АТГ: Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг олж тогтоосон

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

АТГ: Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг олж тогтоосон

АТГ: Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг олж тогтоосон

“Шувуу” ажиллагааны хүрээнд “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг Аргентин улсад байгааг олж тогтоосон нь үнэн гэдэг мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өглөө.  Тус газраас өнгөрсөн онд /2022.11.17/ "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаагаа зарласан юм.

Түүний хэрэгт холбогдуулан "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр хууль, хяналтынхны "овоо, хараанд" орсон даруйдаа гадагшаа оргон, зайлсан байдаг. Түүнийг Монголын хилээр гарсан, буцаж орж ирээгүй болохыг АТГ-аас мэдээлсэн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны талаар/2023.03.07/ мэдээлэхдээ "Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар  хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр  АТГ-ын удирдлагуудтай  өчигдөр уулзаж ярилцлаа.  Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор бол Н.Удаанжаргал, өнгөрөгч намар БНСУ чиглэлд явсан юм. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан" гэсэн юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд авчирсан. Яллагдагч Т.Бадамжунайг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж