Ар, өврийн хангайн хүчтэнүүд ээлжит ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Ар, өврийн хангайн хүчтэнүүд ээлжит ялалтаа авлаа

Ар, өврийн хангайн хүчтэнүүд ээлжит ялалтаа авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны эхний өдөр Өвөрхангай, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалтаа авлаа.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Лхагвадорж /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ аймгийн арслан Ж.Наранбаатар /1/, нийт 14, Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /3/, улсын аварга П.Бүрэнтөгс /1/, улсын гарди Ө.Бат-Орших /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Т.Баасанхүү /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр/4/, улсын начин О.Түмэн /1/ нийт 11 даваа авсан юм.

Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллалаа.

Мөн тавдугаар тойргийн барилдаанд Архангай, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-аар ялалт байгуулж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалтаа авлаа.

Архангай аймгийн багт улсын гарьд М.Бадарч /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ /3/ нийт 14 даваа авсан бол Төв аймгийн багт харцага Ө.Даваабаатар /3/, дөрөвдүгээр тойргоос орж барилдсан улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга/4/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/,  аймгийн арслан Н.Дашдаваа /1/, нийт 11 даваа авсан юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажиллав.

Өнөөдөр/2023.04.10/ 20:00 цагаас Баян-Өлгий, Баянхонгор аймгууд барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж