Хонь
Энэ долоо хоног бол хүмүүстэй харилцах харилцаагаа нэн тэргүүнд тавиж, өөртөө үнэлэлт дүгнэлт хийх долоо хоног. Харилцаандаа анхаарч гэмээнэ аз жаргалтай, амжилттай амьдралыг бүтээж чадна. Санхүүгийн байдал сайн байна. Хадгаламжаа өсгөж чадна. Мөн их хэмжээний хөрөнгө өв залгамжилж магадгүй. Өөрийгөө азтайд тооцож, цаг мөчийг таатай өнгөрөөж болно. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулахыг хичээ. Гэрлэх санал хүлээж авч магадгүй. Хэт их зүйл бодолгүй зүрх сэтгэлээ дагаарай гэж зөвлөе. Ажил хэрэг бага зэрэг саад тотгортой байна. Та удирдах албан тушаалтнуудын өмнө өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байдалд орно. Урам хугарах хэдий ч тохиромжтой цагийг хүлээ. Оюутан сурагчид оюун санаагаа цэгцлэхгүй бол алмайрч байгаад том боломжоо алдаж магадгүй. Ханиад, шуухитнаа хүрэхээс болгоомжил.
Үхэр
Энэ долоо хоног эерэг, таатай өнгөрнө. Та хувь, хувьсгалын амьдралаа дээд зэргээр зохицуулж чадна. Ямар нэгэн шинэ эхлэлийг төлөвлөж байсан бол одоо л түүнийгээ хэрэгжүүлэх цаг. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүйтэнэ. Тиймээс дэмий зүйлд зарлага гаргалгүй хадгаламжаа өсгөхийг бод. Үгүй бол ойрын ирээдүйд урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсч магадгүй. Цаашдаа сар бүрийн санхүүгээ нарийн төлөвлөхийг хичээгээрэй. Хайртай хүнээсээ тусламж авна. Амьдралд тань ийм хүн байдагт талархаарай. Та ч бас хайртай хүндээ өөрт байгаа бүхнээ хуваалцаарай. Ажил хэргийн харилцаанд нухацтай хандаарай. Үгүй бол сайхан боломжоо алдаж мэдэх юм. Хамтран ажиллагсад тань танд дуртайяа туслана. Оюутан сурагчид суралцах эрч хүч дүүрэн байна. Хоол боловсруулах замын эрхтэнтэй холбоотой асуудал үүсч магадгүй.
Ихэр
Долоо хоног ерөнхийдөө сайхан өнгөрөх ч дараа нь харамсах ямар нэг зүйл хийхгүйг хичээгээрэй. Хамгийн чухал шийдвэрийг та өөрөө л гаргана. Санхүүгийн байдал тогтвортой байна. Насан туршийн үнэт хөрөнгө гэж хэлж болохуйц шинэ байранд орж магадгүй. Өнгөрсөн өдрүүдэд хайртай хүнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан бол энэ долоо хоногт байдлыг эерэг тал руу эргүүлэх боломж таны гарт байна. Хамгийн гол нь тэвчээртэй байгаарай. Хамтдаа хаа нэг тийшээ явж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Шаргуу ажиллаж чадвал хувийн амьдралд тань ахиц дэвшил гарна. Оюутан сурагчдын анхаарал төвлөрөл муу байна. Хүссэн үр дүнгээ үзмээр байвал өөр дээрээ жаахан ажиллаарай. Хайхрамжгүй байдлаас болж үе мөч эвдэх зэрэг асуудал үүсч магадгүй. Ийм тохиолдолд алгуурлалгүй яаралтай арга хэмжээ аваарай.
Мэлхий
Та өчнөөн олон өдөр завгүй ажиллажээ. Энэ долоо хоног бол тав тухын долоо хоног. Боломжоороо амарч, хэсэг хугацаанд ганцаараа байхыг хичээ. Санхүүгийн байдал эрс сайжирч, хадгаламжаа нэмэгдүүлнэ. Гэлээ гээд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхгүйг хичээ. Гэр бүлийнхэн тань ямар нэг зүйл худалдаж авахаар таныг ятгаж магадгүй. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулах алхам хий. Таныг алмайрч байх хооронд өөр хэн нэгэн хайртай хүнд тань санаа тавьж байж мэдэх юм. Хувь, хувьсгалын амьдралын тэнцвэржүүлэхийн тулд бага зэрэг хичээх шаардлага гарна. Гэр бүлийнхэн тань таныг ойлгож, туслана. Хүүхэд тань болох болохгүй зүйлд орооцолдох вий, анхаарлаа хандуулаарай. Амьдралаа сайжруулах бүтээлч сонголт хийнэ. Оюутнууд уйгагүй хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Сэтгэлийн дарамтаас болж дааврын өөрчлөлтөд орж магадгүй. Сэтгэл санаагаа амар амгалан байлгаж, иог зэргээр хичээллээрэй.
Арслан
Энэ долоо хоног таны болон гэр бүлийн гишүүдийн тань хувьд өгөөжтэй сайхан байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Тиймээс ямар нэг зүйлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг гэж ойлгоорой. Сар бүр хадгаламжаа өсгөхийг хичээ. Таны амьдралыг зөв замд чиглүүлэх хүн бол таны хань. Та хоёр хамтдаа суугаад, төлөвлөгөө гаргавал маш үр дүнтэй шийдэлд хүрч чадна. Сөрөг зүйлсийг орхиж, хосын харилцаагаа сайжруул. Ажил хэрэг тань амжилттай байна. Амьдралд тус болох илүү ухаалаг шийдвэр гаргаж чадна. Мөн ажлын удирдлагуудтайгаа хүчтэй харилцаа холбоо тогтоож, тэдэнд нөлөөлж чадна. Оюутнууд цаг хугацааг дэмий үрэхгүйг хичээгээрэй. Хоол унд, ажил амралтаа зохицуулахыг зөвлөж байна. Тулгуур эрхтэнд бага зэрэг асуудал үүсч магадгүй.
Охин
Энэ долоо хоногт аар саар асуудлууд цөөнгүй байх нь. Тиймээс аль болох тайван байж, хүнтэй маргахгүйг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд ч бас үл ойлголцол үүсч магадгүй. Өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын ачаар санхүүгийн байдал тань сайжрана. Гэхдээ луйврын золиос болохоос сэрэмжилж, хүмүүстэй харилцахдаа туйлын болгоомжтой байгаарай. Үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хайртай хүнтэйгээ нээлттэй ярилц. Гэр бүл дэх бэрхшээлийг үгүй болгохын тулд хамтдаа чанартай цагийг өнгөрөөх хэрэгтэй. Ажил хэрэгтэй холбоотой гэнэтийн зардал гарч магадгүй. Энэ үед тайван байдлаа алдахгүй байхыг зөвлөе. Дээд албан тушаалтантай маргах нь сайн үр дагаварт хүргэхгүй. Залуус хичээж чадвал шинэ сургууль, коллежид элсэх боломж гарч ирнэ. Эрүүл мэнд сайн байна.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхныг тун гайхалтай долоо хоног хүлээж байна. Аливаа асуудлыг та хамгийн сайнаар зохицуулж, шийдвэрлэж чадна. Гэхдээ ямар нэг алдаа гаргахаас сэрэмжилж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авахад буруудахгүй. Санхүүгийн байдал тогтвортой, санаа зовох зүйлгүй байна. Хадгаламжаа өсгөхийг хичээ. Гэр бүлийнхэн тань хэрэггүй зүйлд мөнгө үрж байна уу гэдгийг анзаар. Хайртай хүндээ бүхнээ зориулж, харилцаагаа бэхжүүл. Гэхдээ та хоёрын хооронд шаардлагагүй үл ойлголцол гарсан ч тийм амар ганхаад байхааргүй бат бэх харилцаатай хүмүүс юм. Гэр бүлд тань таны анхаарал халамж урьд урьднаас илүү хэрэгтэй байна. Зугаа цэнгэлд цаг бага зарцуулж, ажил хэрэг, хичээл сургуульдаа анхаарвал сайн. Эрүүл мэнд сайн байна. Заримдаа эрч хүч дууссан мэт мэдрэмж төрж магадгүй.
Хилэнц
Таны хувьд өндөр үр ашигтай долоо хоног хүлээж байна. Гагцхүү зөв цагтаа зөв боломжоо ашиглах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотны хүмүүс тань анхаарал халамж, зөвлөгөө дэмжлэгээр таныг дутаахгүй. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч анхаарлаа бүү сулруулаарай. Ирээдүйнхээ тухай бодож, хадгаламжаа тогтмол нэмэгдүүл. Сайн найз эсвэл хамтран ажиллагсаддаа сэтгэл гонсойж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал асуудлыг зовлонгүй зохицуулах боломжтой. Карьераа ахиулах олон боломж гарч ирнэ. Удирдах албан тушаалтнуудтайгаа маргалдахгүйг хичээгээрэй. Амжилтад хүрэхийн тулд аль болох тайван бай. Оюутнууд найз нартайгаа цагийг өнгөрөөхийн оронд хичээлдээ анхаарлаа хандуул.
Нум
Зорьсон зорилгодоо хүрч чадахгүй бага зэрэг гонсойж магадгүй. Итгэл найдвараа алдахгүй хичээсээр байвал амьдралаа өөрчилж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ шаардлагагүй зүйлд мөнгө бүү үрээрэй. Хайртай хүнээсээ гэрлэх санал хүлээж авч магадгүй. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болж, ам бүлээ нэмэх талаар бодоод үзээрэй. Ажлын хамт олонтойгоо эв найртай байхыг хичээгээрэй. Улирал солигдох үетэй холбоотойгоор харшил хөдөлж магадгүй. Мөн гэдэс ходоодтой холбоотой асуудал үүсч магадгүй тул хоол хүнсээ зохицуулаарай. Сэтгэл санаа ойр ойрхон өөрчлөгдөж, тогтворгүйтэнэ. Ийм үед гуниж гутрахын оронд шаргуу ажилласан нь дээр шүү.
Матар
Энэ долоо хоногт төлөвлөсөн бүх ажлаа дуусгаж, өөртөө амрах цаг гаргаж чадна. Өөрийгөө эрхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Гэхдээ хүмүүстэй харилцах харилцаандаа жаахан анхаарахад гэмгүй. Санхүүгийн байдал сайжирч, ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Юун түрүүнд эрсдэлээ сайн тооцоолоорой. Гэр бүлийн хүн тань танд маш их анхаарал халамж тавьдаг юм байна. Хэрвээ та хоёрын дунд аливаа асуудал байгаа бол та жаахан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох нь. Ажил дээр тухтай, эрүүл орчин бүрдсэнээр бүтээмж өндөр байна. Хуурамч, хоёр нүүртэй хүмүүсээс болгоомжилж, элдэв амлалтаас нь хол бай. Оюутнууд суралцах сонирхол багатай байна. Улирал солигдохтой холбоотой өвчин эмгэгээс сэрэмжил. Амьдралын хэмнэлээ зөв байлга.
Хумх
Янз бүрийн асуудалд орчихгүйн тулд тайван байдлаа хадгал. Таны амьдралд гарч буй өөрчлөлтүүд бусдын анхаарлын төвд байна. Бусдын сэтгэлийг өвтгөхгүйн тулд үг хэлээ хяна. Үзэн ядагчид таныг доромжилсон ч үүнийг нь урам зориг гэж хүлээж аваарай. Санхүүгийн байдал санаа зовооно. Энэ бүхэн үүрдийнх биш, түр зуурын л асуудал гэдгийг санаж, сэтгэлээр бүү унаарай. Хайртай хүн тань хүнд хэцүү цагт түшиг тулгуур болно. Бүх зүйлээ хуваалцаж чаддаг ийм хүнтэй та үнэхээр азтай юм. Удирдах ажилтнуудаасаа зэмлэл хүлээж магадгүй. Аль болох хамт олонтойгоо нийцтэй байхыг хичээгээрэй. Толгой өвдөх зовиур илэрч магадгүй. Хоносон, муудсан хоол идэхээс сэрэмжил.
Загас
Загасны ордныхныг таатай долоо хоног хүлээж байна. Зорьсон зорилгодоо хүрч, тайван амгалан өдрүүдтэй золгоно. Юм бүхэнд стресстэхгүйн тулд ажил, амьдралынхаа тэнцвэрийг зохицуул. Санхүүгийн байдал сайн байна. Зоригтой хөрөнгө оруулалт хийхэд алдах зүйлгүй. Од эрхэс таны талд байгаа тул ойрын үед сайхан боломжууд тасрахгүй. Хайртай хүнтэйгээ чанартай цагийг өнгөрөөж, харилцаагаа өнгөлөн зүлгэ. Гэр бүлийн чухал асуудлуудыг хамтдаа ярилцаж шийд. Ажил дээр анхаарал шаардсан чухал зүйлс хэд хэд гарна. Та өөрөө л хичээхгүй бол боломж гарын салаагаар урсаад одож мэднэ. Гэхдээ хамт олон тань хоёргүй сэтгэлээр танд туслана. Оюутан сурагчид суралцах сонирхол муутай байна. Долоо хоногийн сүүлээр ухаан санаа уул хадаар тэнэж одох магадлалтай тул нэг удаа өөрийгөө амраасан нь дээр.
Холбоотой мэдээ