Гүржийн засгийн газрыг ОХУ хянадаг гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Гүржийн засгийн газрыг ОХУ хянадаг гэв

Гүржийн засгийн газрыг ОХУ хянадаг гэв

Гүржийн засгийн газрыг Кремль хянаж байгаа гэх шүүмжлэл газар авсантай холбоотойгоор Тбилис дэх парламентын ордны гадна өчигдөр /2023.04.09/ олон мянган иргэн жагслаа. Эсэргүүцлийн жагсаалын гол сөрөг хүчин нь Гүржийн ерөнхийлөгч асан Михайл Саакашвилигийн үүсгэн байгуулсан Нэгдсэн үндэстний хөдөлгөөн нам байв. Жагсагчид Гүрж, Украин, Европын холбооны далбааг барьж явжээ.

Мөн тэд улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбооны гишүүн болоход шаардагдах шинэчлэлийг хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардав. ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний дараахан Гүрж, Украин, Молдав улсууд Европын холбоонд элсэх өргөдлөө өгсөн. Европын холбоо зургадугаар сард Украин болон Молдавт нэр дэвшигчийн статус олгосон боловч Гүржид олгоогүй. Нэр дэвшигчийн статус авахын тулд эхлээд шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэл өгчээ. Тиймээс эл шинэчлэлийг нэн даруй хэрэгжүүлэхийг жагсагчид эрх баригчдаас шаардаж байна.

Түүнчлэн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намыг өрсөлдөгчдөө шоронд хорьж, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хаасан, Кремльтэй нууцаар хамтран ажилласан гэж жагсагчид буруутгасан.

"Гүржийн засгийн газрыг Москвагаас хянадаг. Бидний үүрэг бол эх орноо Оросын төөрөгдлөөс аврах явдал юм. Бид эрх чөлөөнд дуртай, бид Европын гэр бүлийн нэг хэсэг" гэж ерөнхийлөгч асан Георгий Маргвелашвили хэлжээ. Мөн "Бид тайван тэмцэх ч үүнтэй эвлэрэхгүй байна. Энэ тэмцэл биднийг Европын холбоо руу хөтөлнө" гэж жагсагч, зураач Лука Кавсадзе хэлсэн байна.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж