Сая доллараар допингийн лаборатори байгуулъя!

Сая доллараар допингийн лаборатори байгуулъя!

Сая доллараар допингийн лаборатори байгуулъя!

Монгол үндэсний бөх допинг гэх хавдраасаа салж чадахгүй 20 жил хол өнгөрлөө. Аварга, арслан цолтнууд допингийн "хамааралтай", Монголын үндэсний бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Хэрэвзээ, үндэсний бөхийг спорт биш энтертаймент гэж үзвэл допингийн шинжилгээ хийж, хэн нэгнийг хэрэглэсэн эсэх дээр хяналт тавьж, хариуцлага тооцох нь илүүц мэт. Харин үндэсний спорт гэж үзвэл үүнтэй хатуу тэмцэхээс өөр аргагүй. Тиймээс хууль, дүрэмд допингтой хэрхэн тэмцэх зүйл, заалт оруулсан хэдий ч үндэсний бөхчүүдээс допинг илрэхгүй баяр наадам гэж байхгүй боллоо.

Улсын баяр наадам, цагаан сарын барилдаан бүрээс допинг илэрдэг хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ залуу бөхчүүдээс бус монгол бөхийн дэвжээнээс хүртдэгээ хүртсэн улсын цолтнуудаас допинг илэрч буй нь үндэсний бөхийг үзэгчгүй болгоход хүргэж байна.

Нөгөө талдаа Монгол дахь допингийн шинжилгээний сорьц цуглуулах явц, үр дүнг танилцуулах байдал зэрэг нь тодорхой бус, хэл ам дагуулдаг. Бөхчүүд нэг биш удаа энэ талаар гомдоллож, Монголын допингийн эсрэг үндэсний агентлаг гэх газрыг шүүмжилсэн. Цаашдаа ч шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд энэ агентлагийг буруутгах янзтай. Тэгвэл одоо яах вэ?

Хамгийн зөв арга нь дотооддоо допингийн шинжилгээний лабораторитой болох. Одоогоор Монгол Улс Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээтэй ажилладаг. Шинжилгээ хийлгэх үнийн дүн нь ч бага биш. Угтаа Хятад, Япон, Герман, Тайланд, Турк зэрэг Монголоос шууд нислэгтэй бусад улсад итгэмжлэгдсэн лабораториуд бий. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори байгуулах өртөг нь нийт 670 мянган ам.доллар. Харин засвар үйлчилгээ, эрчим хүч, байгууламжийн аюулгүй байдал, зохих температурын хяналт зэрэг нэг жилийн урсгал зардалд 100 мянган ам.доллар шаардагддаг аж.

23 мянган дээжийг дөрвөн жил хадгалах багтаамжтай лаборатори байгуулахад дээрх хэмжээний өртөг гарна. Харин 45 мянган дээжийг найман жил хадгалах лаборатори байгуулахыг хүсвэл 1.15 сая ам.доллар шаардлагатай. Жилийн урсгал зардал нь 186 мянган ам.доллар. Ерөнхийдөө хичнээн дээжийг ямар хугацаанд хадгалах вэ гэдгээс шалтгаалан лабораторийн өртөг хэлбэлзэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр дараах зүйлийг ярьж байв. Тэрбээр “Допингийн асуудлыг “WADA”-ийн дүрмээр явъя гэж хуульчилж байна. “WADA”-ийн дүрмийг дагаснаар “WADA”-ийн гишүүн улсын адил өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой болох шаардлага үүснэ. Бид дэлхий нийтийн жишиг рүү явах шаардлагатай. Энэ хуулиар үндэсний спортын төрлүүдийг спорт гэдэг агуулгаар нь томъёолж өгөхөд “WADA”-ийн дүрэм үйлчилнэ. Одоо бид Бүгд найрамдах Солонгос улсад байгаа “WADA”-ийн итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээгээ хийлгэж байгаа. Цаашид бидэнд хөрөнгө боломж бүрдвэл дотооддоо допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болох боломж бүрдэнэ” гэв.

Допингийн нэг шинжилгээний үнэ 1.8 сая төгрөг бөгөөд В сорьц дахин шинжлүүлэхэд 300 ам.доллар аж.

Нэг сая ам.доллараар допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болно гэдэг спортын салбарт дэвшил болно. Дан ганц бөхчүүд гэлтгүй олимп, дэлхийн аваргад тогтмол оролцдог их спортын тамирчид ч шинжилгээнд тогтмол хамрагдаж, П.Орхонд тохиолдсон  шиг үйл явдал спортын салбарт гарахгүй байх ч боломжтой. Мөн гадаадын орнуудаас ч Монголд сорьцоо шинжлүүлэхээр хандах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-10 64.119.16.51

үндэсний бөхөө дээдэлдэггүй ёс жудаггүй хэдэн бөхөд тийи их манга зарахаар эхлээд сургууль цэцэрлэг эмнэлэг нэмж бариад төнөг төхөөрөмжийг нь сайжруулж эмч нарын цалинг шүүгчийн цалинтай адил болгож,байж эрүүл иргэнтэй болно шүү.

Avatar

И 2023-04-10 202.126.90.65

наад допинг хэрэглэдэг гүзээнүүдээсээ тэр сая доллараа гаргуул. иргэдийн татварын мөнгөөр л лав биш шүү.

Avatar

Зочин 2023-04-10 112.72.8.202

Хэдэн тэнэг бөхчүүдэд зориулж яасан ч их мөнгө үрдэг юм бэ. Би л лав бөх үзэх дургүй шүү.

Avatar

Зочин 2023-04-10 64.119.23.173

өөрсдийнхөө мөнгөөр лабораторио байгуул. татвар төлөгчдийн мөнгөөр бол боль больж үз.

Avatar

Зочин 2023-04-10 202.179.25.12

орос шиг юм болох биз

Avatar

Зочин 2023-04-10 139.162.132.76

хаа хаанаа ёс зүйгүй монгол

Avatar

Зочин 2023-04-10 202.126.90.87

Монголд лаборатори байгууллаа гэхэд тэр лабораторийн шинжэлгээнд хэн итгэх юм бэ, Монголд үнэн шударга ажилладаг газар байдаг бил үү, хэрүүл дээр хэрүүл л нэмэгдэнэ биз, ер нь бөх ямар дэлхийн спорт биш допинг энэ тэр гэх хэрэг юун, хэрэглэх нь хэрэглээд, хэтрүүлсэн нь үхээд л явж байна биз, ямар гарзтай юм биш

Avatar

Зочин 2023-04-10 66.181.161.32

энэ бөхчүүд гэж хаа газар хэрүүл уруул дэгдээж асуудал үүсгэж явдаг олиггүй сэвстэй гүзээнүүд болцгоожээ. одоо бол тоож үздэг хүн байдаг юм уу.нэг л их бөх бөх гэсэн юу хийж юу сонирхохоо мэдэхээ больсон гарууд л очиж үзсэн болдог байх даа..

Avatar

Зочин 2023-04-10 202.55.188.36

Тийм илүү мөнгө алга даа. Гүйээ тэгээд тэр хэдэн алаад идэж болохгүй махнууд хороо иднэ үү. хошногоо иднэ үү.падлиигүй шдээ9

Avatar

Зочин 2023-04-10 64.119.16.123

Ноцолддог хулгар чихтэй ноль сурлагатан бэлддэг хувийн сургуулийг одоо хаамаар юм.Монголд нэг сургууль байхад л хангалттай.Оронд нь тархи оюун хурд хүчний олон нийтийг хамарсан бейсбол мэтийн спортыг хөгжүүлэх хэрэгтэй!Япон америк мэтийн орнууд залуучуудаа сая саяаар нь хичээллүүлж эх орон дуудсан цагт ашиглах цэргээ спорт маягаар бэлтгэж байна

Avatar

Зочин 2023-04-10 124.158.120.30

авлага хээл хахуулгүй болчих бол аяндаа хүмүүс өөрийн ухааан хөдөлмөрөөр олсон мөнгө өө зөв зүйлд зарцуулдаг болно

Avatar

Зочин 2023-04-10 66.181.180.156

Амлууллаа гээд цол нь буурдаггүй биздээ Амлуулсан аварга ,зааны дор зогсож байх юм

Avatar

Зочин 2023-04-10 59.153.114.212

Ач холбогдлын хувьд эрэмбэлж үзвэл нэг сая доллараар хүүхдийн нэг эмнэлэг барих нь амьдралд тэр дундаа жирийн ард иргэдэд нэн шаардлагатай бна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр эх нялхсын эмнэлггэр хүүхэд эргэх гээд явж байхад хүүхдүүд тасагт биш коридорт хэвтэж бна. Допингүй, допинтой бөхчүүд дараа нь болно биз дээ.

Avatar

Нүүрссүх 2023-04-10 66.181.185.76

Энэ хэдэн оркуудад зориулж сая доллар хуцна биз

Avatar

ЗОЧИН 2023-04-10 59.153.87.56

Олон улсын допингийн байгууллага тийм тамирчин тийм бодисыг төдий үед тйим хэмжээтэй хэрэглэсэн гээд дор нь зарлачихдаг.. Манайхан яадаг билээ, хариу нь ирчихээд байхад нэрийг нь нууцлаад л хэсэг байлгаад байдаг. Ийм хүмүүс хийж ажиллуулж чадахгүй. . 2 рт Монгол бөх бол спорт гэхэд хэцүү. Баяр наадам гэвэл илүү тохирно. Спорт болгоё гэвэл цолоор ам авдагыг болиулах хэрэгтэй. Олон улсад спортын тэмцээнд хэрэглэдэг оноолтын системүүдийг ашиглаж болно шүү дээ, тэгвэл спорт руу ойртож мэдэх юм

Avatar

Зочин 2023-04-10 66.181.160.117

Яг үнэн !!!

Avatar

Барах уу 2023-04-10 59.153.87.56

Авилгач сэтгэхүйтэй монголчууд орос ах нарынхаа араас орно биз

Avatar

Зочин 2023-04-10 202.9.47.47

Бас л нэг хахууль аваад л худлаа шинжилгээний дүгнэлт гаргасан газар гарах ба улам л хэрүүл тэмцэл үл итгэлцэл гарна. Тэрний оронд ерөөсөө бөх гэдэг юмаа болих хэрэгтэй, эсвэл хошин шогруу шилжүүлчих. Бөх, морийг төрийн наадмаас хасах нь зүйтэй Ёстой аймаг сумандаа л барилдаж уралдана биз.

Avatar

Зочин 2023-04-10 202.126.89.236

Дотооддоо лаборатори байгуулбал бөөн хээл хахууль, хэрүүл зодооны үүр болно шүү, одоохондоо гадаадад шинжлүүлж байх нь зөв. Чи ухаантай хүн бна.
Морь, бөхийг төрийн наадмаас хасчихвал ямар элэнцгий нь наадам байхав дээ, наадмаар эрчүүд эхнэрүүдтэйгээ л барилдаж наадах болно ш дээ !
Жаахан мэдрэл муутай хүн юмаа даа !
Ингээд нэг толгой дотор цэцэн, тэнэг хоёр багтдаг ажээ.

Avatar

Zochin 2023-04-10 202.131.251.130

kkkk jinhene soritsuudiig holij hor hutgana biz. mongolchuud yu ch hiisen hoolion bantang n hutgana.

Avatar

Зочин 2023-04-10 66.181.160.117

Тэгснээс наад бөхөө барилдуулахаа боливол таарна!! Дуртай нь хэсэг хэсгээрээ орон нутагтаа барилдана л биз!!

Avatar

Залуу 2023-04-10 66.181.161.194

Эхний ээлжинд эрүүл мэнд, боловсролын салбартаа энэ мөнгөө зарсан нь дээр байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж