Кяойчиро Оки Альфа Моторс ХХК-д айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Кяойчиро Оки Альфа Моторс ХХК-д айлчиллаа

Хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ 15 жилийн турш хамт байгаа Альфа Моторс ХХК-д өнөөдөр Япон улсын SPK корпорацийн Азийн тивийг хариуцсан захирал, ерөнхий менежер Кяойчиро Оки айлчлан ирлээ. Альфа Моторс ХХК нь Япон улсаас авто машины бүхий л төрлийн сэлбэг хэрэгсэл нийлүүлж хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үргэлж оригинал сэлбэг нийлүүлдгийн томоохон илрэл нь энэхүү айлчлал гэлтэй. Альфа Моторс ХХК нь Монголд анх 2005 оноос эхлэн Японы TOKICO, NGK,NISSHINBO, 555, EXEDY, URW, зэрэг шилдэг брендүүдийн сэлбэгийг SPK корпорацитай хамтран Япон улсаас амжилттай шууд импортлон оруулж ирснээс хойш 5 жилийг үджээ. SPK корпорацийн Азийн тивийг хариуцсан захирал, ерөнхий менежер Кяойчиро Окигийн энэ удаагийн айлчлал нь SPK корпораци болон Альфа Моторс ХХК-ны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх,тус компанийн үйл ажиллагаатай танилцах, Монгол орны авто сэлбэгийн зах зээлийн өнөөгийн байдалтай танилцах зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.

Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ технологийг нэвтрүүлж байдаг Альфа Моторс ХХК нь 4х4 автосервисдээ шинэчлэл хийж, нийт үйлчлүүлэгчиддээ ажил үйлчилгээгээ ойртуулах үүднээс өргөтгөл хийж автомашин хүлээж авах хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлжLAUNCH TECH-ийн болон Craftsman, Stanley фирмийн багажболон иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглож хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үүдээ нээх цаг тун удахгүй ирэх гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд автомашины дизель хөдөлгүүр, аппаратурын засварын төрөлжсөн цех, турбинызасвар үйлчилгээ, компьютер оношлогооны лаборатори, механик цех зэрэг цогц ажил үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэхээс гадна засвар үйлчилгээний дэвтэр болон авто дилер үйлчилгээний цогц программ хангамжийг Монголд анх удаа нэвтрүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.

2010-08-25


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж