Баруун хэмпширийн түүхэн дэх хмагийн хөнөөлт гамшгийг үүсгэсэн галт уул дахин идэвхжсэн талаар мэргэжилтнүүд анхааруулжээ. Улмаар Колумбын засгийн газраас гамшгийн бүсээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Невадо дел Руис галт уул нь Боготагаас баруун тийш 80 милийн зайд оршдог. Тус галт уул өмнө нь 1980-аад онд дэлбэрснээс 25 мянган хүн амь үрэгдэж байв.
Тэгвэл Колумбын Геологийн албаны мэдээлснээр, галт уулын бүсэд газар хөдлөлтийн бөөгнөрөл урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн нь идэвхжлийг илэрхийлж байна гэв. Тухайлбал, Олон улсын галт уул судалгааны хөтөлбөрөөс мэдээлснээр гуравдугаар сарын 30-нд тус галт уулын бүсэд 11600 газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд үнс ялгаруулдаг газар доорх шингэний хөдөлгөөн мэдрэгджээ. Улмаар гамшгийн дөрвөн үе шатыг үнэлсэн өнгөний дохиоллоос улбар буюу хоёрдугаар зэргийн анхааруулгыг зарлаад байна.
Галт уул 1985 оны арваннэгдүгээр сарын 13-нд дэлбэрч, олон мянган хүн амь үрэгдсэнээс хойш унтаа байсан учраас хүмүүсийн түгшүүр багасчээ. Өдгөө тус галт уулын бүсэд өдгөө 57 мянган хүн амьдардаг.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK POST
Холбоотой мэдээ