Хотын менежер өөрийнхөө ажилд "муу" дүн тавив

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Хотын менежер өөрийнхөө ажилд "муу" дүн тавив

Хотын менежер өөрийнхөө ажилд "муу" дүн тавив

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын явган болон дугуйн замыг өөрийн биеэр явж, шалгажээ. Тэрбээр өөрийн зорчсон маршрутаа бичлэгээр баталгаажуулсан байна. Харин иргэд хотын менежерийг ажилтайгаа биечлэн танилцаж байгаад баярлаж байгаа ч Улаанбаатарт амьдарч байгаагүй мэт хэт попорч байна гэх сэтгэгдлүүдийг бичжээ.

Хотын менежер М.Баяраа "Монголбанкны хажуугаас Хүүхдийн урлан бүтээх төв хүртэл явахад зам нэлээд эвдрэлтэй байна. Мөн явган хүмүүс дугуйн замаар их явдаг юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд 84 км дугуйн зам бий.

Офицероос цааш дугуйн замаар зорчих хэсэг бага, явган хүний зам дээр ТҮЦ олноор байршсан нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

Урин, дулаан цаг болоход дугуйн хэрэглээ нэмэгддэг. Эдгээр иргэн эвдрэлтэй замын талаар мэдээлж, хамтарч ажиллахыг хүсье" гэсэн юм.

Албаныхан замын эвдрэл, стандарт бус байдлыг засч, сайжруулах, дугуй унаж явтал автомашины зогсоол таардаг, явган хүний замд шахаж барилга барьсан зэрэг асуудлыг цэгцлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн хотын менежер өөрийн ажилдаа дүн тавьж, цаашид ямар ажилд түлхүү анхаарах шаардлагатайг онцолж, урин цагт иргэдийн зорчих тав тухыг хангахаа мэдэгдэв. Иргэдийн зүгээс энэ амлалтдаа хүрч, дугуйн замыг яаралтай нэмэхийг хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж