Хүний эрх хөгжлийн төвөөс уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж буй талаар судалгааны тайланг өнөөдөр /2023.04.10/ танилцууллаа. Уг уулзалтад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын төлөөлөл болон “Forum-Asia” олон улсын байгууллагын судлаачид оролцлоо.
“Forum-Asia” байгууллагын судлаачдын хэлснээр “Малчид 2020 оны хаврын төл муу гарсан, ихэнх нь үхэж үрэгдсэн гэдэг зүйлийг ярьж байсан. Мал өвчлөл ихтэй байна гэдэг нь малчин өрхүүдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Малын чанар муудсанаар малчдын орлого буурч байна. Малчид өвчтэй малаа худлаа хэлж борлуулахад хүрч байна гэв.
Мөн мэргэжилтнүүд хэлэхдээ "Малчид малынхаа махыг өөрсдөө хэрэглэхэд эрсдэлтэй болж байгаа талаар малчид ярьж байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудал ноцтой байна. Тухайн нутгийн малчид хоолой нь загатнах, уушги нь өвчилсөн, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд муудсан, бага насны хүүхдийн бие сул болсон. Мөн дээрх гурван сумын иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй байна. Малчид маш их стрессддэг, залхсан, айсан, түгшсэн гэх зүйлийг ярьдаг. Үүнээс гадна төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй, төр биднийг хаясан гэх сэтгэгдэлтэй байсан. Монголын эдийн засгийн өсөлтийн золиос нь малчин өрхийн амьдрал болж буй. Ашигт малтмалаас орлого олж буй ч маш бага хөрөнгийг сум орон нутгийн хөгжилд зарцуулж байгаа нь маш харамсалтай зүйл” гэдгийг онцлов.
Зочин 2023-04-10 172.58.167.95
ardchilal gedeg buzar gadnii kolonchlold mongoliig suitgej suiruulj ba ardchilal gedeg mongoliig muhuunu hurdan ardchilal aa humi
Зочин 2023-04-10 66.181.160.42
Уурхайн дэргэд том хот барина гэж мөөрөөд байдаг зарим нэг үхэр монголчууд үүнийг сайн унш
Зочин 2023-04-10 169.253.162.3
Uneheer uul uurkhaitai gazar amidarch bui malchid uneheer hohirch bgaa odoo medegdehgui heden jiliin daraa Eruul hungui boloh bh
зочин 2023-04-10 202.179.26.47
Зөвлөлтийн гед Казахстаны цацраг идэвхид бүсэд амьдардаг хүмүүс мөн дээрхи шинж илэрч байсан гэдэг. Айсан, түгшсэн… мөн амиа хорлолт бүс нутагтаа дээргүүр байсан гэнэ лээ.
Зочин 2023-04-10 66.181.160.117
Гадныханд ямар пад байнаа?? Худлаа хорлон үймүүлэх ажиллагаа!!!
зочин 2023-04-10 202.179.26.47
гадны шулагчдыг бүү өмөөр, энэ хүн шиг харин ч үнэнг хэлдэг хүмүүс байдаг юм байна.
Зочин 2023-04-10 202.131.225.53
нэг сахалтай орос ирчээд малчдын толгойг угааж бгаа юм уу даа
Зочин 2023-04-10 202.126.89.236
Дээрх 3 сумын иргэд сэтгэцийн гажигтай болж байгаа нь үнэн бол уул уурхайгаас бус олон үед уламжилж ирсэн
ТЭМБҮҮНЭЭС болсон байлгүй дээ та нар !!!
Зочин 2023-04-10 66.181.160.117
Цус ойртолт!!!
зочин 2023-04-10 202.179.26.47
монголчуудын хооронд яс хаях, монгол хүнийг доош хийх, эрх ашгаа хамгаалддагүй болгох нь хэнд ашигтай бэ. Гадныханд. тэднийг бүү өмөөрч. Ураны бүсэд амьдрагсад эрүүл мэндээр хохирдог нь дэлхийн олон оронд тохиолддог асуудал.
Зочин 2023-04-10 202.21.118.186
Гадны гар хөлийн үгийг танай сайт яахаараа ингэж тавьж байдаг юм. Тагнуул, хорлон сүйтгэгч.
зочин 2023-04-10 202.179.26.47
харин ч үнэг хэлдэг хүн байна. Уран олборлодог бүс нутагт иргэдийн эрүүл мэндэд асуудал үүсдэг нь түгээмэл үзэгдэл. америк, казастаны тухай мэдээлэл их бий. олж унш.
Зочин 2023-04-10 66.181.161.127
Төөрсөн ах Хазар гэх шиг энэ нөхөр чинь хаанаас гараад ирэв ээ?
Зочин 2023-04-10 103.26.193.203
Хаха
Зочин 2023-04-10 202.126.90.20
уул уурхай чинь улсын төлөө ажилладаг. малчин бол өөрийн гэр бүлийн төлөө ажиллаж байгаа гээд бодоорой л до. уурхайг нүүлгэх үү, малчныг нүүлгэх үү
зочин 2023-04-10 202.179.26.47
Гадны төлөө, уран баяжуулж ард иргэд хохироч байна. Монголд үр ашиггүй гэрээ.