ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа

ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа

ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа

Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж.

Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.  Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм.

Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг дараах жагсаалтаас харна уу.

  • Арованна ХХК4.551.165.500
  • Чансаа хан хөхий холдинг 2.195.254.178
  • Хархорин ХК-чацаргана 1.817.941.410
  • Жи Өү Ти Ти ХХК 1.430.600.000
  • Галин нтернэшнл ХХК 1.347.500.000
  • Нийслэл ХХААГ 973.973.033
  • Туртелком ХХК 958.500.000
  • Биохэлф Монголиа ХХК 900.000.000
  • Сэлэнгэ Тариа ХХК 695652.174
  • Эрхжин ХХК 645.498.000
  • Төв ХХААЖДҮГ 541.130,670
  • Нью ариг ус ХХК 533.139.221
  • Увс ХХААЖДҮГ 524.770.634
  • Сэлэнгэ ХХААЖДҮГ 459,0384,038
  • Шинэ амжилт ХХК 415,334,829
  • Булган ХХААЖДҮГ ТДҮТ 412,419,408
  • Батдэлгэр трейд ХХК 375,000,000
  • Ийствест ресурс ХХК 342,503,307
  • Баянхонгор ХХААГ 320,645,986
  • Нисэг агро ХХК-МХС 315,598,200
  • Мөнх улз ХХК 302,278,900
  • Ховд ХХААЖДҮГ 300,758,062
  • Хийморлог эрчүүдийн 268,015,440
  • Үйзэн тал групп ХХК 267,815,700
  • Хил хамгаалах ерөнхий газар 666,600,000
  • Алтайн сүрлэг нуруу ХХК 266,000,000
  • Хэнтий ХХААЖДҮГ0232,796,363
  • Алтанбат өрлөг ХХК 228,000,000
  • Архангай ХААГ 197,103,998
  • Шинэ технологи сангийн 166,304,342
  • Орхон ХХААЖДҮГ 166,087,262
  • Монтармиал 163,908,269
  • Өвөрхангай ХХААЖДҮГ 161,803,962 төгрөгийн зээл тус тус авчээ.

Зээлээ төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтыг энэхүү линкээс https://shilen.gov.mn/agriculture/ харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-10 150.129.142.107

уг компаниудын эзэмшигчидиин нэрсииг харуулах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-04-10 64.119.27.202

АТГ тариа тарьдаг болоо юу ? Комиссар Дашдаваа хариу лаарай !

Avatar

Нэргүй 2023-04-10 66.244.109.90

Элдэв сан энээ тэрээг байгуулж мөнгө хувааж завшдагаа болточ тролуудаа.

Avatar

Нэргүй 2023-04-10 202.126.88.106

Эздийнх нь нэрийг Бичээ

Avatar

Нэргүй 2023-04-10 192.82.76.134

Зөв алхам болжээ…. сайн зүйл мандан бадрагв….

Avatar

Нэргүй 2023-04-10 103.212.116.243

ЖДҮ.ЧИН ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ БАЙ ИЙМ ЮМ ЯРИХ ЭРХГҮЙ ЧИ

Avatar

Нэргүй 2023-04-10 192.82.71.157

Хууль шүүхээр нь шийдүүлээч п минь. Бид нар мэдээд яахын алмасөа. Үргэлж нэг сенсааци санаачилж явна. Хар залуугаараа ссурсан юм нь , шоу кашээ чинь

Avatar

с** 2023-04-10 202.55.188.35

Төлүүлдээ

Avatar

Зочин 2023-04-10 122.201.24.72

зарлах яахав төлүүлхийг бодоо улсыг хохиролгүй болгл

Avatar

Зочин 2023-04-10 66.181.179.166

Энэ ч зөв ажлужд. Гэхдээ нөгөө 13-р мөягт цахим болно гэсэн яасан бэ? Нөгөө цахим гарын үсгээр ядахдаа и-монголиа-д нэвтэрдэг болгож болохгүй баына уу? Нөгөө хүүхэн явчихсан чинь цахим үнлэстэн болох маань үлгэр үү дээ. Сенсаац хөөцөлдөж байхаар нэг эхэлсэх ажлаа дуусгавал яасан юм бэ?

Avatar

Зочин 2023-04-10 202.21.127.28

Цэдэн балжир Өвөрхангайн өрийг төл

Avatar

Нэргүй 2023-04-10 66.181.160.19

том том машин авч унаад том том яриад хуцаад явж байдаг ш дээ наад гарууд чинь яг зээлээ төлж харагдаач

Avatar

Нэргүй 2023-04-10 202.21.108.15

ene san ene nuhurt yamar hamaa bna aaa?

Avatar

Зочин 2023-04-10 66.181.185.196

Наад EAGLE ТВ чинь МҮЭХолбооны 3 давхарт байдаг.

Avatar

Нэргүй 2023-04-10 49.0.132.130

Энэ мөнгөн дүн бичиж байгаа царайг нь хараарай.
Цэг, таслалаа хаана хэрэглэхээ ч мэдэхгүй ооркууд.

Avatar

Зочин 2023-04-10 66.181.185.196

Үнэхээр гайхалтай мэдээллийг шууд устгаж байна шүү.

Avatar

Хоролоо 2023-04-10 202.55.188.117

Atg medegdel gargajeedee.
https://zuv.mn/x3d

Avatar

Дорж 2023-04-10 43.242.241.151

Ингэж хувааж аваад УИХ-аар оруулж зээлийг хүчингүй болгож байсан туршлага бий дээ.

Avatar

Нэргүй 2023-04-10 202.126.90.55

Anduursan l bna le shd e https://zuv.mn/x3d

Avatar

lol 2023-04-10 202.126.90.74

авилгалтай тэмцэх газар нь өөрөө зээл аваад төлөөгүй байдаг шааааасссс. ийм л дампуурсан улс даа л** гэж.

Avatar

Зочин 2023-04-10 66.181.185.196

Үнэн үү. Андуураагүй биз дээ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-04-10 192.82.67.51

Аливаа юм ил тод болохоор доторх сайн муу зүйлс нь ил болдог жам ёсоор АТГ, ХЦЕГ тариа тарьдгийг мэдэж авлаа.Одоо энэ хоёр төрийн байгууллага энэ талаар олон нийтэд үнэн байдлыг мэдээлэх хэрэгтэй.

Avatar

mgl 2023-04-10 103.9.90.130

нээрээ энэ сангууд чинь мөнгө луйвардаж авахад зориулагдсийм бнлдаа

Avatar

Зочин 2023-04-10 103.229.121.172

АТГ тариа тарьдаг болоо юу ?
Арай өөр юм тарих ёстой юмсан.
Онигоо биз дээ

Avatar

Зочин 2023-04-10 192.82.67.51

АТГ гэж андуурсан байлгүй дээ.АТГ тариалан эрхлэх гэж юу байхав???

Avatar

Нэргүй 2023-04-10 66.181.160.117

"Тоон дотор үсэг цохиж явна" гэгчээр ХАА-г дэмжих сангаас АТГ зээл авч яадаг байнаа??!! АТГ газар тариалан, мал а/а эрхэлдэг болсон юм уу?? Аягүй бол дарга нар нь хувийн компанидаа авсан байхаа даа??

Avatar

зочин 2023-04-10 192.82.84.77

АТГ тариа тарьдаг болоо юу, хэзээ төлөх гэж байна даа

Avatar

Нэргүй 2023-04-10 59.153.114.64

Hamaaral, ezemshigchiig ni bicheechee

Avatar

Wow 2023-04-10 202.179.15.34

төрийн байгууллагаас Авлигатай тэмцэх газар 267 сая 715 мянга 411 төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна.

Avatar

Нэргүй 2023-04-10 64.119.19.207

Энэ Сангууд хулгайн болжээ. МАНгарууд өөрсдийнхөө заримыг нуужээ.

Avatar

Готов 2023-04-10 202.9.40.125

МАНай намыхныг зарлаж нэг хөгөө чирэв дээ

Avatar

Naranbaatar 2023-04-10 66.181.182.183

77760708 , 99984884 байнга зээл олгоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж