Крымийн төлөөх тулаан болж магадгүй тул хамгаалалтыг бэхжүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Крымийн төлөөх тулаан болж магадгүй тул хамгаалалтыг бэхжүүлэв

Крымийн төлөөх тулаан болж магадгүй тул хамгаалалтыг бэхжүүлэв

Украины арми Крымийг эргүүлэн авах оролдлого хийх магадлалтай байгаа тул оросууд хойгийн хамгаалалтыг бэхжүүлж эхэлснийг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Нөхцөл байдлыг харахад Крымд ширүүн, цуст тулаан өрнөж магадгүй болоод байгааг шинжээчид хэлэв.

Тодруулбал, Крымийн хил болон эргэн тойронд нь хоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд бэхлэлт, хаалт босгожээ. Мөн хэд хэдэн томоохон цэргийн баазыг барьж, өргөтгөж, суваг шуудуу ухан, хамгаалалтын сүлжээ байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд авсан зургуудаас үзэхэд, Хар тэнгисийн Севастополь боомт дахь усан онгоцны зогсоол дээр далайн хаалт босгож, хэд хэдэн шинэ барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ.

Сүүлийн хэдэн сарын турш Крымд бэхлэлт барих ажилчин хайж буй зар тарсан байна. Хиймэл дагуулын зургуудыг харахад бүрэн баригдаж дууссан бэхлэлт, окоп огт байхгүй аж. Энэ нь ажиллах хүчний хомсдолтой холбоотой гэж үзжээ. Нутгийн хойд хэсэгт ухсан шуудуунууд нь украинчуудыг хойноос хуурай замаар дайрч магадгүй гэж болгоомжилж буйг илтгэнэ.

Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный, дэслэгч генерал Михайло Забродскый нар өнгөрсөн оны есдүгээр сард Крымийг ОХУ-ын дайралтын хүндийн төв гэж тодорхойлсон стратегийн баримт бичгийг гаргасан. "Крым нь Оросын түрэмгийллийн өмнөд жигүүр дэх харилцаа холбооны төв байсан, одоо ч тэр хэвээрээ байна. Хойгийн нутаг дэвсгэрт цэргийн томоохон бүлэг, материаллаг нөөцийг байрлуулах боломжтой байдаг. Хойгийг булаан авахын тулд Украинд командлалын төлөвлөгөө, амбицаас хамаараад 10-20 нэгдсэн цэргийн бригад шаардагдана. Эдгээр бригадыг зэвсэглэхэд Зөвлөлтийн үеийн зэвсэг хүрэлцэхгүй тул Украины түншүүдийн нийлүүлсэн орчин үеийн зэвсгээр солих хэрэгтэй" гэж генералууд хэлж байв.

Барууны холбоотнууд Украинд 258 үндсэн байлдааны танк, олон зуун хуягт байлдааны машин амласан. Гэвч эдгээр нь НАТО-ийн армийн гуравхан бригадыг л тоноглоход хүрэлцэх юм. Одоогоор уг амласан техникээс 40 орчим нь л Украинд ирээд байна.

Украины арми Крым рүү яаран довтлохгүй байгаа шалтгаан нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж буйтай холбоотой.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж