн орлого 0,7 функт, малчдын орлого 17 хувиар буурсан. Тиймээс Засгийн газраас малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Одоогоор эцсийн дүн хараахан гараагүй ч ноолуур, махны экспорт өссөн.

Цаашид энэ бодлогыг тууштай баримталж чадвал өрхийн орлого өсч, эдийн засгийн үзүүлэлтэд ч эерэгээр нөлөөлнө.

Covid-19-өөс өмнөх үеийн орлогодоо хүрээгүй одоогоор гурван салбар байна гэв. Тодруулбал, уул уурхай, тээвэр, барилга. Тэгэхээр эдгээр салбарт онцгой анхаарах шаардлага үүсч байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж